| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00483/И |
| Дугаар | 136/ШШ2024/00432 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 136/ШШ2024/00432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, * дүгээр хороо, Сүхбаатарын талбай-*, Г* б төв байр, өөрийн байранд байрлах, Г б ХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ч эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.У оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Гб ХК-нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ч эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М нь нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэл болон тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:Хүсэлт гаргагч Г б ХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О овогтой Ч нь Дорноговь аймаг Сайншанд сум *-р баг Үзүүр * гудамж *** тоотод оршин суух хаягтай, холбоо барих утас: *******
Г б ЗГ************ зээлийн гэрээгээр 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг 16.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар ЗГ*************** тоот зээл 4,230,220.89 төгрөгийн өртэй байна. Голомт банкны зээлийн гэрээний 5 дугаар зүйл заалтыг зөрчиж холбоо тогтоох боломжгүй, хаяг байршилдаа байрладаггүй.
Энэхүү зээлийн өрийг нэхэмжлэх зорилгоор хаягаар очсон боловч бүртгэлтэй хаяг дээрээ амьдардаггүй нь тогтоогдсон тул иргэн Оросоо овогтой Чулуунтуяаг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/659 дугаартай итгэмжлэл /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-3-4/, Дорноговь аймаг Сайншанд сумын 8 дугаар багийн ажлын албаны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2/338 дугаартай тодорхойлолт /хх-5/, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ5405133497 дугаартай зээлийн гэрээ /хх-6-8/, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн БГ5405133497 дугаартай барьцааны гэрээ /хх-9-10/, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-11/, мэдэгдэл /хх-12-13/, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн дансны хуулга /хх-14/, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн дансны хуулга /хх-15/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-16/, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх-17/, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18/10/0295 дугаартай итгэмжлэлийн хуулбар /хх-18/, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /хх-19/, зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г б ХК-нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ч эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч Г б ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,230,220.89 төгрөгийн өртэй байгаа ба энэхүү зээлийн өрийг төлүүлэх зорилготой эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Г б ХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ч нь Дорноговь аймаг, Сайншанд сум, *-р баг, Үзүүр * гудамж, **** тоотод оршин суух хаягтай уг хаягтаа оршин суудаггүй. Түүний хаяг тогтоогдохгүй нөхцөл байдал бий болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Ч эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж ш
ийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Г б ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б овогт О Ч /РД:ЕД********/-г эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар О.Ч эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г б ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ