| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0015/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/20 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч А.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О холбогдох эрүүгийн 1738002160006 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.О нь 2017 оны 08 дугаар сарын 23, 30-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Н.Цзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.О нь 2017 оны 08 дугаар сарын 23, 30-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Н.Цзодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Гэртээ сууж байтал манай зүүн талын модон орон дороос муурын зулзага гараад ирсэн. Тэгээд манай эхнэр тэр зулзагыг гадаа гаргаж тавиад иртэл муур нь тоонон дээр гараад ирсэн орилоод байсан. Би эхнэрлүүгээ чи юу дагуулаад ирсэн юм бэ намайг идэх гэж муу ёрын амьтан дагуулж ирлээ гэх зэргээр уурласнаас болж эхнэр бид хоёр маргалдсан. Би уурандаа эхнэрлүүгээ данх шидсэн. Мөн нүүр рүү нь нэг удаа түлхсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Орон доогуураас муурын зулзага гараад иртэл манай нөхөр чи гай дагуулж ирлээ. Чи надад хоол хийж өгсөнгүй гээд галын хайч аваад намайг зодоод эхэлсэн. Би муурын зулзага гаргаж хаячихаад ирье гээд шууд ээжийндээ очсон. Би нөхөртөө зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,
Гэрч О.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Аав тамхигүй болчихлоо гээд ээж дэлгүүр лүү тамхинд яваад иртэл, гадаа муур дуугарч байгаад гэрт ороод ирсэн чинь би мууранд дургүй чи муу ёр дагуулаад ирлээ гэж уурлаад данхаа авч шидээд ээжийг зодсон. Ээж тэр муурийг аваачиж хаяна гээд тэр чигээрээ гэртээ ирээгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36, 44-45 дугаар хуудас/,
Гэрч Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...2017 оны 08 дугаар сарын сүүлээр шөнийн 2 цагийн үед О намайг зодоод гэрээс хөөхөөр нь би хүрээд ирлээ гээд манайд ирсэн. Манайд ирэхдээ хүзүү нь зулгарч улаасан хумсны оромтой мөн зүүн нүд нь цохиулсан бололтой улаагаад цус хурсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-39 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Ням-Осорын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 449, 550 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн 1738002160006 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч А.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 79 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Н.Ц нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1738002160006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон А.О Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738002160006 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР