Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 122/ШШ2024/0015

 

 2024     06        10                                            122/ШШ2024/0015                             

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд,

 

Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэг,

 

Маргааны төрөл: Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хяналтын прокурор Б.Соронзонболд, эрх бүхий албан тушаалтан М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд шүүхэд анх ирүүлсэн дүгнэлтдээ: ******* аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Соронзонболд би, 

******* аймгийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэг нь “******* мэндийн яамны салбарын хяналтын газрын даргын баталсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10-00/17 дугаартай “Эмнэлгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* мэндийн төвийн  үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд шалгалтаар эмийн сангийн үйлчилгээний танхимаас хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан, хаяг шошго тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгсэл илрүүлсэн” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд зөрчил шалгах ажиллагаа явуулж, холбогдогч М.*******д 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэхэд ашигласан хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан шалгалтаар илэрсэн эм эмнэлгийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авч, аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэснийг шалгалтаар татаж хянав.

Шалгалтаар эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг хүнд холбогдуулан оногдуулсан, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тухайлан заагаагүй байхад уг зөрчилд албадлагын арга хэмжээ авч, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн зөрчил илэрсэн.

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох арга хэмжээг авах үүрэгтэй тул бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилгоор эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт бичих үндэслэлтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.57 дахь заалтад Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн “...6.6 дугаар зүйлийн 5...” дахь хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу шалган шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурор хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтийг мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын дагуу тус шүүх хүлээн авч шийдвэрлэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.11 дэх заалтад заасан “гомдол” гэдэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг хамааруулж ойлгохоор заасан, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт заасан шүүх гомдлыг хүлээн авах журамд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.8 дахь заалтад заасан хугацаа хамаарахгүй байхаар заасан тул шүүх гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч М.*******гийн мэдүүлэг, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, барааг хураах, устгах тухай акт хавсралтын хамт, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Чанар, аюулгүй байдлыг шаардлага хангахгүй эм, эмнэлгийн хэрэгслийг ******* аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэх тухай албан бичиг зэрэг баримтууд цугларчээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Эм хангамжийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага эмийн хадгалалт, эсхүл хамгаалалтын журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Гэвч эрх бүхий албан тушаалтан М.Алтанцэцэг нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэн М.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, давхар зөрчил үйлдэхэд ашигласан актад тусгагдсан хугацаа дууссан эм эмнэлгийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ авч, аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураах” албадлагын арга хэмжээ авна” гэснийг, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэснийг тус тус ноцтой зөрчсөн байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох шийтгэлийг эм хангамжийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагад оногдуулахаар хуульчилсан байхад эрх бүхий албан тушаалтнаас М.*******д шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.

            Иймд хүний эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг  удирдлага болгон ******* аймгийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэгийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 0725139 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичив.

 

Дүгнэлтийн хамт зөрчлийн талаарх гомдлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг хүргүүлэв гэжээ.

 

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрх бүхий албан тушаалтан М.Алтанцэцэгийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0725139 дүгээр шийтгэлийн хуудасны

“******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* мэндийн төвийн  дарга М.******* РД:9051899” гэснийг “******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* сумын ******* мэндийн төв” гэж,

“Иймд холбогдогч “******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* мэндийн төвийн дарга М.*******” гэснийг “******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* мэндийн төв” гэж,

“8 нэр төрлийн хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл илэрснийг аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр” гэснийг “устгахаар” гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлтийн шаардлагаа өөрчилж байна гэв.

 

Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэг миний бие 2024 оны 04 сарын 29-ний өдөр ******* аймгийн дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд очиж эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэйгээ танилцаж, хяналтын прокурор Б.Соронзонболдын шүүхэд гаргасан 2024 оны 04 сарын 12-ны өдрийн 15 дугаартай прокурорын дүгнэлтийг гардан авч танилцаад хариу тайлбар гаргаж байна.

2023 оны 09 сарын 04-ний өдөр ******* мэндийн яамны Салбарын хяналтын газрын даргын баталсан 10-00/17 дугаартай “Эмнэлгүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* сумын эрүүл мэндийн төвд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд шалгалтаар эмнэлгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн оношлуураас хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан, хаяг шошго тодорхойгүй зөрчил илрүүлж зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд зөрчил шалгах ажиллагаа явуулж, холбогдогч ******* сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.*******д 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг Засгийн газрын 2017 оны 196 тогтоолыг үндэслэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан бичгээр ******* аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болно.

 

1. Шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын хүрээнд УЕП-ын 2021 оны 06 сарын 18-ны өдрийн А/77 дугаар тушаалын 1.3 дугаар зүйлийн 1.3.6 дахь заалт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай ЗХБ-44 дүгээр маягтыг үйлдээгүй нь үнэн болно.

Зөрчлийн хэрэгт холбогдогч хэн болохыг албан ёсны баримт болох Улсын бүртгэлийн гэрчилгээ /РД:9052186/, хууль ёсны төлөөлөгч нь ******* сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.*******, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5.5 дахь заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудсанд хүн, хуулийн этгээд сонголтын хуулийн этгээд гэх сонголт хийгдсэн,  шийтгэл төлсөн баримт ******* сумын эрүүл мэндийн төвийн данснаас төрийн сангийн 100900000602 тоот дансанд гүйлгээ хийгдсэн болох нь нотлох баримт гэж үзэж байна.

 

2. Шалгалтаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь заалт зөрчигдөж эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, хамгаалалт алдагдсан зөрчил илэрсэн нь тус Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн холбогдох заалтад албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчлагдаагүй гэх нөхцөл байдлын тухайд:

Уг хүчинтэй хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг зөрчил гаргасан хуулийн этгээдэд үлдээснээр үйл ажиллагаандаа хэрэглэж хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хор нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад учирч буй хүндрэл, бэрхшээл, зөрчлийн үр дагаврыг арилгах арга зам гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоол, УЕП-ын 2021 оны А/77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт 1.3 дугаар зүйлийн 1.1.14. эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай /ЗХБ-14/ дүгээр маягт, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 2022 оны А/11 дүгээр тушаалын 11 дүгээр хавсрал Бараа бүтээгдэхүүн хурааж, устгах тухай акт үйлдэж хэргийн материалд хавсаргаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 01/2182 дугаар албан бичгээр ******* аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлүүлсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд мөрийн баримт мөн гэж үзэж байна.

 

3. Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч миний бие Мэргэжлийн хяналтын газарт 2011 оноос 2022 он хүртэл уг албан тушаал дээрээ улсын байцаагчаар ажиллаад Засгийн газрын 2021 оны 378 дугаар тогтоолыг үндэслэн 2022 оны 01 сарын 03-ны өдөр Б/23 дугаар тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт томилогдон ажиллаж байна.

Прокурорын хяналт тавих харьяалал Ерөнхий прокурорын 2023 оны 05 сарын 15-ны өдрийн А/55 дугаар тушаалаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Аймгийн прокурор хяналт тавих харьяаллыг тогтоосон.

2023 оны 08 дугаар сарын 04-өөс 09 сарын 12-ны хугацаан дахь зөрчлийн мэдээг 7 удаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын хэрэг бүртгэл хариуцсан албан тушаалтан [email protected] и-майл хаягаар хуулийн хугацаанд хүргүүлсэн.

2023 оны 12 сарын 18-ны өдөр ******* аймгийн прокурорын газарт Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч миний бие хэргийн материалтайгаа очиж хяналтын прокурор болон хяналтын прокурорын туслахтай уулзаж яах ёстойг лавлахад [email protected] и-майл хаягаар зөрчлийн мэдээ ирээгүй, мэдээгүй гэж тухайн үед хяналтын прокурор зөрчлийн мэдээг [email protected] и-майл хаягаар ирсэн эсэхийг шалгуулахад аваагүй байсан. Хяналтын прокурор хэргийн материалыг үлдээлгээд 2023 оны 12 сарын 19-ны өдөр хяналтын прокурорын туслах хэргийн материалаа аваарай бүртгэсэн гэсэн.

Прокурорын газраас 2023 онд эрх бүхий албан тушаалтны судалгааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас аваагүй, заавар зөвлөгөө болон сургалт зөвлөгөөнд хамруулах мэдээлэл өгөөгүй мөн зөрчлийн мэдээг нэгдсэн бүртгэлд бүртгэж, цаг тухай үедээ хяналт тавиагүй хамтын ажиллагаа байгаагүй болно.

Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, УЕП-ын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаартай “Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар” батлах тухай тушаалыг бүхэлд нь хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болох юм гэжээ.

 

Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх бүхий албан тушаалтан М.Алтанцэцэг би 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0725141 дүгээр шийтгэлийн хуудасны

“******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* мэндийн төвийн дарга М.******* РД:9051899” гэснийг “******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* сумын ******* мэндийн төв” гэж,

“Иймд холбогдогч “******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* мэндийн төвийн  дарга М.*******” гэснийг “******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* мэндийн төв” гэж,

“8 нэр төрлийн хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл илэрснийг аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр” гэснийг “устгахаар” гэж тус тус өөрчлүүлэхээр шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэгт холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан М.Алтанцэцэгийн холбогдогч ******* сумын ******* мэндийн төвд шийтгэл оногдуулсан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0725139 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр прокурор Б.Соронзонболд шүүхэд анх гаргасан эрх бүхийн албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтээ өөрчилж, маргаан бүхий  шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай санал гаргаж, хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэг нь маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0725139 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг гаргасан байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заажээ.

 

Иймд хэргийн хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэгийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболдын эрх бүхий албан тушаалтан М.Алтанцэцэгийн холбогдогч ******* сумын ******* мэндийн төвд шийтгэл оногдуулсан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0725139 дугаартай шийтгэлийн хуудасны “******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* мэндийн төвийн дарга М.******* РД:9051899” гэснийг “******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* сумын ******* мэндийн төв” гэж, “Иймд холбогдогч “******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* мэндийн төвийн дарга М.*******” гэснийг “******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах ******* мэндийн төв” гэж, “8 нэр төрлийн хэрэглэх хүчинтэй хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгсэл илэрснийг аймгийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэхээр” гэснийг “устгахаар” гэж тус тус өөрчлүүлэхээр гаргасан прокурорын дүгнэлтийг хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч М.Алтанцэцэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай. 

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                Б.ЦЭРЭНХАНД