Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 142/шш2024/00565

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 142/ШШ2024/00565

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах,  ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг  д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үүрэг 44 512 712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагмадулам

Хариуцагч Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь ******* банкны Орхон салбарын Оюут тооцооны төвтэй 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр ЗГ/202350292665 дугаартай зээлийн гэрээ, БГХ202350292665 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлсэн. Дээрх зээлийн барьцаанд Д.*******н ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалсан. Зээлдэгч Д.******* нь Зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1 614 346.18 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 761 321.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 832.01 төгрөг, нийт 2 377 510 төгрөгийг төлж байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 299 /хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасны дагуу зээл төлөхийг удаа дараа шаардаж холбоо барьсан, мөн түүнчлэн 2023 оны 11 дугаар сарын 16-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр зээл төлөх мэдэгдэл өгч ажилласан боловч зээлээ одоог хүртэл төлөөгүй байна. Иймд, банк зээлдэгчтэй байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн ЗГ/202350292665 дугаартай зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн, зээлийн гэрээг цуцалж зээлийн төлбөрийг доор дурьдсан байдлаар бүрэн нэхэмжилж байна. Үүнд: 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах,

1. Үндсэн зээлийн үлдэгдэл 40,385,653.82 төгрөг

2. Зээлийн хүүгийн төлбөр 3,9724,75.95 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 154,582.46 төгрөг, нийт 44,512,712.23 төгрөг нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 380,513.56 төгрөг төлсөн болно.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ... гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* нь ******* банкнаас нэхэмжилж буй 44 512 712.23 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн орлогоос болон хувийн бизнесийн орлогоос 2 000 000 төгрөг болох үнийн дүнгээр төлөх хуваарь гаргаж аль болох хурдан хугацаанд төлөлт хийж дуусгах хүсэлтэй буйг минь хүлээн авч үзнэ үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК, хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үүрэг 44 512 712.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* банкны 44 512 712.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг сар бүр 2,0 сая төгрөгөөр төлнө гэснийг хариуцагч зөвшөөрөхгүй хурлаар шийдүүлнэ гэжээ.

Шүүх хуралдаан дээр ******* банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 44 512 712.23 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч П.******* хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Нэгэнт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 380 513 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банк ХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 44 512 712.23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжаар 380 513 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА