Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/1133

 

 

 

 

 

 

   2022           11             29                                       2022/ДШМ/1133                        

 

Б.Тхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Б.Т,  

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/1412 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 77 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 овгийн  Б.Т, 

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны  дугаар сарын 1-наас -нд шилжих шөнө  цаг  минутын орчимд замд улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө", 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Каг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хайрхан овогт Батдоржийн Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг 6 сарын хугацаанд өөрийн оршин суух Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч У.Кэрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Т 3.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч У.Ка нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Б.Т болон иргэний хариуцагч Х.Онараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар иргэний хариуцагч Х.Октябриас 4.168.010 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны  дугаар сарын 1-наас 6-нд шилжих шөнө  минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар худалдааны төвийн баруун замд улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хохирогч У.К мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба уг үйлдлээ миний бие анхнаасаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байна. Би оюутан. Надад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан ба гарандаа бугуйвчтай явахад анги хамт олон болон сургуулийнхнаасаа гадуурхагдахвий гэсэн айдастай байна. Мөн би хөл бөмбөгийн 1 дүгээр зэрэгтэй тамирчин, хөл бөмбөгөөр хичээллэдэг. Клубээсээ сар болгон урамшуулал авдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Кад 3.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Анхан шатны шүүхээс хойш эм тарианы мөнгө гэж холбогдоход нь мөнгө шилжүүлсэн. Одоогоор нийт 3.160.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Цаашид гарах зардлыг барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. Миний бие дахиж гэмт хэрэгт хэзээ ч холбогдохгүй гэдгээ амлаж, маш их гэмшиж байна. Мөн хохирогч У.Каас дахин дахин уучлал хүсэж байна.” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Тхолбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Хавтаст хэрэгт авагдсан оршин суугаа газрын тодорхойлолтоор шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суудаг. Шүүгдэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар түүний суралцдаг Их засаг олон улсын их сургууль нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг болох нь тогтоогддог. Баянгол, Баянзүрх дүүрэг гэснийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр гэж өөрчилж, 6 сарын хугацаагаар ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа гэж үзэж байна. Уг ялыг оногдуулах үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх зорилготой. Торгох ялыг оногдуулахад шүүгдэгчийн хувьд оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлого байхгүй. Шүүгдэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаас харахад “Атлетик 220” гэсэн клубтэй 2020 онд гэрээ байгуулсан байна. Гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дууссан. Тогтмол авдаг цалин нь 100.000 төгрөг гэсэн байна. Тэгэхээр гэрээний хугацаа дуусаж хүчингүй болсон учраас тогтмол орлогогүй тул торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Баянгол, Баянзүрх дүүргийн дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү.” гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 6 дугаар сарын 1-наас 6-нд шилжих шөнө 03 цаг 23 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар худалдааны төвийн баруун замд  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө", 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Каг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч У.К“...Тэгээд шөнө Налайх дүүргээс 02 цаг өнгөрч байхад хөдлөөд гэр лүүгээ явсан, тэгээд шууд такси бариад зүүн 4 замын уулзвар дээр буугаад гэр лүүгээ алхаад явж байсан, тэгээд Сансар үйлчилгээний төвийн харалдаа явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруун зүүн чиглэлд зам хөндлөн гарч байсан, тэгтэл гэнэт миний баруун гар талаас нэг машин намайг ирээд мөргөөд газарт унагах шиг болсон. ...Тухайн үед миний баруун хөл дунд чөмөг хэсгээр хугарсан байсан. ...Миний эмчилгээний зардалд жолооч талаас нийт 3.000.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол, санал болон нэхэмжлэх зүйлгүй...” /хх 16, 18/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.О “...улсын дугаартай автомашинд зам тээврийн ослын улмаас ямар нэгэн эвдрэл учраагүй. ...Би тухайн зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг боломжоороо төлж барагдуулна...” /хх 22, 25/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8805 дугаар “...У.Кагийн биед баруун дунд чөмөгний дунд 3/1 хэсгийн далд хугарал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун бугалга, баруун тохой, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Баруун дунд чөмөгний дунд 3/1 хэсгийн далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун бугалга, баруун тохой, хоёр өвдөгт цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 35-36/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 38671105 дугаар “...Харин баруун зүүн гар талын ойрын их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, урд копуд замаск хагарч унасан, баруун талын арыг харах тольны гаднах гэр хугарсан байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна...” /хх 44-48/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

дуудлагын лавлагааны хуудас /хх 13/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-11/,

2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 780 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх 53/,

загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 99/,

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд У.К хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх 76-85/,

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 04/3785 дугаартай албан бичиг, хавсралт /хх 70-72/,

хохирогч У.Каас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх 101-110/,

Б.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх 87/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Тг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ттухайн зүйл ангид зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгаа хэдий ч тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч У.К“...нэхэмжлэх хохирол байхгүй, гомдолгүй...” /хх 16, 18/ гэх мэдүүлэг, “клубын тамирчин, сар бүр тогтмол орлоготой зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар сольж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Тгийн гаргасан “...6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/1412 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “...Шүүгдэгч Б.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч Б.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй...” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тоногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.”,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалтууд тус тус оруулсугай.

3. Шүүгдэгч Б.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      М.АЛДАР

                   

                                 ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                

                                 ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ