Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 443

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: М.П*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: ******* ******* ******* ******* ОУБ-ын Вербист төв

Нэхэмжлэлийн шаардлага: ““******* ******* ******* *******” олон улсын байгууллагын Вербист төвийн зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.П*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:

“...П******* миний бие нь Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6/224 захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 38 дугаар сургуулийн хашааны баруун урд худалдаа үйлчилгээний зориулалтаар 224 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаран эзэмшсэн билээ. Улмаар миний бие холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрлийг авч 2005 онд 2 давхар барилгаа барьж 2006 онд дулаан, цэвэр бохир усны шугамыг холбуулах үед хөрш Вербист төв нь газраа томсгож хашаа барьсан миний техникийн нөхцлийн дагуу холбогдсоу газар нь тэдний газраа томсгож холбогдох зөвшөөрөлгүй дур мэдэн барьсан хашаан дотор байсан. Газрын албанаас мэдэж хашаага хэмжээгээр нь тат, нийтийн эзэмшлийн сул газрыг чөлөөлж өг гэсэн шаардлагыг амаар сануулж байсан болно.

Газраа чөлөөлж өгөөгүй байсаар 2014 онд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Баттулга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл нарт гомдол гаргаж газар чөлөөлүүлж өгөхийг хүссэн ба Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 09 дүгээр сарын.30-ны өдрийн дотор газар чөлөөлж өгөхийг Вербист төвөөс шаардаж эс чөлөөлбөл албадан буулгахыг анхааруулсан мэдэгдэл өгсөн боловч арга хэмжээ аваагүй газар чөлөөлөөгүй.

Миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 7459 тоот захирамжаар нэхрмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм.Уг захирамжийн дагуу миний бие Баянгол дүүрэг, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн иргэний анхан шатны шүүхэд хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 02097 тоот шийдвэр гарч М.П******* нь нийтийн эдэлбэр газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна гэж дүгнэж Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм.

Нэгэнт миний бие нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж шүүхээс

дүгнэлт гаргасан, эрх бүхий этгээд буюу Нийслэлийн Засаг дарга нь албадан

газар  чөлөөлөх  шийдвэрээ гаргахгүй байгаа тул дахин танай шүүхэд

хандахаас өөр аргагүй боллоо” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Иргэн М.П*******т Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/224 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38 дугаар сургуулийн баруун урд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 224 м.кв газар эзэмших эрх олгожээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/896 дугаар захирамжаар талбай

хэмжээнд өөрчлөлт орж 105 м.кв хэмжээтэй газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар олгосон ба нийслэлийн Засаг даргын 2015 оны А/453 дугаар захирамжаар баталгаажуулсан байна.

Нийслэлийн   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2003 оны 159 тоот шийдвэрийн дагуу Ватиканы Католик шашны төлөөлөпнийн газарт 1792 м.кв газрыг ашиглах эрх олгосон байна.  Ватиканы Католик шашны төлөөлөгчийн газрын газар ашиглах зрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 203  дугаар захирамжаар ******* ******* ******* хүмүүнлэгийн байгууллагад Халамжийн төвийн зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн. Ийнхүү эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомж болон иргэн М.П*******ын эрх ашгийг зөрчөөгүй байна.

Иргэн М.П*******ын барилга барьж дулаан цэвэр, бохир усны шугамыг эрсдэлгүй холбуулах талаар иргэн М.П******* болон Вербист халамжийн төвийн захирал Ц,Б******* нарын хооронд 2006 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээ байх тул уг гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудал байх тул Захиргааны хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгэ^ зүйлийн  34.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн  авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү” гэжээ.

Гуравдагч этгээд Вербист төв шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...******* ******* ******* ******* олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын харъяа "Вербист" халамжийн төв нь 1995 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнчин, хараа хяналтгүй хүүхдийг асран халамжлах үйл ажиллагааг тасралтгүй 20 гаруй жил явуулж байна. Өнгөрсөн хугацаанд тус төвөөр 2-18 насны 1700 орчим хүүхэд асран халамжлуулж, сурч хумүүжин насанд хүрч, өөрийп амьдралаа зохион бие даан амьдарч байна. Одоогийн байдлаар тус халамжийн төвд 40 орчим хүүхэд асран халамжлуулж, амьдарч байна.

Тус төв нь анх Ватиканы шашны төлөөлөгчийн газрын харъяанд байгуулагдсан бөгөөд уг төвийн үйл ажиллагаанд зориулан 1997 оны Нийслэлийн Засаг даргын А/176 дугаар захирамжаар 3280 м. кв газар эзэмших эрхийг анх олгож байсан.

2003 онд Ватиканы шашны төлөөлөгчийн газрын зүгээс газар эзэмших эрхийг сунгаж өгөх тухай хүсэлт гаргахад уг хүсэлтийг шийдвэрлэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2003 оны 159 дугаар тогтоолын дагуу шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ олгохдоо газрын хэмжээг 1792 м.кв болгон багасгасан байдаг. Бодит байдал дээр эзэмшил газрын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй /1997 онд анх барьсан хашаа хэвээр байсан, одоо ч мөн адил яг хэвээр байгаа/, газар эзэмшигч, ашиглагч байгууллагын зүгээс газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаагүй байхад газрын хэмжээг багасгасан байдаг.

2007 онд Вербист хүүхдийн асрамжийн төв нь Ватиканы шашны төлөөлөгчийн газраас "******* ******* ******* *******" олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын харъяанд шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор газар эзэмших эрхийг "******* ******* ******* *******" олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт шилжүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасан. Түүний дагуу 2010 онд Нийслэлийн Засаг даргын 203 дугаар захирамжаар 1792  м.кв газар  ашиглах  эрхийг  "*******   *******  *******  *******"   олон улсын байгууллагад шинэчлэн олгож,  2015   оны  Нийслэлийн   Засаг   даргын   А/594   дугаар захирамжаар газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинээр олгосон.

"******* ******* ******* *******" олон улсын байгууллагын "Вербист" халамжийн төвийн эзэмшиж байгаа 1792 м.кв газар нь иргэн М.П*******ын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн давхцалгүй, газрын хил зааг зөрчөөгүй, түүний ямар нэгэн эрх ашгийг зөрчөөгүй болно. Түүнээс гадна хариуцагч "******* ******* ******* *******"  байгууллагын эзэмшил газрын хэмжээ багассан асуудал нь түүний хүсэл зоригоос шалтгаалаагүй учир "******* ******* ******* *******" байгууллагын зүгээс энэ асуудлыг мэдсэнээс хойш уг асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох эрх бүхий байгууллагад хандсан байгаа болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ" гэж тодорхойлсон байна.

Тодруулбал, эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэдгээрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээд нэхэмжлэгч болно.

Иргэн М.П*******ын хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хэрхэн зөрчигдөөд байгааг хамгийн түрүүнд тодруулах ёстой гэж ойлгож байна.

Гэтэл нэхэмжлэгч М.П*******ын газар эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл, тодруулбал, газрын хил зааг зөрчсөн, нэхэмжлэгчийн газар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан үйлдэл манай байгууллагын зүгээс хийгээгүй болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 02097 дугаар шийдвэрээр тогтоосон.

Өнөөдрийн үйлчилж байгаа хууль эрх зүйн зохицуулалтаар өөрийн хууль ёсны эрх, ашиг зөрчигдөөгүй байхад нийтийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх иргэн М.П*******т олгоогүй байна.

Иймд нэхэмжлэгч иргэн М.П*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                          ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч М.П*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “******* ******* ******* *******” олон улсын байгууллагын Вербист төвийн зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгуулах” шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Вербист төвийн хууль бусаар эзэмшиж буй газар дээгүүр татсан хашаанд миний зохих журмын дагуу техникийн нөхцөл авсан худаг бүхий газар байрлаж байгаа...газрын албанаас мэдэгдэл өгсөн боловч газраа чөлөөлөөгүй...” гэж тодорхойлон маргаж байна.  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...талуудын хооронд байгуулсан гэрээний асуудлаар иргэний журмаар шийдвэрлэх тул шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй...нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй...” гэж мэтгэлцэв.  

Нэхэмжлэгч М.П*******т Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/224 дүгээр захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38 дугаар сургуулийн баруун урд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 224 м.кв газрыг эзэмших эрх олгож улмаар тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/896 дугаар захирамжаар газрын хэмжээг 105 м.кв болгон багасгасан, энэ хэмжээгээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/453 дугаар захирамжаар баталгаажуулсан үйл баримтууд тогтоогдож байна. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 159 дүгээр шийдвэрийн дагуу Ватиканы католик шашны төлөөлөгчийн газарт Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн засаг даргын тамгын газрын урд талд байрлах 1792 м.кв газар ашиглах эрх олгосныг тус байгууллагаас ******* ******* ******* ******* хүмүүнлэгийн байгууллагад халамжийн төвийн зориулалтаар шилжүүлэн газар ашиглах гэрээ байгуулж гэрчилгээ олгожээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин газрын харилцаа, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Нарантуяагийн “Газрын хэмжээг тодорхойлсон тухай” 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08/065/03 тоот дүгнэлтээр “******* ******* ******* *******” хүмүүнлэгийн байгууллага нь Нийслэлийн засаг даргын захирамжаар 1792 м.кв газар ашиглах эрхтэй бөгөөд газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн нэгж талбарын 18640310372157 дугаар кадастрын зургаар тогтоосон газрын хэмжээг урагшаа /ертөнцийн зүгээр/ 2 дугаар эргэлтийн цэгт 6,3 м, 1 дүгээр эргэлтийн цэгт 6,9 м, 4 дүгээр эргэлтийн цэгт зүүн тийш 12,9 м-т шилжүүлэн хашаа барьж, хашааны баруун урд өнцөгт 2,6х3,0м хэмжээтэй манаачийн байр барьсан, нийт ашиглаж байгаа газрын талбайн хэмжээ нь “Геокад” ХХК-ийн гүйцэтгэсэн зургаар 2688 м.кв байна, тус байгууллага нь нэгж талбарын задастрын зургаар эргэлтийн цэг, хил заагийн тэмдэглээсийг устгаж зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлж олгосон газрын хэмжээг 896 м.кв-аар томруулан ашигласан нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх заалтуудыг зөрчсөн” гэж тогтоосон байна.

Түүнчлэн гуравдагч этгээдээс “Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/176 захирамжаар 3280 м.кв газар эзэмших эрх олгосон боловч 2003 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 159 дүгээр тогтоолоор газрын хэмжээг 1792 м.кв болгож багасгасан, 1997 онд барьсан хашаа хэвээрээ байгаа” гэж тайлбарлаж байх боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаас үзвэл эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлэн хашаа татаж 896 м.кв газрыг дур мэдэн эзэмшиж байгаа нь хууль бус байна.

Шүүхээс хийсэн газрын үзлэг, түүний тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч М.П******* нь өөрийн эзэмшлийн 105 м.кв газар дээр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205025531 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээ сууцны зориулалттай 217 м.кв талбай бүхий барилга барьж улмаар уг барилга руу дулаан, цэвэр бохир усны шугамыг холбуулах үед зохих мэргэжлийн байгууллагуудаас авсан техникийн нөхцлийн дагуу гаргасан худаг нь гуравдагч этгээдийн хашсан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа 896 м.кв газрын хилийн заагт орсон нь тогтоогдсон болно.  

Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд газар ашиглагчийн эрх үүргийг заасан бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 48.2-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх...цахилгаан...инженерийн шугам татах...бусад зориулалтаар бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл энэ тохиолдолд тухайн газар нийтийн эзэмшилд байх эсэхээс үл хамааран нэхэмжлэгч М.П******* нь уг газрыг тодорхой зориулалтаар ашиглахыг шаардах эрхтэй байхын дээр түүний өмчлөлийн барилгад дулаан, цэвэр бохир усны шугам татах, худаг гаргаж ашиглах боломжийг хааж “нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй” гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина 57.3-д…Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө…57.4-д мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч М.П******* 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хандаж “******* ******* ******* ******* олон улсын байгууллага нийтийн эзэмшлийн зам талбайп зөвшөөрөлгүй хашаа сунгаж барьсан” асуудлаар гомдол гаргаснаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайханаас 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5/6992 пугаар албан бичгээр тус байгууллагад “...нийтийн эзэмшлийн зам талбайг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны дотор чөлөөлөхийг мэдэгдэж, уг шаардлагыг үл биелүүлбэл газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг анхааруулжээ. 

Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд,  896 м.кв газрыг дур мэдэн хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа ******* ******* ******* ******* олон улсын байгууллагад уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн байх боловч уг мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй байна.

Энэ тохиолдолд Нийслэлийн засаг дарга Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар  албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, “******* ******* ******* *******” олон улсын байгууллагын Вербист төвийн зөвшөөрөлгүй эзэмшиж буй 896 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.П*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн засаг даргын, газар албадан чөлөөлөх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй нь хууль бус болохыг тогтоож, “******* ******* ******* *******” олон улсын байгууллагын Вербист төвийн зөвшөөрөлгүй эзэмшиж буй 896 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДУЛАМСҮРЭН