Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 136/ШШ2024/00435

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, Дорноговь аймгийн Сайншанд сумын ** дугаар баг, Мааньзав **** тоотод оршин суух, Х овогт Б М нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Э.М хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгэт зааснаар нэхэмжлэгч Б.М нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: Би Э овогтой М 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр танилцаж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хамтран амьдарч эхэлсэн. Э.Мхамтын амьдрал эхлэхээс өмнө 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин М төрүүлсэн байсан. Э.М амьдарснаас хойш 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр охин М төрүүлсэн. Э.М маань 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаан хад уурхайд хамгаалагчаар ажиллахаар явж тэнд ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зуурдаар нас барсан. Бид 2 энэ хугацаанд манай ээж Б.Б хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р баг Мааньзавын - тоотод амьдарч байсан. Бид хоёр өөр өөр газар уурхайд ажиллаж байсан болохоор амралт зөрж байсан. Хоёулаа 2023 оны 01 дүгээр сарыг хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гэрч ирээд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин М, охин М нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрыг 2012 оны 10 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-2-3/, Э.Магнайбаатарын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-5/, Г.М, М. нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн ажлын албаны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/417 дугаартай тодорхойлолт /хх-7/, гэрч Ч.Э, Б.Б нарын тодорхойлолт /хх-9, 10/, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-8/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Э, Б.Б нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: нэхэмжлэгч Б.М Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.М нь: ...Э.М хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь хүсэлтээ дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

-Б.М, Э.М нар нь 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр танилцаж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсан.

-Хамтран амьдарч байх хугацаанд охин М 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн.

-Э.М хамтран амьдарч эхлэхээс өмнө охин М 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн.

-Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зуурдаар нас барсан.

Гэрч: Б.Б шүүхэд мэдүүлэхдээ: Б.М, Э.М нар нь 9 жил хамт амьдарсан. Хоёулаа уурхайд ажилладаг. Б.М, Э.Магнайбаатар нар дундаасаа нэг охинтой, том охин Г.Маралжин 2006 онд төрсөн, бага охин М.Мөнхжин гэдэг гэжээ.

Гэрч Ч.Э шүүхэд мэдүүлэхдээ: Б.М, Э.М нар нь 2012 оноос 2023 он хүртэл хамт амьдарсан. Хоёулаа уурхайд ажилладаг. Б.Мэ, Э.М нар дундаасаа нэг охинтой, том охин Г.М 2006 онд төрсөн, М нь өмнөх нөхрийн хүүхэд, бага охин М.М гэдэг гэжээ.

-Нэхэмжлэгч Б.М нь Э.М 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэл хамт амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Э.М нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-5/, Г.М, М.М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн ажлын албаны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/417 дугаартай тодорхойлолт /хх-7/, болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Б.М нь Э.М 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.М улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2,135.2.14 дэх хэсэгт зааснаар Х овогт Б М Х овогт Э М 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ