| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01002/И |
| Дугаар | 142/шш2024/00990 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 142/шш2024/00990
20******* 07 01 142/ШШ20*******/00990
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 3 дугаар ДГТ ******* тоотод оршин суух, Боржигон овгийн ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ******* тоотод оршин суух, ******* онход овгийн ******* /регистрийн дугаар: , утас: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2015 оны оны 6 дугаар сард овогтой тай танилцаж, хамт амьдрахаар болсон ба бидний дундаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү Мандахтөр төрсөн бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан ч хүүг эцэг Э.ар овоглосон. Хүүхдийн эцэг нь хамт амьдардаггүй байсан ба хүүхдээ анхаарч, хайхрахгүй байсан нь өөр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг болохыг нь мэдсэн. Иймд овогтой ар хүү У. эцгийн хариуцлагыг хүлээлгэх зорилгоор тэтгэлэг тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э. нь У.Мандахтөрийн төрсөн эцэг нь мөн тул нэхэмжлэлээс татгалзах зүйлгүй. Холбогдох хуулийн дагуу шийдүүлэхэд татгалзах зүйл байхгүй... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, ******* багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/, Орхон аймгийн 17 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт /хх-6/ зэрэг баримтуудыг өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...би 2015 оны оны 6 дугаар сард овогтой тай танилцаж, бидний дундаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү Мандахтөр төрсөн бөгөөд бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч хүүг эцэг Э.ар овоглосон. Хүүхдийн эцэг нь хамт амьдардаггүй, хүүхдээ анхаарч, хайхрахгүй байсан нь өөр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг болохыг нь мэдсэн. Иймд овогтой ар хүү У. тэтгэлэг тогтоолгоно гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Э. шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Ш.*******, Э. нар нь 2015 оноос 2020 он хүртэл /ирэн очин/ хамтран амьдарч, тэдний дундаас 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү У.Мандахтөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
4. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38.1.-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Э.аар хүү У. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлнэ гэж заасны дагуу тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагчаас 57 891 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү У.Мандахтөрийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг ******* онход овгийн ы ар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 57 891 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА