| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00130/и |
| Дугаар | 150/шш2024/00160 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 150/шш2024/00160
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг * сум *-р баг, * тоотод оршин суух * овогт * /РД:*/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн * сумын *-р баг, * дугаар байрны *-р орцны * оршин суух, * овогт *т /РД:*9/ холбогдох,
1,560,000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, хариуцагч *, нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай байгууллага нь тус сумын *-р багийн *-р байранд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эмийн сан явуулдаг 1 өрөө байранд хана, тааз, шалны засвар хийлгэх гээд байж байтал таньдаг хүн маань нэг гайгүй сайн завар хийдэг хүн байгаа гээд дугаарыг нь авч 2024-01-23-ны өдөр ярьсан. * нь ажил дээр ирж уулзаад засвар хийж байраа үзээд “хоёр сая таван зуун мянгаар хийх юм байна” гэж хэлсэн. Надад үнэтэй санагдаж байна хийлгэхээр бол хавар 3 сараас засвар хийгдэх юм чинь тухайн үед нь ярилцаж байгаад шийдье гээд орхисон. Тухайн өдрийнхөө үдээ хойш нь буцаж ирээд * ахаа сая таван зуун мянгад таны засварыг хийгээд өгье. Бонусанд нь таны ломбардны өрөөг янзлаад өгье 2 хоногийн дараа хотод хагалгаанд орох гээд гадуур мөнгө хайгаад олдохгүй байна гэж хэлсэн. Тухайн саналыг хүлээн авч 3-р сард засвараа эхэлүүлэхээр тохиролцоод сая таван зуун мянган төгрөгийг өгсөн. Засварын материалаа бэлдээд 3-р сарын 21-ний өдөр түлхүүрээ гардуулж өгсөн. Засвар хийхэд шалыг бүхэлд нь пялтаадах ханыг замаск хантик эмүлстэх, таазанд уналт хийлгэж, гэрлүүд суугаж эмүлстэх, мөн 3 цонхны амалгаа хийгдэхээр тохирсон байсан. 60 хоногийн турш ажлын гүйцэтгэл нь шалны хувьд юу ч хийгдээгүй, хананд 1 үе хантик буюу замаск л татсан нь 40% /200.000/, таазанд уналтаа хийсэн гүйцэтгэл 50% /250.000/, мөн айлын нэг том өрөөнд обой наалгасан /200.000/. Мөн******* нь 03 дугаар сарын 21-ний өдөр хагас автомат /sharp/ угаалгын машин 3, 4 сарын цалин дээрээсээ 2 хуваагаад өгье гээд авсан. Одоогийн байдлаар ямар ч төлөр хийгдээгүй. Нийт 1,500,000 нь 4 сарын хүүгийн хамт .1,860,000 төгрөг, алжын хөлсний гүйцэтгэл 650,000 төгрөг, үлдэгдэл 1,210,000 төгрөг үүн дээр угаалгын машины 350,000 төгрөг, нийт 1,560,000 төгрөгийг дээрх иргэнээс гаргуулан хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч * нь шүүх хуралдаанд гаргасан: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Наадмын өмнө засвараа дуусгая гэсэн боловч наадмын бэлтгэл ажил хийгээд дээрээс нь хөл бөмбөг талбай дээр гаргаад дандаа шөнө болтол ажиллаад хийж амжаагүй. Нэхэмжлээд байгаа 1,560,000 төгрөгийг төлье. Хэн хэндээ наашаа цаашаа явах гэж төвөгтэй байна. Иймээс мөнгийг нь ямар ч байсан төлье. Гэхдээ 8, 9 сарын цалингаасаа хувааж төлье. Өөр хүнд шүүхийн шийдвэрээр мөнгө төлдөг учраас бөөн төлөх боломжгүй 8, 9 сард хувааж төлөх боломжтой... гэх тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгч * нь шүүх хуралдаанд гаргасан: ...* нь яг одоо энэ шүүхийн танхимд 8, 9 сарын цалингаасаа өгнө гэж байгаа бол татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна... гэх тайлбарыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *т холбогдуулан 1.560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч * нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага 1.560.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч “нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 1,560,000 төгрөгийг төлье. Хэн хэндээ наашаа цаашаа явах гэж төвөгтэй байна. Иймээс мөнгийг нь ямар ч байсан төлье. Гэхдээ 8, 9 сарын цалингаасаа хувааж төлье. Өөр хүнд шүүхийн шийдвэрээр мөнгө төлдөг учраас бөөн төлөх боломжгүй 8, 9 сард хувааж төлөх боломжтой” гэсэн тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгч * нь шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулан “Ууганбаяр нь яг одоо энэ шүүхийн танхимд 8, 9 сарын цалингаасаа өгнө гэж байгаа бол татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж хуульчилжээ.
Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь түүний тайлбараар нотлогдож байх ба энэ байдал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 39,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *т олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох 1.560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч * нь 2024 оны 08, 09 дүгээр сард хэсэгчлэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 39,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН