Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 120/ШШ2024/0008

 

                   

                                          

 

 

 

2024 оны 05 сарын 14 өдөр                                     120/ШШ2024/0008                                           Даланзадгад сум

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.*******, Ж.*******

Хариуцагч: аймгийн сумын Засаг дарга

Хариуцагч: Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах жлын хэсэг

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.ын өмгөөлөгч И.Олонмөнх, Э.Наранцацрал, гуравдагч этгээд Б. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.*******, Ж.******* нар нь аймгийн сумын Засаг дарга болон Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулах жлын хэсэгт холбогдуулан “ аймгийн сумын Засаг  даргын оны 05 дугаар сарын 15-ны өдрийн / дугаартай захирамжаар байгуулагдсан “Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах” жлын хэсгийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн өөрт холбогдох хэсэг, оны 06 дугаар сарын 29-ний өдрийн / дугаартай сумын Засаг даргын дуудлага худалдаа дахин явуулах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-ний биелэлтийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус бүр гаргасан.

1.2 Тус шүүхийн шүүгчийн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 120/ШЗ2/0096 дугаар “Захиргааны хэргийг нэгтгэх тухай” захирамжаар Ж.*******ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын Засаг даргад болон Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах жлын хэсэгт холбогдох 120//0026/З индекстэй захиргааны хэргийг, Ж.*******гийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын Засаг дарга болон Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах жлын хэсэгт холбогдох 120//0025/З индекстэй захиргааны хэргийг нэгтгэсэн.

1.3 Нэхэмжлэгч Ж.*******, Ж.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ оны 06 дугаар сарын 26-ны өдрийн / дугаартай сумын Засаг даргын дуудлага худалдаа дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа “. аймгийн сумын Засаг  даргын оны 05 дугаар сарын 15-ны өдрийн / дугаартай захирамжаар байгуулагдсан “Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах” жлын хэсгийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн өөрт холбогдох хэсэг, аймгийн сумын Засаг даргын нь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаартай 3.00 га газрыг тус бүр эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг сумын Засаг даргад даалгах” гэж тодруулан тодорхойлсон.

2. аймгийн сумын Засаг даргын оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн /141 дугаар захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэж, сумын Засаг даргын оны 05 дугаар сарын 15-ны өдрийн  / дугаар захирамжаар газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах жлын хэсэг байгуулсан.

3. Нэхэмжлэгч Ж.******* нь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаартай 3.00 га газрыг эзэмшүүлэх -13730 дугаартай дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр дүн буюу 55,0,000 (тавин таван сая нэг мянга) төгрөгийн үнэ хэлж ялагч болон оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуудлага худалдааны үнийг бүрэн төлж,  оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ байгуулжээ.

3.1 Нэхэмжлэгч Ж.******* нь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 3035737 дугаартай 3.00  га газрыг эзэмшүүлэх -13729 дугаартай дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр дүн буюу 47,000,000 (дөчин долоон сая) төгрөгийн үнэ хэлж ялагч болон оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуудлага худалдааны үнийг бүрэн төлж,  оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ байгуулжээ.

4. Газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах жлын хэсэг оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуралдан оны 05 дугаар сарын 24-ний өдөр явагдсан дуудлага худалдааны үед программын ачаалал үүсэж, оролцогчдын үнийн санал илгээгдээгүй алдаа гарсан гэж зарим оролцогчдоос гомдол гаргасан үндэслэлээр нийт 16 нэгж талбарт явагдсан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэж, оролцогчдод мэдэгдсэн.

5. Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Би оны 05 дугаар сарын 24-ний өдөр сумын Засаг даргаас зохион байгуулсан газрын цахим дуудлага худалдаанд оролцож, ялагчаар тодорсон. Дуудлага худалдаанд оролцож байх үед ямар нэгэн гацалт үүсээгүй. Хэвийн үнийн санал өгч байсан. Тэгээд дуудлага худалдаа дууссаны дараа намайг та ялагч боллоо гээд бөмбөлөг хийсэж байсан. Тэр даруйдаа би ялагч болсноо мэдсэн. оны 05 дугаар сарын 24-ний өдрийн оройны 20 цаг 32 минутад газрын даамал М.аас та газрын дуудлага худалдааны 13730 дугаартай дуудлага худалдааны ялагч боллоо. Та 7 хоногийн дотор ирж гэрээгээ байгуулна уу,  гэрээгээ байгуулахгүй бол энэ дуудлага худалдааг хүчингүй болгоно гэсэн агуулга бүхий мессежийг ирүүлсэн. Би оны 05 дугаар сарын 29-ний өдөр сум руу очиж, 16 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад газрынхаа дуудлага худалдааны үнийг зохих дансанд тушаасан. Гэвч оны 06 дугаар сарын 02-ны өдөр М. надад утсаар дуудлага худалдаа дахин явуулах боллоо гэсэн аман шийдвэрийг мэдэгдсэн. Тэр талаарх албан бичиг  оны 06 дугаар сарын 07-ны өдөр и-мэйлээр ирсэн байсан. Би газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа зохион байгуулах журамд заасны дагуу сумын Засаг дарга Н.эд бичгээр гомдол гаргасан. Засаг даргын гаргасан шийдвэр нь газар эзэмшүүлэх, дуудлага худалдаа явуулах журамд нийцэхгүй байгаа тул шүүхэд хандаж, гомдлоо гаргасан. Газар эзэмшүүлэх, дуудлага худалдаа явуулах журмын 9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэгт газрын дуудлага худалдааг дараах нөхцөлд давтан явуулна гэж заасан байгаа. Нэгдүгээрт байгалийн давтагдашгүй хүчин зүйл гарсан. Хоёрдугаарт программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос болж цахим дуудлага худалдаа хэвийн явагдах нөхцөл байдал үүсээгүй бол дуудлага худалдааг ажлын 5 өдрийн дотор давтан зохион байгуулна гэсэн байна. Энд заасан нөхцөл байдлууд тэр дороо илэрдэг. Цахилгаан, сүлжээ тасарчихвал зохион байгуулж буй бүх хүмүүст тэр дороо мэдэгдэнэ. Ийм нөхцөл байдал энэ дуудлага худалдааны үед илрээгүй. Тиймээс дуудлага худалдаа явуулах журмыг зөрчиж гаргасан Засаг даргын шийдвэрийг хуульд нийцээгүй байна. Хоёрдугаарт, дуудлага худалдааг давтан зохион байгуулах, дахин зохион байгуулах гэсэн 2 өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг зүйлийг ерөөсөө тодорхойлоогүй шийдвэр гаргасан. сумын Засаг дарга болон жлын хэсгээс дуудлага худалдааг дахин зохион байгуулах гаргаж байгаа нь хуульд нийцээгүй. жлын хэсгийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, оны 05 дугаар сарын 29-ний 16 дугаартай дуудлага худалдааны яллагчтай байгуулах гэрээний биелэлтийг хангуулж, сумын Засаг даргын газар эзэмшүүлж шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.******* надад газар эзэмшүүлэх захирамж гаргахыг сумын Засаг даргад даалгаж өгнө үү...” гэжээ.

6. Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Би оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13/729 дугаартай газрын дуудлага худалдаанд оролцсон. Тухайн газрын дуудлага худалдаанд оролцох явцад 50 000 000 төгрөгийн үнийн саналыг өгч ялагч болсон. Тухайн үед компьютерийн программаар та яллагч боллоо, танд баяр хүргэе гэсэн мэдээллийг надад өгсөн Тухайн өдөр буюу 05 дугаар сарын 24-ний өдөр сумын газрын албаны мэргэжилтэн өөрийн 80660332 дугаарын утаснаас оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13/729 дугаартай газрын дуудлага худалдааны ялагч болсон байна. Та 7 хоногийн дотор ялагчтай байгуулах гэрээгээ өөрийн биеэр сум дээр ирж гэрээ байгуулна уу гэсэн агуулга бүхий мессеж ирүүлсэн. Миний бие 05 дугаар сарын 29-ний өдрийн Даваа гарагт Улаанбаатар хотоос сум руу өөрийн биеэр очиж, 15 тоот дугаартай гэрээ байгуулсан. Тухайн гэрээн дээр газрын үнэ болох 50 000 000 төгрөгийг банкны дансанд байршуулах талаар бичсэн байсан. Тиймээс 50 000 000 төгрөгийг тухайн дансанд байршуулсан. Дуудлага худалдаанд оролцох үед ямар нэгэн сүлжээний доголдол, гацалт үүсээгүй. Дуудлага худалдаанд 4 хүн оролцсон. 4 хүний асуудлыг шийдэж чадахгүй. чаалал үүсгэнэ гэж байхгүй. Б. бид 2 дуудлага худалдааны явцад 4 хүнээс өрсөлдөөд үлдсэн байдаг. Б. 49 000 000 төгрөгийн үнийн санал өгөөд идэвхэжсэн. Би 50 000 000 төгрөгийн үнийн санал өгч бас идэвхэжсэн байдаг. Тэгээд Б. дараагийн үнийн саналаа хэлэхдээ 50 000 000 төгрөгийн санал өгсөн. Энэ тухайн миний өгсөн үнийн дүнг давхардуулж өгсөн гэсэн үг болно. Үүний дараа Б.ын 60 секунтын хугацаа дуусаж би ялагч болсон. Тэр программын нарийвчилсан үзүүлэлтээс харагдана. Ийм учраас тухайн дуудлага худалдааны үед ямар нэгэн доголдол үүсээгүй. Тиймээс миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт нэхэмжлэгч Ж.******* хувьд тухайн үед дэнчин болох 3 000 000 төгрөгөө төлөөд, 47 000 000 төгрөгийг газрын дуудлага худалдааны ялагчтай байгуулсан гэрээнийхээ дараа албан ёсоор төлсөн. Харин Ж.*******гийн хувьд 55 0 000 төгрөгийн үнэлгээтэй дуудлага худалдааны ялагч болоод дэнчинд 3 903 100 төгрөг төлсөн байдаг. Үүнийхээ зөрүү болох 51 900 000 төгрөг буюу нийт дуудлага худалдааны үнэ болох 55 0 000 төгрөгийг гүйцэт төлсөн. Гэрээнийхээ үүргийг бүрэн гүйцэт биелүүлсэн. дуудлага худалдааг дахин зарлах үндэслэл буюу журмын 10 дугаар зүйлийн 10.1-д заасан 5 үндэслэл энэ дуудлага худалдааны явцад үүсээгүй гэдгийг Ж.******* маш тодорхой тайлбарласан. Харин энэ журмын 9.9.12 буюу 14 хоногийн дотор дуудлага худалдааг давтан зохион байгуулна гэсэнд өөр зохицуулал байгаа. Энэ нь 2020 оны 152 дугаартай тогтоолоор Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орсон. Ж.*******, Ж.******* нарын зүгээс нэг ч удаа тухайн серверт үнээ илгээж байх явцад гацалт үүсээгүй гэдгийг өөрсдөө мэдүүлдэг. Энэ нь тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон бол мөн гомдол ирсэн бол ажлын хэсэг 5 хоногийн дотор дуудлага худалдааг дахин зохион байгуулах байсан. жлын 5 хоног гэдэг нь оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор дахин дуудлага худалдааг явуулах байсан. Дуудлага худалдааны ялагч нарт оны 06 дугаар сарын 07-ны өдөр и-мэйлээр явуулсан. жлын хэсгийн хувьд эдгээр баримтууд үндэстэй зөв дүгнэлт хийж чадаагүй. Энэ газрын дуудлага худалдааныхаа журмыг бүрэн мөрдөж ажиллаагүй. Дахин зарлах асуудлыг ажлын хэсэг шийдэх эрхгүй. Дараа нь шүүхэд ирүүлсэн баримтуудын хүрээнд хариуцагч нарын зүгээс үнийг санал илгээгдээгүй байна. Илүү үнэ илгээгдсэн байна гэх мэдэгдлүүд программаас ирээд гацалт үүссэн гэж тайлбарлаад байх шиг байна. Үүнд ямар ч тийм алдаа гараагүй. Б.ын зүгээс үнийн саналыг давхардуулж явуулж байсан. Жишээлбэл Ж.*******ийг 50 000 000 төгрөгийн үнэ Б. дахин 15 цаг 03 минут 20 секундэд дахин 50 000 000 төгрөгийн үнэлгээ өгсөн байдаг. Б. тэр нөхцөл байдалд нэг төхөөрөмжөөр нэвтэрч байсан. Тэр нь хандсан төхөөрөмжийн баримтаар нотлогдож байгаа. Ж.*******, Ж.******* нарын оролцсон дуудлага худалдаанд Б. нэг төхөөрөмжөөр хандсан. Тэгэхээр маш богино хугацаанд 2 зэрэг дуудлага худалдаанд оролцоод яваад байгаа байдал харагддаг. Тэгэхээр энэ нь тухайн сүлжээ, төхөөрөмжийн хурд, нөхцөл байдал хамаарсан байх гэж үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгч нар оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу 7 хоногийн дотроо гэрээгээ байгуулсан. Бас 14 хоногийнхоо дотор мөнгөө төлсөн ийм нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэж аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах энэ нэгж талбарын 3035737 дугаартай 3 га газрын хэмжээнд эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа аймгийн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, захирамж гаргахыг даалгаж, аймгийн сумын Засаг даргын оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай захирамжаар байгуулагдсан газар эзэмших эрхийн цахим дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн 137129 дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг бол хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч Ж.*******ийн хувьд нэгж талбарын дугаартай 3 га газар байгаа. Цахим дуудлага худалдааны гэсэн дугаартай дуудлага худалдааны тус тус өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

8. Хариуцагч аймгийн сумын Засаг дарга болон жлын хэсэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11/06 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу сумын Засаг даргын оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн /141 дугаар "Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа явуулах тухай" захирамжаар 16 нэгж талбарт дуудлага худалдааг зарлан газрын цахим биржийн системд зарыг байршуулсан.

оны 05 дугаар сарын 15-ны өдрийн / дугаар "жлын хэсэг байгуулах тухай" Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг оны 05 дугаар сарын 24-ны өдөр газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулсан.

оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлын хэсэг дуудлага худалдааны явцад үүссэн маргаантай холбогдуулан хуралдан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн хариутай танилцаж, хэлэлцэн дуудлага худалдаа явагдсан өдөр сүлжээний ачаалал үүсч, программ хангамж сүлжээнд доголдол гарсан нь уг албан бичгээр мэдэгдсэн байгаа учир тухайн өдөр явагдсан 16 нэгж талбарт дуудлага худалдааг дахин явуулах нь зөв гэсэн шийдвэрт хүрснийг танилцуулсан. оны 06 дугаар сарын 06-ны өдөр #-13728 кодтой дуудлага худалдаанд оролцог Д.*******, #-13724 кодтой дуудлага худалдаанд оролцогч Ц., оны 06 дугаар сарын 19-ны өдөр #-13730 кодтой дуудлага худалдаанд оролцог Ж.*******, оны 06 дугаар сарын 20-ны өдөр #-13729 кодтой дуудлага худалдаанд оролцогч Ж.******* нараас дуудлага худалдаа дахин явуулахтай холбоотой өргөдөл, гомдол ирүүлснийг холбогдох мэргэжилтэнд танилцан хууль, журмын дагуу шийдвэрлэхээр цохолт хийсэн.

“... оны 05 дугаар сарын 24-ны өдөр #-13715, #-13716, #-13717, #-13718, #-13719, #-13720, #-13721, #-13722, #-13723, #-13724, #-13730, кодтой дуудлага худалдаанд оролцогч *******ын , #-13728 кодтой дуудлага худалдаанд оролцогч "Их говийн эрдэнэс” ХК нараас утсаар, оны 05 дугаар сарын 25-ны өдөр #-13724 кодтой дуудлага худалдаанд оролцсон 34428 оролцогчийн кодтой "******* ******* ******* ХХК”-аас сумын Засаг даргад, оны 05 дугаар сарын 26-ны өдөр Газрын даамлын и-мэйл хаяг руу #-13729, #-13730 кодтой дуудлага худалдаануудад тус тус оролцсон 34422, 34424 оролцогчийн кодтой иргэн ******* овогт *******ы нар тус тус сүлжээний доголдол, үнэ өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар өргөдөл ирүүлсэн. оны 06 дугаар сарын 13-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын 03/562 тоот албан бичгийн хариу оны 06 дугаар сарын 23-ны өдөр Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 1/1351 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр ирэхэд уг бичигт: Өгөгдөл хадгалах үеийн ачаалал үүссэний улмаас #-13715, #-13716#-13718#-13721#-13725#-13726#-13727, #-13728 дугаартай дуудлага худалдааны оролцогчдын үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, үнийн саналаа өгөхөд "Та үнийн саналаа өсгөнө үү, илүү үнэ илгээгдсэн байна, үнийн санал илгээгдсэнгүй, дахин илгээнэ үү" гэх хариуг буцаасан байна.

Мөн #-13717, #-13719, #-13720, #-13722, дугаартай дуудлага худалдааны оролцогчид үнийн санал авах хугацаа дууссаны дараа үнийн санал өгөх оролдлого хийсэн байна. Харин #-13723 дугаар бүхий дуудлага худалдаанд ямар нэгэн алдаа бүртгэгдээгүй байна гэдгийг мэдэгдэж мөн журмын 15.1-д заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулсан ажлын хэсэг шийдвэр гаргах нь зүйтэй гэж хариу ирүүлсэн.

оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсэг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 1/1351 тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичигтэй танилцан хуралдсан. #-13723 дугаар бүхий дуудлага худалдаа мөн оролцогчид үнийн санал авах хугацаа дууссан дараа үнэ өгөх оролдлого хийснээс өөр алдаа бүртгэгдээгүй #-13717, #-13719, #-13720, #-13722 гэсэн дугаар бүхий нийт 5 нэгж талбарын дуудлага худалдааг хучин төгөлдөр болсон байна гэж үзсэн. Харин #-13715, #-13716, #-13718, #-13721, #-13725, #-13726, #-13727, #-13728 гасан дугаар бүхий дуудлага худалдаанууд нь үнийн саналын шинэчлэлт удаан хийгдэж, "Та үнийн саналаа өсгөнө үү, илүү үнэ илгээгдсэн байна, үнийн санал илгээгдсэнгүй, Дахин илгээнэ үү гэсэн алдаанууд бүртгэгдсэн байгаа тул мөн оны 05 дугаар сарын 29-ны өдрийн албан бичгээр тодруулалт хийлгэсэн #-13724, #-13729, #-13730 дугаар бүхий 3 нэгж талбарыг нийлүүлээд алдаа бүртгэгдсэн нийт 11 нэгж талбарт дуудлага худалдааг журмын дагуу дахин явуулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг шийдвэрлэсэн. Газрын цахим дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг нь Газар зохион байгуулалт, геодези зураг зуйн газрын даргын оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 1/1167, мөн газрын даргын оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1/1351, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын оны 06 дугаар сарын 22-ны өдөр 288 албан бичгүүдийг үндэслэн дуудлага худалдаа явагдаж байх үед серверт алдаа бүртгэгдсэн байсан тул дуудлага худалдааны явцад үүссэн маргаан гэж үзэн "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 15.1-д дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг шийдвэрлэнэ" гэж заасны дагуу уг шийдвэрийг гаргасан...” гэжээ.

9. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, Э.Наранцацрал нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаа явагдсан. Энэ нь улс орон даяар нэг цаг хугацаанд цахимаар ингэж хийгдэхэд аймгийн сумын нутаг дэвсгэрт газрын дуудлага худалдаа явуулахад гацалт үүссэн асуудал болсон. оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдааг зохион байгуулаад шийдвэрээ гаргах гэж байтал оны 05 дугаар сарын 26-ны өдөр 13729 дугаартай дуудлага худалдаанд оролцсон Б.аас аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт ирүүлсэн байгаа. Үүний дагуу дахин үйл ажиллагааг шалгаж үзсэн. Гэтэл аймгийн Газар зохион байгуулалтын газар болон Монгол Улсын Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн төв цахим дуудлага худалдааг явуулах тэр программд үнэхээр гацалт үүссэн үү, үгүй юу гэдгийг шалгаж тогтоох хүсэлтүүдийг ирүүлсний дагуу тэндээс ирсэн хариугаар Б.ын 13730, 13729 дугаартай дуудлага худалдаанд системд гацалт үүссэн байна гэсэн дүгнэлтүүдийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн төвөөс ирүүлсэн. Тэр дүгнэлтүүдийг үндэслээд дуудлага худалдааг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн. аймгийн сумын Засаг даргын захирамжийг тухайн дуудлага худалдаанд оролцсон бүх хүмүүст хүргүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд сая нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бид Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн төвөөс гаргасан дүгнэлтүүдийг үндэслэсэн. Шүүх шинжилгээний ерөнхий газар руу мэргэжлийн шинжээч нарыг томилуулах хүсэлтийг гуравдагч этгээдээс гаргасан. Үүнийг шүүх хүлээн авч, шийдвэрлээд дүгнэлтийг дахин гаргуулсан байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 775 тоот шинжээчийн дүгнэлт байгаа. Шинжээчийн дүгнэлт хууль зүйн дагуу авагдсан нотлох баримт учраас үүнийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Шинжээч 13729 дуудлага дугаартай дуудлага худалдаанд үнэхээр гацалт үүссэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл хамгийн анх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн дүгнэлтүүдтэй энэ шинжээчийн дүгнэлт таарч байна. Шинжээчийн дүгнэлтээр 2 нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарын хувьд тухайн өдөр дуудлага худалдаа явуулахад гацалт үүссэн нь тогтоогдож байгаа учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

оны 06 дугаар сарын 19-ний өдөр 13730 дугаартай дуудлага худалдаанд оролцогч Ж.*******, оны 06 дугаар сарын 20-ны өдөр 13729 дугаартай  дуудлага худалдаанд оролцогч Ж.******* нараас дуудлага худалдааг дахин явуулахтай холбоотой гомдол санал ирсэн. Үнийн санал илгээгдсэнгүй, дахин илгээнэ үү гэх алдаанууд бүртгэгдсэн гэсэн шалтгаанаар оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын оны 05 дугаар сарын 31-ний өдрийн албан тоотыг үндэслээд ажлын хэсэг болон тухайн дуудлага худалдааг дахин явуулах нь зүйтэй байна гэсэн шийдвэр гаргасны үүднээс тухайн дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн. Б.ын зүгээс 2 дуудлага худалдаанд оролцсон. Оролцох хугацаандаа программд гацалт үйлдсэн нөхцөл байдлын улмаас үнийн санал өгч чадаагүй гэж хэдэг. Энэ нь Б.ын гомдол,  тайлбар, мөн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт зэргээр программд гацалт үүссэн нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

10. Гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Миний хувьд оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаанд өөрийн гэсэн төслөө боловсруулаад доод үнэ 200 000 000 төгрөгийг өгнө гэсэн бодолтой оролцсон. Гэтэл үнэхээр нүдэн дээр гацалт үүсээд, үнийн санал өгч чадаагүй. Би үнэхээр гомдолтой байсан. Тиймээс тухайн дуудлага худалдааг зохион байгуулсан газрыг судлаад, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тодруулахад  оны 05 дугаар сарын 24-ны өдөр бүх орон даяар дуудлага худалдааг зохион байгуулсан. Тэр үед яах аргагүй манай программ хангамжийн хувьд гацалт үүссэн нь үнэн байна гэж хариу ирүүлсэн.  Тийм учраас би энэ ажлын хэсэг рүү бас гомдол гаргаж, өөрийнхөө боломж бололцоогоороо явж байгаа. Тэгээд миний үнийн саналыг хүлээж аваагүй гарчихсан. Шүүх шинжилгээний байгууллагаас гацалт үүссэн байна гээд дүгнэлт гаргаад ирүүлчихсэн. Гацалт үүссэний улмаас ийм асуудал үүсээд байна.  Хариуцагч талын өмгөөлөгчтэй ижил саналтай байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр Ж.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,нэхэмжлэгч  нарын гаргасан “ оны 06 дугаар сарын 26-ны өдрийн / дугаартай сумын Засаг даргын дуудлага худалдаа дахин явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах”  шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Ж.*******, Ж.******* нар нь -13729, -13730 дугаартай газрын дуудлага худалдааны  ялагч болж, газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн байхад уг эрхийг дуудлага худалдаанд оролцогчдоос гаргасан гомдлоор системийн ачаалал бүхэлдээ үүссэн мэтээр хүлээн авч, хүчингүй болгосон нь хууль бус гэж, хариуцагчаас тухайн өдөр явагдсан дуудлага худалдааны үеэр газрын биржийн цахим системийн серверт хэт ачаалал үүсэж, доголдсон тухай оролцогчдоос гомдол гаргасан нь  дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болсон гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж маргасан.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”  гэж, Монгол Улсын Засгийн газрын 26 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.6.2-т “Цахим дуудлага худалдаа 09 цаг 00 минутаас эхэлснээс хойш 15 цаг 00 минут хүртэл үнийн саналыг хүлээн авах бөгөөд 15 цаг 00 минутаас эхлэн үнэ хаялцуулах өрсөлдөөнийг эхлүүлнэ. Үнэ хаялцуулах өрсөлдөөнийг 60 секундээр тооцож явуулах бөгөөд уг хугацаанд оролцогчид үнийн саналаа өсгөх байдлаар өрсөлдөнө.”, 9.9.6.3-д “Үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секундийн хугацаа дуусч, дараагийн 60 секунд тоологдож эхлээд оролцогчдоос үнийн саналыг өсгөн өгөөгүй тохиолдолд хамгийн их дүнтэй үнийн санал өгсөн оролцогчийг ялагчаар тодруулан цахим дуудлага худалдаа дууссан болохыг бүх оролцогчдод мэдэгдэнэ.”,  9.9.12-д “Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулна.”,  11.1-д “Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно.”,  11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн жлын алба дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.”,  11.4-д “Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, Чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана.” гэж тус тус зохицуулжээ.

3. Нэхэмжлэгч Ж.*******гийн тухайд;

 3.1 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 775 дугаар шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын оны 10 дугаар сарын  09-ний өдрийн 1/2081 дугаар албан бичгээр ирсэн оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан #-13730  дугаартай дуудлага худалдаанд оролцогчдын мэдээлэл, дуудлага худалдааны удирдлага, оролцогчдын үнийн санал өгсөн байдал, дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөгдлийн бүртгэлээс тухайн дуудлага худалдаанд үнийн саналын шинэчлэл удаан хийгдсэн, шинээр үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх зэрэг боломжгүй болсон өгөгдөл бүртгэгдээгүй байна.

 Тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд “...Газрын дуудлага худалдааны Laravel системийн бүртгэлийг шүүж дуудлага худалдааны дугаар /auction_id/ 15940 буюу зарын код #-13730 дугаараар шалгаж үзэхэд deadlock гацалтууд үүссэн байна. Эдгээр үүссэн гацалтын хугацааг секунтээр тооцоолон оролцогчдын үйлдэл хийсэн төлөвүүдтэй давхцаж байгаа эсэхийг шүүхэд Ж.******* гэх /participant_id 34326/ дугаар, Б. /гуравдагч этгээд/ гэх /participant_id 34424/ дугаартай оролцогчдын үйлдэл хийх явцад гацалт үүсээгүй байна...” гэж дүгнэжээ.

3.2. Мөн шүүхийн үзлэг, хэрэгт авагдсан баримтуудаар энэ дуудлага худалдаанд оролцсон оролцогчдоос үнийн санал өгөх боломжгүй, систем гацсан талаар гомдол гаргасан үндэслэлээр тус дуудлага худалдааг, дуудлага худалдаа тус бүрийн бодит нөхцөлийг тодруулалгүй бүхэлд нь хүчингүй болгосон үйл баримт  тогтоогдсон тул газрын дуудлага худалдаа зохион байгуулах жлын хэсгийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “нхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана”, 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

4.1  Хариуцагч сумын  Засаг дарга нь нэхэмжлэгчийг  дуудлага худалдааны ялагч болж гэрээ байгуулсан байхад хуулийн дээрх зохицуулалтад заасны дагуу шийдвэрлэж, газар эзэмших захирамж гаргахгүй байгаа эс үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасанд хамаарч байх тул Засаг даргын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших захирамж гаргахыг Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч Ж.*******ийн тухайд;

5.1 Шүүхээс уг зохион байгуулагдсан дуудлага худалдааны өгөгдлийн сангийн мэдээлэлд дүгнэлт хийх нь техникийн тусгай мэдлэг шаардагдана гэж үзэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр үүссэн гацалтын хугацааг секундээр тооцоолон, оролцогчдын үйлдэл хийсэн төлөвүүдтэй давхцаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж ирүүлжээ.

5.2 Шинжээчийн дүгнэлтэд “...Дуудлага худалдааны дугаар /auction_id/ 15939 буюу зарын код #-13729 дугаараар шалгаж үзэхэд deadlock гацалтууд үүссэн байна. Эдгээр үүссэн гацалтын хугацааг секундээр тооцоолон оролцогчдын үйлдэл хийсэн төлөвүүдтэй давхцаж байгаа эсэхийг шүүхэд Ж.******* гэх /participant_id 34348/ дугаартай оролцогчдын үйлдэл хийх явцад гацалт үүсээгүй байна. Харин Б. /гуравдагч этгээд/ гэх /participant_id 34422/ дугаартай оролцогчийн үйлдэл хийх явцад 15:00:54 секундэд deadlock гацалт үүссэн бүртгэл бүртгэгдсэн байна...” гэжээ.

5.3 Дээрх байдлаар гуравдагч этгээд Б.ын “...Дуудлага худалдааны системд гацалт үүсэж, үнийн санал өгөх боломжгүй болж, хугацаа дууссан...” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн

66.1, 66.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ аймгийн сумын Засаг даргын оны 06 дугаар сарын 29-ний өдрийн / тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.*******гийн аймгийн сумын Засаг дарга, Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулах жлын хэсэгт холбогдуулан гаргасан жлын хэсгийн оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрийн #- дугаартай дуудлага худалдаанд холбогдох хэсгийг хүчингүй болгож, сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын дугаартай 3 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа аймгийн сумын Засаг даргын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэгч Ж.*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

 

ДРГЛГЧ, ШҮҮГЧ                   Ч.БЯРМ