| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/00320/И |
| Дугаар | 142/шш2024/00619 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амражсны тэтгэмжийн маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 142/шш2024/00619
*******24 04 17 142/ШШ*******24/00619
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын сахилгын шийтгэл ногдуулсан *******23 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн Б/129 дугаартай үр дүнгийн мөнгөн урамшуулал болон ур чадварын нэмэгдлийг бүтэн жилээр хассан тухай тушаалыг хүчингүй болгуулах, *******23 оны 12 дугаар сарын урамшууллыг нөхөж олгох тухай нэхэмжлэлийг *******24 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, *******24 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Орхон аймгийн ерөнхий боловсролын *******-р сургуулийн эмч ажилтай Ц******* би *******23-09-27-ны өглөө ажилдаа оччихоод өөрийн үүргийн дагуу өглөө 10 цагийн үед хүүхдийн хоолны амт чанар, эрүүл ахуйг шалгахаар цайны газар орсон. Тухайн өдрийн хүүхдийн хоол цагаан будаатай сүү байсан бөгөөд би амт чанарыг нь шалгасан чинь ямарч амтгүй байсан учир хоол зүйч О.******* уулзахаар гарах гэж байтал хоолны зааланд О.******* ажлын хувцсаа өмсөлгүй ороод ирсэн. Би О.******* хандаж халадаа өмсөж бай, өглөө цагтаа ажилдаа ирж бай, ажил дээр ажлын хувцсаа өмсөж бай, мэргэжлийн тогоочтой бол хүүхдийн хоолонд анхаараад байнга шалгаж бай гэх мэтээр хэлээд хоолны заалнаас гарсан чинь араас дагаж хэрүүл хийгээд байхаар нь баруун гараараа түлхээд манай өрөөнд орж ярилцъя гээд би өрөөрүүгээ орсон. Тухайн үед жижүүр үйлчлэгч нар бид хоёрын хооронд болсон асуудлыг харж байсан юм. Гэтэл захирал Д.******* ёс зүйн хурлаар намайг оруулж улмаар *******23-10-19-ний өдөр надад 3 сарын хугацаатай цалингийн *******% бууруулах сахилгын арга хэмжээ авсныг би эс зөвшөөрч сургуулийнхаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаснаар тус комисс арга хэмжээ авсан тушаалыг хууль бус болох тухай дүгнэлт гаргаснаар *******23-10-19-ний өдрийн Б/113 дугаартай тушаалаа хүчингүй болгож бүтэн жил миний цалингийн нэмэгдлүүдийг хассан шийдвэр гаргалаа. Би энэхүү тушаалыг нь хууль бус болох талаар сургуулийнхаа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч хүлээж авахгүй гэсэн учир Орхон аймгийн Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаснаар *******24-01-03-ны өдөр хэлэлцээд Шүүхээр маргаанаа шийдвэрлүүл гэсэн агуулгатай хариуг *******24-01-18-ны өдөр өгсөн. Дээрх тушаалын хууль зөрчсөн үндэслэлүүд гэвэл:
1. Би *******23-09-27-ны өдөр хүүхдийн хоолны асуудлаас үүдэлтэй маргааныг хоол зүйч О.******* хийсэн бөгөөд энэ өдрөө захирал, бид хоёрын хооронд гарсан маргааны асуудлыг мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т "Сахилгын зөрчил гарсан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гарсан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэжээ.
2. Гэтэл *******23-09-27-ны өдрөөс *******23-11-*******-ны өдрийг хүртэлх хугацааг тоолбол 50 хоног болж байгаагаас харахад захирлын *******23-11-*******-ны өдрийн тушаал хуулийн энэхүү заалтыг зөрчиж гарсан байна.
3. *******23-11-*******-ны өдрийн Б/129 дугаартай тушаалынхаа хууль зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд мөн хуулийн 123.2.1-д "өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах" гэжээ. Ер нь Хөдөлмөрийн тухай хуульд захирлын *******23-11-*******-ны өдрийн Б/129-өөр Ц******* надад авсан миний сар бүр авдаг үр дүнгийн мөнгөн урамшуулал болон ур чадварын нэмэгдлүүдийг бүтэн жилээр хасах зохицуулалт байхгүй байгаа юм. /тушаалын 2 дахь заалт/ Сургуулийн захирал байж надтай нийлээд хүүхдийн үдийн хоолонд анхаарлаа хандуулж давхар хяналт тавих учиртай байтал намайг ёс зүй зөрчлөө гэж буруутгаж байгаад маш их гомдолтой байна. Ер манай сургуулийн тогооч нар нь мэргэжлийн бус, хүүхдүүд хоолоо голоод иддэггүй байсан бөгөөд эцэг эхчүүд болон багш нараас гомдол байнга ирдэг байсан бөгөөд *******23 оны 10 дугаар сард түүхий хоол өгснөөр эцэг, эхчүүд сэтгүүлч дуудаж нийтэд ямар байгаа байдлыг цацсан. Энэ мэтээр хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байхад захирал анхаарал тавьж байгаа зүйл огт байхгүй байгаа юм... гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Ц*******ийн нэхэмжлэлтэй, ******* дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.*******д хариуцагдах, Ц*******т сахилгын арга хэмжээ авсан *******23 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн Б/129 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч дээрх тушаалаа *******24 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болгоно гэснээр хоёр тал харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц******* нь Орхон аймаг, Баян-Өндөр сум Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирал Д.*******д холбогдуулан Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын сахилгын шийтгэл ногдуулсан *******23 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн Б/129 дугаартай үр дүнгийн мөнгөн урамшуулал болон ур чадварын нэмэгдлийг бүтэн жилээр хассан тухай тушаалыг хүчингүй болгуулах, *******23 оны 12 дугаар сарын урамшууллыг нөхөж олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ц*******ийн нэхэмжлэлтэй *******-р дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.*******д холбогдох, Ц*******т сахилгын арга хэмжээ авсан *******23 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн Б/129 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч дээрх тушаалаа *******24 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болгоно гэснээр хоёр тал харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц*******ийн нэхэмжлэлтэй, Ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд холбогдох, сахилгын шийтгэл ногдуулсан *******23 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн Б/129 дугаартай үр дүнгийн мөнгөн урамшуулал болон ур чадварын нэмэгдлийг бүтэн жилээр хассан тухай тушаалыг хүчингүй болгуулах, *******23 оны 12 дугаар сарын урамшууллыг нөхөж олгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг *******24 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүчингүй болгохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 35 100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА