Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 142/шш2024/00900

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12 142/ШШ2024/00900

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Ерөнхий сайд Амарын гудамж ******* банкны байранд байрлах ******* банк ХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зээлийн ******* тоотод оршин суух Боролдойнхон овогтой Өсөхбаярын Энхбат /регистрийн дугаар: *******, утас *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1010086023 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 8 860 556 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Ө.Энхбат нь ******* банктай 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1010086023 дугаартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ө.******* ******* банк дахь 5002453441 тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6,497,296.76 төгрөг, зээлийн хүүд 2,528,106.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,521.05 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1010086023 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн төлөлгүй, 2024 оны 5-р сарын 17-ны нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 76 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1010086023 дугаартай зээлийн гэрээний 8.2.1, 8.2.5 дэх заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр нийт үндсэн зээлийн төлбөр 8,502,703.24 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх хүү 352,216.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,636.74 төгрөг, нийт 8,860,556.56 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэггийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...

Хариуцагч Ө.Энхбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... ******* банкнаас нэхэмжилж байгаа 8 860 556.56 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс сар бүр 700 000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нийт 13 сараар хувааж төлнө. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ө.******* холбогдуулан 8 860 556.56 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ө.Энхбат нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 25-ны өдрөөс сар бүр 700 000 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч Ө.Энхбат нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 8 860 556.56 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.Энхбат 2024 оны 06 сарын 25-ны өдрөөс сар бүр 700 000 төгрөгөөр төлж барагдуулах, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.*******78 359 төгрөг, төрийн сангаас 78 359 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА