Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 104

 

 

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

      Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай,

           Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шаавай овогт Т-н Б-дхолбогдох 1735000930040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг 11-79 тоотод оршин суудаг,улсаас авсан гавьяа шагнал ял шийтгэлгүй, РД:ОЮ90032413, Шаавай овогт Т-н Б,

       Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б согтуугаар 2017 оны9 дүгээрсарын 07-ны өдөрУлаангомсумын 12 дугаарбагийннутагтхувийнтаарамжгүйхарьцааныулмаасхохирогчБ.Л-гзодожэрүүлмэндэдньхөнгөнхохиролучруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

           1. Хохирогч Б.Л-н мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 22 цаг 30 миниутын үед би Улаангом сумын 12-р баг Гашуун хороололд миний танил Б-н ажилладаг түүхий эдийн үйлдвэрт очсон юм. Намайг тэнд очиход Б 2 эрэгтэй хүүхдийн хамтаар адууны шир давсалж байсан. Тэгээд арьс давсалж байсан 2 хүүхэд дуусгаад яваад өгсөн юм. Тэгээд Т.Б нь түүхий эдийн гражнаас 2.5 литрийн боргио гэх нэртэй 2 сав пивыг гаргаж ирсэн. Т.Б бид хоёр түүхий эдийн граж дотор хөзөр тоглосон бөгөөд хөзөр тоглож байхдаа 2,5 литрийн 2 сав пивыг хувааж ууж дууссан юм. Тэгээд Т.Б бид хоёр нэлээд халамцуу болцгоосон бөгөөд би хөзөр тоглож байхдаа хөзрийг будлиантуулсан юм. Тэгтэл Т.Б намайг “будлиантай тоглож байна” гэж хэлээд над уруу дайраад бид хөзөрөөс болж маргалдаж эхэлсэн юм. Тэгээд би Т.Б-н цээжинд баруун гараараа нэг удаа чичсэн юм. Тэгтэл Т.Б намайг заамдаж аваад миний нүдрүү баруун гараараа 2 удаа цохисон бөгөөд миний нүд хавдаж хөхөрсөн юм. Тухайн үед 02 цаг 30 орчим минут болж байсан юм. Т.Б нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Надад Т.Б-с нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй”гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,

        2. Гэрч О.А-н мөрдөн байцаалтад өгсөн: “..Тухайн үед би арьс давслаад дуусчихаад гэрлүүгээ харьсан бөгөөд намайг гэрлүү явж байхад Б, Л ах нар хөзөр тоглоод граж дотор үлдсэн юм”гэхмэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

          3. Гэрч Б.М-нмөрдөн байцаалтанд өгсөн: “Т.Б нь 1990 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн бөгөөд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр суралцаж төгссөн юм. Т.Б нь зан аашйн хувьд төлөв, даруу, янз бүрийн ааш авир байдаггүй, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавиад байдаггүй элдэв муу хот зуршилгүй юм. Хааяа утаат тамхи татдаг юм. Т.Б нь хувиараа арьс ширний үйлдвэрт эгчтэйгээ хамт ажилладаг юм. Т.Б нь эрүүл мэндийн хувьд хэвийн ямар нэгэн өвчингүй, урьд өмнө нь ямар нэгэн өвчин тусаж байсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Т.Б нь сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг гэх мэт спортуудаар ер нь бол сонирхолтой авъяастай, тэмцээн уралдаанд их оролцдог нийгмийн оролцоо сайн юм. Мөн найз нөхдийн нэр хүнд сайтай, ямар нэгэн зүйлд шударга ханддаг, хөдөлмөрч, нэг зүйлийг тууштай хийдэг, ямар нэгэн зүйлээс шантардагггүй, хүнтэй боловсон харьцаатай хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

           4. Гэрч А.О-нмөрдөн байцаалтанд өгсөн: “Т.Б нь зан аашийн хувьд төлөв даруу, янз бүрийн ааш авир байдаггүй, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй элдэв муу хорт зуршилгүй. Т.Б нь хувиараа арьс ширний үйлдвэрт эгчтэйгээ хамт ажилладаг юм. Т.Б нь найз нөхдийн дунд нэр хүндтэй, аливаа зүйлээс шантардаггүй, хүнтэй зөв боловсон харьцаатай хүн юм. Т.Б нь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй бөгөөд ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан төдийлөн үүсгээд байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

            5. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 531 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Л-н биед гэмтэл учирсан байна.Тархины доргилт, хоёр нүдний зовхи хар хөхөрсөн хавантай зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд

Үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтэл байна, Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн хохиролд хамаарах гэмтэлболно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэхдүгнэлт /хх-ийн 12-р тал/,

            6.  Шүүгдэгчийн урьдял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р тал/,

            7. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 29-30-р тал/,

           8. Шүүгдэгч Т.Б-нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр арьс ширнийхээ цехэд өөрийн танил дүү О.А болон түүний найз гэх залуугийн хамтаар арьс давсалсан юм. Тэгээд 22 цаг 30 минутын үед бид гурав арьсаа давслаад дуусч байтал манайд манай хорооллын танил Б.Л ганцаараа хүрч ирсэн юм. Тэгээд удалгүй ажил дуусч А найзынхаа хамтаар харьсан юм. Б.Л бид хоёр манай граж дотор хөзөр тоглохоор болж хөзөр тоглосон. Тухайн үед манай граж дотор “Боргио”гэхнэртэй 2,5 литрийн 2 сав пиво байсан бөгөөд Б.Л бид хоёр хөзөр тоглож байхдаа уг пивыг хувааж ууж дууссан юм. Бид хоёр хөзөр тоглоод сууж байхад Л ах хөзөрөө будлиантай тоглож намайг хуураад байсан. Тэгэхээр нь би Б.Л ахад “та будлиад байна шүү дээ, та намайг хуурч тоглож байна”гэж хэлсэн юм. Тэгээд Б.Л ах бид хоёр хөзөрнөөсөө болж маргаж эхэлсэн бөгөөд Б.Л ах эхлээд миний цээжинд нэг удаа чичсэн юм. Тэгэхээр нь би тухайн үед халамцуу байсан учир гараараа Б.Л ахын нүд үрүү 2 удаа цохисон юм. Би Б.Л ахаас уучлалт гуйж бид нар хоорондоо эвлэрсэн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч түүнд учирсан гэх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, надад хөнгөн ял оноож өгөхийг хүсэхбайна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудболно.

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Т.Бнь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улаангом сумын 12 дугаар багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Л-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох ньхохирогч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 531 тоот дүгнэлт,шүүгдэгч Т.Б-нүйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч Т.Б-нгэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Л-нэрүүл мэндэд “Тархины доргилт, хоёр нүдний зовхи хар хөхөрсөн хавантай зөөлөн эдийн няцралт гэмтэл”учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 531 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

               Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Л нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

            Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргахтаслансэргийлэхарга хэмжээгшийтгэхтогтоолхүчинтөгөлдөрболтолхэвээрхэрэглэхээр тогтов.

           Шүүгдэгч Т.Б нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

         1. Шүүгдэгч Шаавай овогт Т-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаавай овогт Т-н Б-г500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б нь торгох ялыг хуулинд заасан 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

             4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Б-дөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА