Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 142/шш2024/01312

 

 

 

 

 

 

 

 

2024 10 25 142/ШШ2024/01312

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* дугаар байранд байрлах ******* ******* ******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух Боржигон овогтой ******* /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 439 721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* *******Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сууц өмчлөгч Т. нь Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг *******Х-д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин *******Х-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 439,721 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* *******Х-ны гүйцэтгэх захирал Ж.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Т. нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* *******Х-ны нэхэмжилсэн 439 721 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно... гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т. миний бие 2024 оны 10 дугаар сарын 10-нд ******* ******* *******Х-ны нэхэмжилсэн 439 721 төгрөгийг төлсөн болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* *******Х нь хариуцагч Т.д холбогдуулан 439 721 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* *******Х-ны нэхэмжлэлтэй Т.д холбогдох 439 721 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас 6 921 төгрөг, төрийн сангаас 6 921 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******Х-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА