Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 136/ШШ2024/00433

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, Дорноговь аймаг Сайншанд сум, ** дугаар баг, Үзүүрийн *** тоотод оршин суух, Х овогт Ч Г нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Ч.Г 2000 оноос хойш одоог хүртэл мал маллан амьдарч байгаа. Гэр бүл болсон цагаас хойш хадам аав, ээжийнхтэйгээ айл хөрш байсан ба хадмынх нь мал, өөрсдийнх нь мал цугтаа бөөн байдаг тул одоог хүртэл айл хөршлөн хамтдаа малаа маллаад амьдарч байгаа. Манайхтай олон жил саахалт байдаг Г болон нутгийн бүх хүмүүс намайг малаа маллан малчнаар ажилладаг гэдгийг сайн мэднэ.

Миний нэрийг 2000-2009 оны мал тооллогын бүртгэлд тоо бүртгэгч бичихдээ 2001, 2004 онуудыг миний иргэний үнэмлэхэд бичигдсэн нэрээр зөв бичиж тэмдэглэсэн. Харин 2000, 2002, 2003 он болон 2005-2009 онуудад малын бүртгэлийн дансанд миний нэрийг бүртгэхдээ Ч.Г гэж зөрүүтэй бичсэнээс болж би малчнаар ажилласан жилгүй, нэр зөрүүтэй бичигдсэнээс болж заавал шүүхээр тогтоолгохоор болж хохирч байна.

Иймээс дээрх онуудад миний малын бүртгэлийн А дансанд Г гэж буруу бичигдсэнийг Ч.Г болохыг тогтоож өгөхийг хүсэж байна.

Мөн би 2010, 2011 онуудад бод малтайгаа оторт явсан хойгуур малын тооллого тоологдож намайг эзгүй байх хойгуур миний нэрийг малын бүртгэлийн дансанд оруулаагүй орхигдуулсан байсан. Тухайн жилүүдэд би өөрийн саахалт айлын Г цуг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хилийн орчим нутагт өвөлжиж тэндээ малаа идээшилсэн байсан учир малаа дараа жил нь тэндээ харж хариулж маллаж байгаад 2012 оны зун малаа ногоонд тэвээрүүлж аваад ирсэн байсан юм. Би бод малаа оторт аваад явсан байсан учир манай малын тоо хадам аав Н.Б нэр дээр бөөн тоолуулсан байсан. Иймд 2010, 2011 онд малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-19-20/, Дорноговь аймаг Сайншанд сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/405 дугаартай тодорхойлолт /хх-3/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 344 дугаартай лавлагааны хуулбар /хх-4/, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-5/, 2001 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-6-7/, 2002 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-8/, 2003 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-9-10/, 2005 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-11-12/, 2007 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-13-14/, 2009 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-15/, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2029 дугаартай итгэмжлэл /хх-21/, гэрч А.Г, Ц.Н, нарын тодорхойлолт /хх-16, 18/, баримт бичгүүд /хх-17, 18/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: А.Г, Ц.Н нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан,архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.

Нэхэмжлэгч Ч.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар багт 2010 он, 2011 онуудад малчнаар ажиллаж байсан байдал,

2000, 2002, 2003, 2005, 2006, 2007, 2008, 2009 онуудын мал бүртгэлийн А дансанд Ч Г гэж бичигдсэнийг Ч Г баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Г Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар багт 2010 он, 2011 онуудад малчнаар ажиллаж байсан байдал, 2000, 2002, 2003, 2005, 2006, 2007, 2008, 2009 онуудын мал бүртгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч Ч Г мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-Нэхэмжлэгч Ч.Г ...Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар багт 2010 он, 2011 онуудад малчнаар ажиллаж байсан байдал, 2000, 2002, 2003, 2005, 2006, 2007, 2008, 2009 онуудын мал бүртгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч Ч Г мөн болохыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, Дорноговь аймаг Сайншанд сумын * дугаар багийн засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/405 дугаартай тодорхойлолт /хх-3/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 344 дугаартай лавлагааны хуулбар /хх-4/, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-5/, 2001 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-6-7/, 2002 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-8/, 2003 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-9-10/, 2005 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-11-12/, 2007 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-13-14/, 2009 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-15/, гэрч А.Г Ц.Н, нарын тодорхойлолт /хх-16, 18/, баримт бичгүүд /хх-17, 18/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ч.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт Ч Г Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар багт 2010 он, 2011 онуудад малчнаар ажиллаж байсан байдлыг,

Мөн хуулийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт Ч Г 2000, 2002, 2003, 2005, 2006, 2007, 2008, 2009 онуудын мал бүртгэлийн А дансны буюу баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ