| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01054/И |
| Дугаар | 142/ШШ2024/00994 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 142/ШШ2024/00994
2024 07 02 142/ШШ2024/00994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарын гудамж ******* банк ХК-ны Эрдэнэт салбарын /регистрийн дугаар: *******, утас: *******/ хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ө.*******, Ж.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Эрхэмбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. *******банк ХК-ийн Эрдэнэт салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Жаал овогт Өлзийбаярын ******* /РД:*******/, Боржигон овогт ******* /РД:*******/ нар нь ******* банктай 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3007-2022/128 дугаартай зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийн цалингийн зээлийг /тусгай нөхцөлтэй/ жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацатай авсан билээ. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсэн.
Ө.******* болон Ж.******* нараас зээлийн гэрээний үүрэг төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарыг Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар хилээр гарсан нь тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон буцааж 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШЗ2024/03057 дугаартай захирамж гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу иргэн Ө.*******, Ж.******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-3/, итгэмжлэл /хх-4/, цалингийн зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-5-11/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШЗ2024/03057 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж /хх-15/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* банк ХК-ийн Эрдэнэт салбарын, Ө.*******, Ж.******* нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагч шаардлагын үндэслэлээ: ...Зээлдэгч Ө.*******, Ж.******* нар нь тус банктай 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 22 000 000.00 төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлээ төлөхгүй, оршин суугаа хаягтаа байхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагч ******* банк ХК нь Ө.*******, Ж.******* нарт холбогдуулан Тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 9 916 238 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШЗ2024/03057 дугаар захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн Ө.*******, Ж.******* нар нь тус банкнаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 22 000 000 төгрөгийг зээлсэн болох нь тус гэрээнүүд, зээл эргэн төлөх хуваарь, зээлийн дансны хуулгаар тус тус нотлогдож байна.
3. Иймд Ө.*******, Ж.******* нарыг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд тэдний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Ө.******* *******, Ж.******* нь *******, дугаарын утастай байсан, Ө.*******, Ж.******* нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг Цагаанчулуут 07 дугаар хороолол, 112-39 тоот хаягт оршин сууж байсан болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Жаал овогт Өлзийбаярын ******* /Регистрийн дугаар ФВ87031808/, Боржигон овогт ******* /Регистрийн дугаар *******/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Ө.*******, Ж.******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* банк ХК /*******/-ийн Эрдэнэт салбарт мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. Ө.*******, Ж.******* нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг Цагаанчулуут 07 дугаар хороолол 112-39 тоот хаягт оршин сууж байсан, Ө.******* нь *******, Ж.******* нь *******, дугаарын утастай байсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА