Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 129/ШШ2024/00491

 

 

 

 

 

 

 

                                                                                 129/ШШ2024/00491

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: А аймгийн Т сумын Т багт оршин суух Б овгийн Ц.О

Хариуцагч: А аймгийн Э сумын Э багт оршин суух Б овгийн Л.Д

Нэхэмжлэлийн шаардлага: 4,0000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д нь 10,000,000 төгрөг зээлчих адуу худалдаж аваад мөнгөний хэрэг их байна гээд гуйгаад байсан. Удахгүй буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Утсаар холбогдохоор мөнгөний боломж байхгүй, боломжтой болохоор өгнө гэсэн өгөөгүй. Иймд зээлийн төлбөр 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ц.О-йн нэхэмжлэлийг гардаж аваад 2024 оны 10 сарын 17-ны өдөр шүүхэд “... Ц.О-н нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг 2025 оны 01 сард багтаан төлж барагдуулна” гэсэн тайлбар гаргаж байсан. Дээрх тайлбараа би одоо өөрчилж байна. Нэхэмжлэгч талтай ярилцаад би Ц.О-н нэхэмжилсэн нийт 4,000,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны дотор багтаан бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгч тал ч миний дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч надтай харилцан тохиролцсон гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Л.Д, Т.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Т.Гэрэлцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаас татгалзсан.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Д нь нэхэмжлэгч Ц.О-н нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 4,000,000 төгрөгийг 2024 оны 12 30-ны дотор багтаан бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог ба хариуцагчийн энэ тайлбартай нэхэмжлэгч Ц.О маргаагүй.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгөөс 39,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Д-с 39,475 төгрөг, улсын орлогоос 39,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.О-н нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг нийт 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг 2024 оны 12 сарын 30-ны дотор багтаан төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Л.Д-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгөөс 39,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Д-с 39,475 төгрөг, улсын орлогоос 39,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-д олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА