| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01512/И |
| Дугаар | 135/ШШ2024/01304 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2024/01304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01512/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын хүсэлттэй,
“Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие ******* овогтой ******* нь ******* өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн. 1985 онд 10 жилийн сургуулиа төгссөн. 1986 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 дүгээр трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны тушаалаар АТК-3 түлшний аппаратурчнаар ажилд орсон. 1987, 1988 онд ажиллаад том хүүгээ 1989 онд төрүүлсэн. 2 дахь хүүгээ 1990 онд төрүүлсэн. 1991 онд байгууллагаараа Монгол зам ангид шилжсэн. Өндөр настны тэтгэвэрт гарах жил маань гүйцэж анх ажилд ороход тушаал дээр овгийг маань бичээгүй байсан учраас баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажлын үнэмлэхийн хуулбар, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаартай “Цалинжуулах тухай” тушаалын хуулбар, Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн монгол ажилчдын нэгдсэн захиргааны 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 260 дугаартай “Тэтгэмжгүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын хуулбар (хх 2-8 хуудас) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11-10/137 дугаартай албан бичиг, Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 301 дугаартай “Болзол дүгнэх тухай” тушаалын хуулбар, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дугаартай “Цалингаас суутгал хийх тухай” тушаалын хуулбар, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 260 дугаартай “Тэтгэмжгүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17/888 дугаартай албан бичиг, ХААТР-1 баримт, Хаягийн хуудас, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 448 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай тодорхойлолт зэргийг бүрдүүлж, гэрч Ц.*******, Х.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 17-37 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.******* нь Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг ба эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхээр тогтоох ажиллагаа юм.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч Т.******* нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж хүсэлтээ гаргасан байна.
4.Т.******* нь Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд түлшний аппаратчинаар ажилд томилогдож 1991 оныг хүртэл ажиллаж байсан болох нь:
Хүсэлт гаргагчийн ажлын үнэмлэхийн хуулбар, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаартай “Цалинжуулах тухай” тушаалын хуулбар, Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн монгол ажилчдын нэгдсэн захиргааны 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 260 дугаартай “Тэтгэмжгүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 301 дугаартай “Болзол дүгнэх тухай” тушаалын хуулбар, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдлийн Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324 дугаартай “Цалингаас суутгал хийх тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17/888 дугаартай албан бичиг, ХААТР-1 баримт, хаягийн хуудас, гэрч Ц.*******, Х.******* нарын мэдүүлэг, гэрчүүдийг дээрх байгууллагад ажилд томилсон тухай 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай “ажилд томилох тухай тушаал”, 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаартай “ажилд томилох тухай тушаал” зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.Иймд хүсэлт гаргагч Т.*******ыг Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Дархан хот дахь Зөвлөлтийн барилгын 1 трестийн дэргэдэх Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* (РД:*******) мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН