Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/1156

 

 

 

 

 

 

   2022           12             7                                         2022/ДШМ/1156                       

 

А.Ахолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

яллагдагч А.Аын өмгөөлөгч П.Аюушжав,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/2368 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.Ахолбогдох эрүүгийн 91 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.А, 

Шүүгдэгч А.А нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс-25” сүлжээ дэлгүүрт хохирогч Б.Этус газар нь цохиж, биед нь зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг нотлон тогтоох шаардлагатай. Хохирогч Б.Э“...“GS-25” дэлгүүр дотор ...тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн над руу нийлж дайраад намайг эмэгтэй нь газар унагаасан. Харилцан үсдэлцээд байж байхад маргалдаад байсан эрэгтэй над дээр ирээд нүүр, толгой орчим руу цохиж өшиглөсөн. Намайг салгах гэж оролдох үед манай ахыг тэр эрэгтэй хавсарч унагасан. ...Тухайн зодоон болох үед би гар утсаа алдсан...” /хх 8, 9-10/, гэрч Б.Э“...асуудал хүндрээд Б.Э согтуу эмэгтэйтэй үсдэлцээд газар уначихсан. Би дүүгээ салгах гэхэд согтуу эрэгтэй нь миний хөлөөс бариад унагаачихсан. Тэр дэлгүүрт дүү Б.Э гар утсаа алдчихсан байна гэж байсан...” /хх 12/, гэрч Б.О“...Намайг хэл амаар доромжлоод байсан эрэгтэй манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан шар үстэй эгчтэй маргалдаад эхнэрийн хамт зодоон хийсэн...” /хх 14/, гэрч Б.Ө“...Агсам тавиад байсан залуу шар үстэй эгчийг “сүртэй гичий вэ” гэж хэлэх шиг болсон. Шар үстэй эгч барьж байсан ундаагаар нэг цохисон. Эхнэр нь гэх эгч шар үстэй эгчийг “Нөхрийг маань яагаад цохиж байгаа юм” гэж хэрэлдээд мангасдсан. Шар үстэй эгч барьж байсан ундаагаа маргалдаж байсан эгч рүү шидээд оноогүй, харин манай дэлгүүрийн зарж байсан архийг хагалсан. Тэр хоёр эгч үсдэлцээд зодолдоод эхэлсэн. Агсам тавьж байсан залуу шар үстэй эгчийг гараараа цохисон санагдаж байна...” /хх 16/, гэрч У.Н“...Тэр үед Б.Л А.А ахын маргалдаж хэрэлдээд байсан эмэгтэйтэй муудалцаад үсдэлцээд газар уначихсан. Тэр хооронд дэлгүүрийн гарах хаалганы орчим буланд нэг гар утас байхаар нь би Лын утас байх гэж бодоод аваад халаасандаа хийсэн. Дэлгүүрт байсан хүмүүс цагдаа дуудна гэхээр нь би гараад явсан...” /хх 22-23/ гэх мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 36-51/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч А.А нь нийтийн хэв журмыг бусадтай бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн эсэх, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн эсэх, мөн аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан эсэх, гэрч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх зэрэг асуудлуудыг нягтлан шалгаж шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилтод нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж шүүх үзсэн тул шүүгдэгч А.Ахолбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг хоёр үндэслэлээр прокурорт буцаасан.

1. Яллагдагч А.А нь Нийтийн хэв журам бусадтай бүлэглэн зөрчиж хүч хэрэглэсэн эсэх, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн эсэх, мөн аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан эсэх. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоох нь зүйтэй гэж үзсэн.

2. Гэрч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх зэрэг асуудлыг нягтлан шалгаж шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

1. Яллагдагч А.А нь бусадтай /эхнэр Б.Л/ бүлэглэн Нийтийн хэв журам бусадтай бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн эд хөрөнгө устгаж, гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжпох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг билээ. /УДШ-ийн 2021.3.26-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоос/

Гэтэл яллагдагч А.Ахолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах баримтууд авагдсан. Үүнд:

1. Хохирогч Б.Э“...2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 04 цаг 10 минутын үед 21 дүгээр хорооллын “Жи Эс-25” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхад 20-25 насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн кассын худалдагч нартай хэрэлдэж байсан. ...Намайг тухайн хоёр хүний эрэгтэй нь гичий, пизда, янхан гэж хэл амаар доромжилсон. Тэгээд би тэр үл таних эрэгтэйтэй хэрэлдэж байгаад дэлгүүрээс гарах гэсэн дахин хэл амаар доромжлоод байсан болохоор гартаа барьсан ундааг тэр эрэгтэй рүү шидсэн боловч оноогүй. Тэгсэн тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн над руу нийлж дайраад намайг эмэгтэй нь газар унагаасан. Би тэр эмэгтэйтэй харилцан үсдэлцээд байж байхад маргалдаад байсан эрэгтэй над дээр ирээд нүүр, толгой орчим руу цохиж өшиглөсөн. Би яг хэдэн удаа, ямар зүйлээр цохисон талаар санахгүй байна... эрэгтэй нь миний хацар болон шанаа орчимд баруун гараараа 1 удаа цохисон...” /хх 8-11/,

2. Гэрч Б.Л“...Би нөхөртөө тухайн шампунь нь биеийн тос байсан талаар хэлж ойлгуулан тухайн барааны мөнгийг өгөөгүйг дэлгүүрийн баримтыг харуулаад ойлголцоод дэлгүүрээс гарах гэж байхад ах, дүү хоёр гэх эрэгтэй, эмэгтэй 30 гарчихсан настай хоёр хүн мөн дэлгүүрээр үйлчлүүлж байсан. Тэгсэн тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь нөхөр бид хоёрыг урдуур орж үйлчлүүлсэн юм. Харин эмэгтэй нь "Зам тавиад өгчихвөл яаж байна. Ууж идсэнээ аятайхан шингээчихвэл яаж байна гэж хэлсэн.” Манай нөхөр дэлгүүрийн худалдагчид шампунь буцааж өгч байхдаа пизда гэж хэлтэл нөгөө эмэгтэй шууд манай нөхөр рүү гартаа барьж байсан ундаагаа шидчихсэн. Тэр шидсэн удаа нь дэлгүүрийн лангуун дээр байсан архийг оноод хагалчихсан. Тэгснээ манай нөхрийг шууд ирээд нэг удаа алгадчихсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг нөхрөөсөө салгаж аваад цааш түлхээд хананд шахсан. Харин тэр эмэгтэй миний цамцны товч ураад эгэм орчим маажчихсан. Тэгээд би тухайн эмэгтэй хоёр гараараа толгой орчмоос нь үстсэн. Тэр эмэгтэй мөн намайг хоёр гараараа үстсэн. Бид хоёр хоёулаа дэлгүүрийн шалан дээр унаад өгсөн. Тэгээд манай нөхөр болон тэр эмэгтэйн ах гэх залуу хоёр бид хоёрыг салгасан. Тэгээд бид хоёрыг салгасны дараагаар тухайн эмэгтэй хэрүүл өдөөд байсан бөгөөд миний гар утас алга болчихсон байна. Та нар муусайн хулгайч нар авсан гэж дайраад байсан. Тэр үед дэлгүүрийн худалдагч цагдаа дуудчихсан байсан...” /хх 17/,

3. Гэрч Б.Э“...Би 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр, шөнийн 04:30 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороололд байрлалтай "GS-25" нэртэй сүлжээ дэлгүүр рүү өөрийн төрсөн дүү Б.Эийн хамтаар орсон юм. Тухайн дэлгүүрээс 0.5 граммын пиво 3 ширхэг, “Сөжү” нэртэй архи 1 ширхэг, ундаа 1 ширхэг, хоёр уут чихэр, тараг нэг ширхэг тус тус худалдан авсан. Б.Э бид хоёрыг худалдан авалт хийчхээд авсан барааныхаа мөнгийг худалдагчид хэлж байх хугацаанд 23 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр согтуу хүн тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан. Тэгээд би дэлгүүрт тооцоо хийчхээд Б.Эээс түрүүлж дэлгүүрээс гарсан юм. Манай дүү Б.Э миний араас гарч ирэхгүй удахаар нь буцаж ороход тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан согтуу эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хэрүүл маргаан үүсгэсэн байсан. Тэр асуудал нь хүндрээд Б.Э дээр хэлсэн согтуу эмэгтэйтэй үстэлцээд газар уначихсан. Би дүүгээ салгах гэхэд нөгөө согтуу эрэгтэй хүн намайг хөлнөөс маань гараараа бариад унагаачихсан. Би газраас босож ирээд дүүгээ салгаж авсан. Тэгсэн дэлгүүрийн худалдагч цагдаа дуудсан байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тухайн хүмүүсийг аваад явсан...” /хх 12/,

4. Гэрч Б.О“...Би 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 1-ний шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "GS-25" сүлжээ дэлгүүрийн Баян-Уул салбарт өөрийн ажлын байран дээрээ байсан. Тэгсэн шөнө 04:00 цагийн орчим манай дэлгүүрт 26 орчим насны хүзүүн дээр шивээстэй эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “Нэг удаагийн шампунь байна уу” гэж асуусан. ...Тэгээд тухайн залуу манай дэлгүүрээс нэг ширхэг пиво, нэг ширхэг биеийн тос үнийг нь бичүүлээгүй аваад явчихсан байсан. Тэгээд 1 цагийн дараагаар дэлгүүрээс авсан барааныхаа тооцоог төлнө гэж эхнэртэйгээ орж ирээд эхнэр нь тооцоогоо төлсөн. ...Агуулахын өрөөнд байх хугацаанд намайг хэл амаар доромжлоод байсан залуу манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан шар үстэй эгчтэй маргалдаад эхнэрийнхээ хамтаар зодоон хийсэн. Манай агуулахын өрөөнд манай дэлгүүрийн хяналтын камер байдаг бөгөөд камер харж байхад болсон асуудал юм. Би тухайн хүмүүсийн хэн нь хэнийгээ хэрхэн цохисон талаар хараагүй. Камер дээр бол шар үстэй эгч хүзүүн дээрээ шивээстэй залууг дагз орчим руу нь цохиж байгаа харагдсан. Тухайн зодоон их хурдан болж өнгөрсөн асуудал болсон. Тэгээд манай эрэгтэй худалдагч харуул хамгаалалт дуудаж, цагдаад мэдэгдсэн байсан...” /хх 14/,

5. Гэрч Б.Ө“...Би 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 1-ний шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "GS-25" сүлжээ дэлгүүрийн Баян-Уул салбарт өөрийн ажлын байран дээрээ байсан. ...Гаднаас хар өнгийн хувцастай 23 орчим насны залуу ... дахин манай дэлгүүрт орж ирээд манай эмэгтэй худалдагчтай уулзаж хэлэх юм байна гэж кассан дээр ирчихээд холдохгүй байсан. Тэр үед манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан шар үстэй эгч хүзүүн дээрээ шивээстэй залууг "Чи наанаасаа холдооч гэж хэлтэл" нөгөө шивээстэй залуу "Гай болоод байна уу" гэхэд тэгж байна гэж хэлээд маргалдаад эхэлсэн. Тэр шар үстэй эгч нэг ахтай хамт явж байсан бөгөөд тэр ах худалдан авсан зүйлийнхээ тооцоог төлчихөөд гарах гэж байхад, хүзүүн дээрээ шивээстэй агсам тавиад байсан залуу шар үстэй эгчийг “Сүртэй гичий вэ” гэж хэлэх шиг болсон. Тэгсэн нөгөө шар үстэй эгч гартаа барьж байсан ундаагаараа агсам тавиад байсан хүзүүн дээрээ шивээстэй залуугийн дагз орчим руу нэг удаа цохисон. Тэгсэн тэр хүзүүн дээрээ шивээстэй залуугийн эхнэр нь гэх эгч, шар үстэй эгчийг “Нөхрийг маань яагаад цохиж байгаа юм” гэж хэл хэрэлдээд шууд нүүр рүү нь гараараа мангасдсан шар үстэй эгч гартаа барьж байсан ундаагаа маргалдаж байсан эгч рүү шидсэн бөгөөд тэр эгчийг оноогүй дэлгүүрийн зарж байсан номыг тавиурын хамт оноод ар талд нь байсан архийг хагалчихсан. Тэгээд тэр хоёр эгч хоорондоо үстэлцээд зодолдоод эхэлсэн. Шар үстэй эгчтэй хамт явж байсан ах тэдгээрийг салгах гэж оролдоод байсан. Хүзүүн дээрээ шивээстэй залуу агсам тавьсаар байсан. Би дэлгүүрт зодоон болоод эхлэхээр нь шууд харуул хамгаалалтын алба руугаа залгаж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд тухайн хүмүүсийг аваад явсан...” /хх 16/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10731 дугаартай “...Б.Эбиед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээч эмч Б.Дийн дүгнэлт /хх 53-54/ зэрэг баримтуудаар;

Яллагдагч А.А нь 1 удаагийн шампунь авахаар “Жи Эс-25” дэлгүүрт ороод улмаар худалдагч биеийн тос өгсөн асуудлаас үүдэн худалдагчтай маргалдаж байхад хохирогч Б.Эийг “...Чи наанаасаа холдооч, зам тавиад өгчихвөл яаж байна. Ууж идсэнээ аятайхан шингээчихвэл яаж байна.” гэж хэлсэн гэх мэт хэлсэн үгэнд яллагдагч А.А уурлан “Сүртэй пизда бэ, гичий чинь” гэж хэлэхэд, хохирогч, яллагдагч нар хоорондоо хэрэлдэж маргалдсан, улмаар хохирогч Б.Э гартаа барьсан ундаагаа А.А руу шидэж, дэлгүүрийн лангуун дээр байсан архийг онож хагалсан. Гэтэл хохирогч Б.Э нь яллагдагч А.Аын дагз орчим газар нь нэг удаа цохиход, гэрч Б.Л “нөхрийгөө өмөөрөн” уурлаж хохирогч Б.Этэй барьцалдаж аваад харилцан зодолдсон. Үүнийг харсан яллагдагч А.А уурлан эхнэрийгээ салгахаар очихдоо хохирогч Б.Этус газар нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх үйл баримтуудад тодорхой байна. Дээрх баримтуудаар яллагдагч А.А 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эс-25” дэлгүүрт хохирогч Б.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байдаг. Харин хэргийг прокуророос хянаад, хохирогч Б.Э болон гэрч Б.Л нарын олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, үйлчилгээний болон дарааллын журам зөрчсөн, хүний биед халдсан зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр хэргээс холбогдох баримтыг хуулбарлан хүргүүлсэн. /хх 107/

2017 оны 07 дугаар сарын 01-ээс хойш 2022 оны 10 дугаар сарын 20-ний байдлаар тухайн хэрэг шилжүүлэх үед нийтдээ Улсын Дээд шүүхээр 23 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлээр хэрэг шийдэгдсэн байна. Үүнээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм. Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжпох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг гэж дурдсан. Иймд хувийн таарамжгүй харилцаа гэж үзсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр зүйлчилсэн.

2. Гэрч Б.Эхувьд камерын бичлэгт авагдсан үзлэг, тэмдэглэл байгаа. Мөн гэрчүүдийн мэдүүлгүүдээр Б.Э тухайн хэрэгт оролцоогүй, тооцоогоо хийгээд гараад явсан. Дүү нь гарч ирэхгүй байхаар нь ороод харсан зодолдож байсан учраас салгасанөөр асуудалд оролцоогүй учраас гэмт хэргийн шинжтэй гэж үзээгүй гэв. Иймд шүүгчийн 2022/ШЗ/2368 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Яллагдагч А.Аын өмгөөлөгч П.Аюушжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.А, Б.Л, Б.Э нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас зодоон үүсгэж Б.Ээрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан тул хохирогч Б.Э, А.А нарын хооронд үүссэн үйлдлийг хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл, дүгнэлтийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.  

Анхан шатны шүүхээс А.Ахолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч А.А нь өөрийн гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт бэхжүүлэгдсэн хэргийн газраас бэхжүүлэн авсан камерийн бичлэг,  хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “...А.А нь Нийтийн хэв журам бусадтай бүлэглэн зөрчиж хүч хэрэглэсэн эсэх, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн эсэх, мөн аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан эсэх, мөн гэрч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн эсэх...” зэрэг ажиллагаа хийх шаардлагагүй байна.  

Өөрөөр хэлбэл, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж нь өөрөөсөө бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоох басамжлах, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, өөрийн ичгүүргүй зан авир, балмад жигшүүрт үйлдлээр бусдын анхаарлыг татахыг эрмэлзэх зэрэг сэдэлтэй байдаг бөгөөд өөрийгөө бусад хүмүүсээс бүх талаар илүү, давуу гэдгийг ямар ч аргаар хамаагүй батлан харуулах зорилготой байхаас гадна гэмт санаа сэдлийн хувьд эмх замбараагүй, гэнэт үүссэн шинжтэй, урьдчилан төлөвлөөгүй, хүрэх үр дүн тодорхойгүй байдаг бөгөөд А.А нь гэрч Б.Лтай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.

              Прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл агуулгын хувьд үндэслэлтэй байна.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.   

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Иймд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурорын шатанд хийх шаардлагагүй байх тул яллагдагч А.Ахолбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг дахин шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/2368 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОЧМАНДАХ

 

                                   ШҮҮГЧ                                                      Н.БАТСАЙХАН

 

                       ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ