Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 142/шш2024/00568

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 142/ШШ2024/00568

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг Булган сум 02 дугаар баг ** тоотод оршин суух, Тайж овогт ** утас: **/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум  утас: **/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.*******

Хариуцагч О.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М.******* миний бие О.*******гаас түүний эзэмшлийн ******* БУА улсын дугаартай Nissan X-trail загварын тээврийн хэрэгслийг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр худалдан авч тухай үед 4 400 000 төгрөгийг бэлнээр 600 000 төгрөгийг дансаар шилжүүлж нийт 5 000 000 төгрөгөөр худалдан авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2023 оны 12 дугаар сард өөрийн нэр дээр шилжүүлж авсан. О.******* нь тухайн үед тээврийн хэрэгслээ надад зарахдаа Full time-тай буюу мосттой /4 дугуй хөтөлдөг/ гэж хэлж зарсан боловч уг тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлж авснаас хойш хөдөө явсан бөгөөд цасанд суусан. Цасанд суугаад Full time буюу мостондоо хийхэд огт ажиллахгүй байсан. Үүнээс хойш цасан суугаад хөлдөж үхэх шахсан. Ингээд тус тээврийн хэрэгслийг засварчинд үзүүлэхэд кроп, мост, крадан гол зэргийг авчихсан буюу өөрчилчихсөн мост крадан голыг бүр авчихсан байна гэж хэлсэн. Ингээд О.*******д энэ талаах хэлж машинаа буцааж ав, мөнгөө авья эсхүл мост, крадан, голыг хийж өг гэсэн шаардлага тавихад чи өөрөө мост, крадан, голоо худалдаж авч өг, тэгвэл би тавиад өгье гэж хэлсэн. Nissan X-trail загварын тээврийн хэрэгсэл нь үйлдвэрээсээ мост буюу Full time-тай байдаг. Анх надад зарахдаа мосттой гэж худлаа хэлж зарсан байна. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн эрхийн доголдолтой тээврийн хэрэгсэл зарсан байна. Иймд уг тээврийн хэрэгсийг О.*******д буцааж өгч тээврийн хэрэгслийн үнэ болох 5 000 000 төгрөгөө нэхэмжилж байна... гэжээ.

Хариуцагч О.******* нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: ...М.******* би О.*******тай эвлэрэн 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс 4 800 000 төгрөг авч, машинаа *******гийн нэр дээр шилжүүлж байна. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *******н нэр дээр шилжүүлж, 5 000 000 төгрөгний 200 000 төгрөгнөөс татгалзаж, 4 800 000 төгрөгөөр тохирч бид эвлэрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.*******, О.*******д холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч О.*******гаас нэхэмжилсэн 5 000 000 төгрөгний 200 000 төгрөгөөс татгалзаж 4 800 000 төгрөг болгож, хариуцагч О.*******д ******* БУА улсын дугаартай Nissan X-trail маркийн автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэн өгөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.

Зохигчийн дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 91 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч О.*******гаас нэхэмжилсэн 5 000 000 төгрөгний 200 000 төгрөгөөс татгалзаж 4 800 000 төгрөг болгож, хариуцагч О.*******д ******* БУА улсын дугаартай Nissan X-trail маркийн автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэн өгөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 91 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА