Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 142/шш2024/00607

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 15 142/ШШ2024/00607

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ий дээд сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийг 1992-1996 оны хичээлийн жилүүдэд суралцаж, "Англи хэлний орчуулагч, референт" мэргэжлээр бакалавр зэрэг эзэмшсэн болохыг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн

Гэрч П.*******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Д.******* би 1992 оны 06 дугаар сард Эрдэнэт хотын 4 дүгээр сургуульд С.Бээжинсан багштай 10е ангийг төгсч, МУБИС-ийн харьяа Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбарт 1992 оны 09 дүгээр сард элсэн суралцаж, 1996 оны 06 дугаар сард "Англи хэлний орчуулагч, референтийн Баклавар" зэрэгтэй төгссөн. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГазарт 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Д.******* миний Бакалаврын диплом Боловсролын яаманд бүртгэлгүй, Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн төгсөлтийн баримтууд архивт байхгүй тул "Англи хэлний орчуулагч, референт"-ийн бакалавр зэрэг эзэмшсэн болгохыг сэргээн тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргаж байна.

Хүсэлтийн шаардлага: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Д.******* намайг МУБИС-ийн харъяа Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбарт 1992 оны 09 дүгээр сард элсэн суралцаж, 1996 оны 06 дугаар сард "Англи хэлний орчуулагч, референтийн Бакалавр" зэрэгтэй төгссөн болохыг сэргээн тогтоож, хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү. Д.******* надтай 1992-1996 онд хамт суралцаж, төгссөн П.*******, Х.Батцэцэг нарыг гэрчээр асууна уу... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, 1987 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-3/, дунд боловсролын 772824 дугаартай үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Улсын багшийн их сургуулийн харъяа гэдээд хэлний дээд сургуулийн салбарын захирлын тушаал /хх-5-12/, 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай Орхон аймаг дахь Гадаад хэлний дээд сургуулийн захирлын тушаал /хх-13-14/, 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай Орхон аймаг дахь Гадаад хэлний дээд сургуулийн захирлын тушаал /хх-15-16/, 1996 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 26 дугаартай Улсын багшийн их сургуулийн бакалаврын зэргийн үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-17-21/ гэрчүүдийн мэдүүлэг /хх-23-28/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.******* хүсэлтийн үндэслэлээ: ... би, МУБИС-ийн харьяа Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбар суруульд 1992 оны 09 дүгээр сард элсэн суралцаж, 1996 оны 06 дугаар сард "Англи хэлний орчуулагч, референт мэргэжлээр Бакалавр зэрэгтэй төгссөн. Бакалаврын диплом Боловсролын яаманд бүртгэлгүй байх тул Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийг "Англи хэлний орчуулагч, референт" мэргэжлээр төгссөн болохыг тогтоож өгнө үү гэж хүсэлтээ тодорхойлсон.

2. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2а. Улсын багшийн Их сургуулийн харъяа Гадаад хэлний дээд сургуулийн салбарын захиралын 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Оюутан элсүүлэх тухай тушаалын хавсралтын 70-д Д.*******гийн нэр бичигдсэн, 1992-1993 оны 1, 2-р улирлын хичээлийн дүнгийн 13-д Д.*******гийн нэр бичигдсэн, 1993-1994 оны хичээлийн жилийн 1-р улирлын шалгалтын 17-д Д.******* гэж бичигдсэн, шалгалтын тогтоолын дүнг жагсаасан хэсэгт Д.*******гийн нэр бичигдсэн, 1994 оны шалгалтын тогтоолд Д.*******гийн нэр бичигдсэн, Орхон аймаг дахь Гадаад хэлний дээд сургуулийн захирлын 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаар тушаалд: сургалтын бага бүлгүүдийг зохион байгуулсан байх ба 4-р курсын оюутнуудын нэрсийн жагсаалтын 4в гэсэн хэсэгт *******гийн нэр бичигдсэн, Орхон аймаг дахь Гадаад хэлний дээд сургуулийн 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаар тушаалаар Улсын комисс байгуулсан.

2в. Монгол Улсын Багшийн их сургуулийн Улсын шалгалтын комиссын 1996 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр ******* *******д Англи хэлний орчуулагч-референт мэргэжлээр Бакалавр зэрэг олгож, бүртгэлийн 26-д бүртгэж дипломыг хавсралтын хамт олгосон байх ба улмаар 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Олон улсын Улаанбаатар их сургуулийг Цэцэрлэгт суурилсан эцэг эхийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээг судалсан нь сэдвээр Гэр бүл судлал-ын магистр зэрэг хамгаалжээ.

2г. Гэрч П.******* мэдүүлэхдээ: ...би 1992-1996 онд Улсын багшийн их сургуулийн харьяа Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбарыг Англи-Орос хэлний багш-судлаач мэргэжлээр бакалавр зэрэгтэй суралцаж төгссөн, Д.******* нь мөн Англи хэлний орчуулагч-референт мэргэжлээр төгссөн... гэсэн,

2д. Гэрч *******: ...Д.******* 1992-1996 онд Улсын багшийн их сургуулийн харьяа Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний орчуулагч-референт мэргэжлээр суралцаж төгссөн... гэсэн бөгөөд Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1574 дугаар шийдвэрээр *******ыг 1992-1996 онд Улсын багшийн их сургуулийн харьяа Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний орчуулагч-референт мэргэжлээр суралцаж төгссөнийг тогтоосон байна.

3. Иймд дээрх шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр Д.******* нь Багшийн их сургуулийн харьяа Гадаад хэлний дээд сургуулий Орхон салбарыг Англи хэлний орчуулагч-референт мэргэжлээр 1992-1996 онд суралцаж, бакалавр зэрэг олгосон болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлгод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Боржигон овогт ******* *******г /*******/ Улсын багшийн их сургуулийн харьяа Гадаад хэлний дээд сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийг Англи хэлний орчуулагч-референт мэргэжлээр 1992-1996 онд суралцаж, бакалавр зэрэгтэй төгссөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА