| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00349/И |
| Дугаар | 136/ШШ2024/00441 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 136/ШШ2024/00441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, Дорноговь аймаг Сайншанд сум, * дугаар баг ** дугаар байрны ** тоотод оршин суух, Б овогт Ц Д нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Д нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Ц.Д миний бие нь 1988 онд НАХЯ-ны ЦДС-ыг төгсөөд 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газарт ГУБ, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Замын-Үүдийн гаалийн газарт ГУБ, 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан бөгөөд одоо Сайншанд дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна.
2025 оны 03 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх тул дээрх ажиллаж байсан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон, учир нь хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлж нөхөн бичилт хийлгэсэн тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-6/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03-08/4482 дугаартай лавлагаа /хх-15/, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харьяа гээлийн хэрэг эрхлэх газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаартай тушаалын хуулбар /хх-16/, Замын-Үүд дэх гаалийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 848 дугаартай тодорхойлолт /хх-32/, Замын-Үүдийн гаалийн газрын хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-33-36/, Улсын гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын даргын 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай тушаалын хуулбар /хх-37/, Улсын гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын даргын 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай тушаалын хуулбар /хх-38/, гэрч Ч.Э, Ц.С нарын баримт бичгүүд зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: Ч.Э, Ц.С нарыг гэрчээр оролцуулж, тэднээс гэрчийн мэдүүлэг авсан.
Нэхэмжлэгч Ц.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Д нь 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газарт ГУБ, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Замын-Үүдийн гаалийн газарт ГУБ, 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Д 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газарт ГУБ, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Замын-Үүдийн гаалийн газарт ГУБ, 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
-Нэхэмжлэгч Ц.Д ...1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газарт ГУБ, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Замын-Үүдийн гаалийн газарт ГУБ, 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Ц.Д...1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газарт ГУБ, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Замын-Үүдийн гаалийн газарт ГУБ, 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-6/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03-08/4482 дугаартай лавлагаа /хх-15/, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харьяа гээлийн хэрэг эрхлэх газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 75 дугаартай тушаалын хуулбар /хх-16/, Замын-Үүд дэх гаалийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 848 дугаартай тодорхойлолт /хх-32/, Замын-Үүдийн гаалийн газрын хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-33-36/, Улсын гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын даргын 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай тушаалын хуулбар /хх-37/, Улсын гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын даргын 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай тушаалын хуулбар /хх-38/, гэрч Ч.Э, Ц.С нарын баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Ц Д 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газарт ГУБ, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Замын-Үүдийн гаалийн газарт ГУБ, 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Сэлэнгэ гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ