| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0002/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/14 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч З.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ж-д холбогдох эрүүгийн 1738003460151 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З.Ж.
Шүүгдэгч З.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү З.М-той маргалдаж, улмаар хохирогч З.М-г өөрт нь хүч хэрэглэн зодсоны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү З.М-той маргалдаж, улмаар хохирогч З.М-г өөрт нь хүч хэрэглэн зодсоны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч З.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ж ахад та малаа харж байгаарай гэж хэлэхийн хувьд хэлсэн. Бид хоёр түүнээс болж маргалдсан. Тэгээд Ж ах намайг цохих гээд бариад авахаар нь би газарт унагаад нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд нэг мэдсэн чинь Ж ах намайг хутгалчихсан байсан. ...би одоо 1.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...З гуайн 2 хүүхэд бие биенээ хутгалсан юм шиг байна гэсэн дуудлагын дагуу эмч Ш.П-ийн хамт очсон. Намайг төрсөн ах Ж хутгалсан гэсэн цээжээ цагаан даавуугаар боосон гэртээ сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр адуундаа явж байгаад Түнэл сумын 5 дугаар баг Хавчирангийн аманд Ж ах мотоцикльтой таарсан. ...Ж ахын гэрт нь очсон. М сууж байсан. Тэгээд сууж байтал М Мөрөнгийн төв явах гэж байгаа бололтой үхэр малаа харж байгаарай, хоёр хөгшин хурим найранд явна шүү гэж Ж ахад хэлж байсан. Тэгсэн Ж ах М-д хандан “чи намайг үхэр мал харж чадахгүй гэж бодоо юу, чи намайг Мөрөнгийн төв орж архи уусан гэж ээжид худлаа хэлсэн байна лээ, чи муу зүгээр байгаарай гэсэн утгатай юм хэлээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр барилцаж аваад хоорондоо зодолдоод эхэлсэн. Тухайн үед би тэр хоёрыг салгах гэсэн боловч хүчрэгдэхгүй байсан. Тэгээд нэг харсан чинь М-ийн цээжний хэсгээс цус гарч байсан. Тухайн үед М нь Т ах энүүгээр Ж ах намайг хутгалчихлаа гээд зуухны хойно байсан хутгыг зааж байсан. Тухайн хутга нь шар хүрэн өнгийн бариултай хутга байсан. М нь тухайн үед Ж ахыг нилээн зодоод зодолдоод болохгүй болохоор нь би М-ийн эхнэрийг дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Ш.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр холын дуудлагын хуваарьтай байсан юм. Тэгээд орой 21 цагийн үед манай сумын иргэн Д.О 89.... дугаарын утсаар Түнэл сумын 5 дугаар багийн хүүхдийн овоо гэх газарт З гуайн 2 хүүхэд бие биенээ хутгалсан юм шиг байна гэсэн дуудлагын дагуу очиход М нь хутгалуулсан гэсэн аавынхаа орон дээр сууж байсан. Би үзэхэд биеийн байдал хүндэвтэр, баруун талын хөхний тушаа талд хутгалуулсан байдалтай гадагшаа цус гарч байгаад тогтсон бололтой байсан. Би М-д цус тогтоох тариа болон анхан шатны тусламж үзүүлээд Түнэл сумын төвд эмнэлэгт авч ирээд 2 литр шингэн сэлбээд биеийн байдал нь тогтворжсон” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Б-н: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдардаг М бид хоёр Мөрөн сум руу ажлаар явах болоод малаа харуулах гээд Ж ахын гэр рүү М яваад буцаад гэртээ ирэхдээ Ж ах намайг хутгалсан гэсэн цээжээ бариад Ж ахын гэрээс гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Н.З-н: “...өглөө би хониндоо 07 цагт яваад 19 цагийн үед ирсэн чинь М бага хүү цус нөж болсон манай гэрт ороод ирсэн. Би юу болов гэтэл Ж ах намайг хутгалчихлаа гэсэн. Би хутгалуулсныг нь хараад спиртээр цэвэрлээд Түнэл сум руу түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 648 дугаартай:
3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүгдэгч З.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байсан санагдана. Намайг гэртээ байж байхад манай төрсөн дүү М нь манай гэрт орж ирээд та манай малыг хараад өг гэсэн. Тэгэхээр нь би чадахгүй гээд бид хоёр түүнээс болж маргалдсан. Тэгээд М намайг унагааж байгаад хөлөөрөө миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би ноцолдож байгаад босоод ирсэн чинь гараараа миний нүүр рүү 1 удаа цохисон. Ер нь намайг зодоод алах шинжтэй байсан. М залуу хүн болохоор надад хүчрэгдэхгүй юм байна лээ. Тэгээд нэг мэдсэн чинь би хаанаас авсан юм хутга аваад М-ийг хутгалчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Бийж багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Иймд шүүгдэгч З.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдасны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Ж нь хохирогч З.М-той 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1738003460151 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 14.5см, бариул хэсэг нь 11.5 сантиметр, нийт 26 сантиметрийн урттай, хүрэн бор өнгийн модоор хавчиж тогтоосон бариултай цагаан төмөр хутга 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН