Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 142/шш2024/00599

 

 

 

 

 

 

 

 

2024 04 10 142/ШШ2024/00599

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, Боржигон овогт ******* ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ын ******* /РД:/, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ын Э. /РД:/ нарыг эх Б.*******гийн асрамжинд байлгаж, нэхэмжлэгч Д.*******ын охин Э.*******, хүү Э. нарыг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан ******* овогт *******ын Э. /РД:/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшиний хэмжээгээр, ******* овогт *******ын ******* /РД:/-ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшиний хэмжээгээр эцэг Д.Эрдэнбаяраар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Б.*******гийн хүүхдийн нэмэлт зардал 840 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Д.******* хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2.-т заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум 8-р баг Бүрэнбүст 5 хороолол 12 байр 43 тоот хаягт байрлах орон сууцыг, мөн гэрийн доторх тавилга стенк, LG маркийн телевизор, кресло, гал тогооны ком тавилга, ширээ сандлын хамт, обжур, хөргөгч, будаа агшаагч, плитка, унтлагын өрөөний шкаф, ор, толь комоор, жижиг өрөөний хүүхдийн ор, шкаф, хичээлийн ширээ ком, кино театр /проектор, дэлгэц/, хувцасны шкаф 2 ширхэг, бүх өрөөний обжурууд, комьпютер, угаалгын машин LG-г тус тус Б.*******, охин Э.*******, хүү Э. нарын өмчлөлд үлдээж, ОРБ улсын дугаартай Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгслийг Д.*******ын өмчлөлд үлдээж, Д.*******аас 35 470 103 төгрөг гаргуулан Б.******* болон охин Э.*******, хүү Э. нарт олгож, Б. орон сууцны зээлд төлсөн 8 946 548 төгрөг гаргуулах Д.*******ын нэхэмжлэлийг, Д.*******аас хадгаламжийн хүү 7 560 000 төгрөг гаргуулах Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хаан банкны Орон сууцны Ипотекийн зээлийг Б.*******д хариуцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ, охин Э.*******, хүү Э. нарыг тэжээн тэтгүүлэхээр урьдчилсан арга хэмжээ авсан нь мөн хуулийн 120.1.2.-т заасан хугацаанд хэвээр байхыг заасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.*******д даалгасугай.

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөг, хариуцагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгож, Д.*******аас 143 772 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 9. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА