| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01015/И |
| Дугаар | 135/ШШ2024/01303 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2024/01303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01505/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч А.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие 1968 онд Баян-Өлгий аймагт төрсөн. 1984 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд ТМС-д суралцаж, 1986 онд төгссөн. ТМС-д суралцаж байхад хөдөлмөрийн дэвтэр нээж өгөхөд миний нэрийг буруу бичсэн байна. ******* гэдэг нэрийг ******* гэж бичсэн байсан. 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтэрт дээр нэрийг маань ******* гэж мөн адил буруу бичсэн.
1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамарын ТМС-ийг төгсөөд 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Шарын гол сумын МБАА-д нормчингоор ажиллаж байгаад 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цэргийн албанд яваад 1990 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Буцаж МБАА-д 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ороод 1993 он хүртэл ажиллаж байгаад ажлаас халагдсан. Тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир зөрчлийг арилгаж өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, Шарын гол сумын Нийгмийн даатгалын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0183610 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлах хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 06/1428 дугаартай лавлагаа, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйн даргын 07 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах, бригадын дарга томилох тухай” тушаалын хуулбар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 151 дугаартай “Илүү цагаар ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1977 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 86 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1979 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 210 дугаартай “Ажлаас чөлөөлөх ажилд дэвшүүлэн ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаартай “Ажилд авах, тэтгэмж олгох тухай” тушаалын хуулбар, СНЗ-ийн дэргэдэх ойн аж ахуй мод боловсруулах үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Шарын голын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1971 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Ажилчин, албан хаагчдыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар (хх 2-15 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03/728 дугаартай албан бичиг, ХААТР-1 баримт, төрснийг бүртгэх анкет, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 337 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11-10/110 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 369 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч М.*******, Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 24-31, 43-47 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч А.******* нь 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр, 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тус тус Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг тус тус гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг ба эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоох ажиллагаа юм.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч А.******* нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
4.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч А.******* нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж хүсэлтээ гаргасан байна.
5.А.******* нь 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр түүний нэр буруу бичигдсэн, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тус тус ажиллаж байсан үеийн нотлох баримтгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж шүүхэд хандсан байна.
6.Хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагч А.*******ы иргэний үнэмлэх дээр ....хүсэлт гаргагчийн эцгийн нэр: , нэр: *******, төрсөн он, сар, өдөр: ******* гэжээ.
Харин дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ...эцгийн нэр, нэрийг ******* *******, төрсөн он сар өдөр ******* гэж бичигдсэн байх ба энэ нь иргэний үнэмлэх дээрх эцгийн нэр, хүсэлт гаргагчийн төрсөн он сартай тохирч байхаас гадна хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг зэргээс үзэхэд тус хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь А.******* мөн болох нь тогтоогдож байна.
Мөн хэрэгт авагдсан Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах, бригадын дарга томилох тухай” тушаалын 1-т “... зүсмэлд нормчингоор...” гэх хуулбар, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 151 дугаартай “Илүү цагаар ажиллуулах тухай” тушаалын хавсралтад “...8.*******...” гэх хуулбар, хүсэлт гаргагчийн хаягийн хуудас, ХААТР-1 баримт, төрснийг бүртгэх анкет, гэрч Б.*******ын “...А.******* нь 1986 онд Шарын гол сумын Мод бэлтгэлийн аж ахуйд нормчингоор ажилд орсны дараа цэрэгт татагдсан. Цэргээс халагдаж ирээд 1993 онд Мод бэлтгэлийн аж ахуйд нормчингоор буцаж ажилд орсон. Намайг 2000 онд ажлаас гарахад А.******* нь аль хэдий ажлаасаа гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрчийн ажиллаж байсан байдлын тогтоосон тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2022/01698 дугаартай шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч А.******* нь Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тус тус нормчингоор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
7.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* (РД:*******) мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-ыг 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Шарын гол дахь мод бэлтгэлийн аж ахуйд нормчингоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН