Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 129/ШШ2024/00485

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00485

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Б сумын .багт оршин суух Б овгийн Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батдулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чанцал

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Б.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би сургуульд сураагүй, 1981-1984 онд цэргийн алба хаасан. Цэргийн албанаас ирээд Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1985-1990 онд ажилласан. Миний нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр хадгалагдаж үлдээгүй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архивд хадгалагдаж үлдээгүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1985 оны 5 сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 сарын 30-ны өдрийн 784 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 5 сарын 03-ны өдрийн “тууварч малчдыг батлах тухай” 57 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 7 сарын 10-ны өдрийн “болзол дүгнэх тухай” 69 дүгээр тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 5 сарын 30-ны өдрийн “ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 45 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 3 сарын 03-ны өдрийн “ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 12 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 02 сарын 15-ны өдрийн “болзол дүгнэсэн тухай” 03 дугаар тогтоол

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 9 сарын 11-ний өдрийн 08/1031 дүгээр лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Б.Н-н хүсэлтээр Ж.И, Н.Д нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 01/757 тоот албан бичиг

- Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 02/993 тоот албан бичиг

- 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Б.Н-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1985 оны 5 сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 сарын 30-ны өдрийн 784 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 5 сарын 03-ны өдрийн “тууварч малчдыг батлах тухай” 57 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 7 сарын 10-ны өдрийн “болзол дүгнэх тухай” 69 дүгээр тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 5 сарын 30-ны өдрийн “ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 45 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 3 сарын 03-ны өдрийн “ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 12 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 02 сарын 15-ны өдрийн “болзол дүгнэсэн тухай” 03 дугаар тогтоол, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 9 сарын 11-ний өдрийн 08/1031 дүгээр лавлагаа, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 01/757 тоот албан бичиг, Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 02/993 тоот албан бичиг, 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ж.И, Н.Д нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч Б.Н-н Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1985 оны 5 сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний хугацаанд ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. 1985 онд улсын бэлтгэлд хавар мал тууварлах тууварч малчдыг хавсралтаар баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 24-т Б.Н -Хөнөг...” гэсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 5 сарын 03-ны өдрийн “тууварч малчдыг батлах тухай” 57 дугаар тогтоол, “2. Нэг хүртэлх настай малыг онд оруулах талаар амжилт гаргасан сууриудыг эхний хагас жилд шалгаруулан шагнаж байх уралдааны болзол биелүүлсэн 2 суурийн малчныг нийт 7400 төгрөгөөр шагнасугай /хавсралт-2/. Хавсралт нэрсийн жагсаалтын 5-д. Н Хөнөг-эм хонь” гэсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 7 сарын 10-ны өдрийн “болзол дүгнэх тухай” 69 дүгээр тогтоол, “1. ХАА-н нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтын ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан заавар бригадын зөвлөлүүдээс ирүүлсэн санал, сум бригадад байнга зохиогддог цаг үеийн ажилтай зохицуулан боловсруулсан жагсаалтыг хэлэлцээд 1 дүгээр хавсралтаар баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 98-д. Б.Н Хөнөг, 15 хоног, хоньчин...” гэсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 5 сарын 30-ны өдрийн “ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 45 дугаар тогтоол, “1. ХАА-н нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтын ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан заавар, бригадын зөвлөлүүдээс ирүүлсэн санал, сум бригадад байнга зохиогддог цаг үеийн ажилтай зохицуулан боловсруулсан жагсаалтыг хэлэлцээд 1 дүгээр хавсралтаар баталсугай. Хавсралт нэрсийн жагсаалтын 55-д. Б.Н , эр, хоньчин, 10/IX, 150...” гэсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 3 сарын 03-ны өдрийн “ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 12 дугаар тогтоол, “1. Нэгдлээс мал онд оруулах, төл бойжуулах талаар зарласан уралдааны болзол биелүүлсэн 2 суурийг шалгаруулж 4350 төгрөгөөр шагнасугай /хавсралт 1/. 1 дүгээр хавсралтад нэрсийн жагсаалтын 6-д. Б.Н бригад-Хөнөг, малын төрөл-эр ямаа, оны эхний мал-672, онд оролт-672, онд оруулалтын хувь-100, олгох шагнал-300” гэсэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 02 сарын 15-ны өдрийн “болзол дүгнэсэн тухай” 03 дугаар тогтоол, “Б.Н ажилладаг байгууллага-Улаан туг нэгдэл, эрхэлдэг ажил-малчин, Батцэнгэл сум, 1988-11-15” гэсэн хүсэлт гаргагчийн ХААТР-1 маягт, “Б.Н БХЯ-ны сайдын 1981 оны 6 сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Архангай аймгаас 1981 оны 6 сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж мөн сайдын 1984 оны 5 сарын 28-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984 оны 8 сарын 15-ны өдөр 427539 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 9 сарын 11-ний өдрийн 08/1031 дүгээр лавлагаа, гэрч Ж.И-н “Б.Н Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд Цац бригадад хонь, төлөг маллаж байсныг нь би мэддэг. Б.Н Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1990 он хүртэл буюу нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. Манайх Б.Н-с хамрын наана, цаана нутагладаг байсан мөн нэгдлийн малчдад зориулсан хурал семинарын үеэр Н-тай тааралддаг байсан учраас би Н-ын талаар мэднэ. Н Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаас өөр ажил эрхэлж байгаагүй. Н 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Олон жилийн өмнөх болохоор Нямбазар яг хэдэн онд ажилд орсныг нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Н.До-ын “Б.Н-г бага байхад нь аав ээжтэй нь айл аймаг байсан учраас түүнийг бага байхаас нь мэддэг. Б.Н  сургуульд сурсан, хэддүгээр анги төгссөнийг нь би мэдэхгүй. Б.Н цэргийн алба хаасан. Б.Н Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд төлөг маллаж байсан. Б.Н Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1990 он хүртэл буюу нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан нь үнэн. Н-ын аав Бэгзжав, ээж З нар нь Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд мал маллаж байсан. Н Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаас өөр ажил эрхэлж байсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Олон жилийн өмнөх болохоор Н яг хэдэн онд ажилд орсныг нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Б.Н-н Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1985 оны 5 сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Б.Н-н  Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1985 оны 5 сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА