Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2024/00442

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, Дорноговь аймаг Хөвсгөл сум, * дүгээр баг, ********* гэх газар оршин суух, Д* овогт Д* Г нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд тухайн нэгдлийг татан буугдтал буюу 1993-06 сар хүртэл малчнаар /хонь, ямаа, тэмээ/ ажиллаж байгаад 1993 оны 10 дугаар сард цэрэгт явж байсан юм. Ингээд цэргээс халагдаж ирээд сумандаа хувиараа малаа маллаж, өнөөдрийг хүртэл мал маллаж байна.

Гэтэл миний тухайн үеийн нэгдэлд орсон болон гарсан тушаал олдохгүй, мөн малын А данс зарим жилүүд дутуу байгаагаас өндөр насны тэтгэвэртээ гарахад хүндрэл үүсээд байна. Намайг эдгээр жилүүдэд мал маллаж, малчнаар ажиллаж байсныг тухайн үед сумын орлогч даргаар ажиллаж байсан Ц.Ч, нэгдэлд хамт малчнаар ажиллаж байсан. О.О нар мэдэж байгаа тул эдгээр хүмүүсийг гэрчээр асууж, бичгийн баримтууд /цалингийн/-ыг үндэслэн намайг Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1989-01-01-нээс 1990-12-31 хүртэл малчнаар ажиллаж байсныг, мөн 1995-01-01 нээс 1996-12-31 өдөр хүртэл Хөвсгөл сумын 1 дүгээр багт малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 388 дугаартай цалингийн тодорхойлолтын хуулбар /хх-5/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 409 дугаартай архивын тодорхойлолтын хуулбар /хх-5/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 390 дугаартай малчин-даатгуулагчид олгох архивын лавлагааны хуулбар /хх-6/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-7-8/, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0/1297 дугаартай лавлагаа /хх-9/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 389 дугаартай архивын тодорхойлолтын хуулбар /хх-10/, гэрч Ц.Ч, О.О нарын тодорхойлолт /хх-11, 18/, баримт бичгүүд /хх-12-17, 19-20/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: Ц.Ч, О.О нараас гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан,архивын баримт бичгүүдийг шүүлгэсэн.

Нэхэмжлэгч Д.ГИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Г Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

-Нэхэмжлэгч Д.Г ...Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Д.Г ...Миний бие Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн нэхэмжлэл, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 388 дугаартай цалингийн тодорхойлолтын хуулбар /хх-5/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 409 дугаартай архивын тодорхойлолтын хуулбар /хх-5/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 390 дугаартай малчин-даатгуулагчид олгох архивын лавлагааны хуулбар /хх-6/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-7-8/, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0/1297 дугаартай лавлагаа /хх-9/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 389 дугаартай архивын тодорхойлолтын хуулбар /хх-10/, гэрч Ц.Ч, О.О нарын тодорхойлолт /хх-11, 18/, баримт бичгүүд /хх-12-17, 19-20/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д овогт Д Г Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ