Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/1163

 

 

 

 

 

      2022           12             8                                          2022/ДШМ/1163                   

 

 

Ц.Б-Э, Ж.Э, С.Т, Д.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа /томилолтоор/,

яллагдагч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Буянт,

яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,  

яллагдагч Ц.Б-Эийн өмгөөлөгч Ө.Батбаяр, У.Болдхүү,

яллагдагч С.Тгийн өмгөөлөгч Б.Мянган,

хохирогч О.А, Д.Б, Г.Б,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/1537 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.Б-Э, Ж.Э, С.Т, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1910 00904 0302 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Х овгийн Цны Б-Э, ........ оны ... дугаар сарын ....-ны өдөр ............ аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ................... дүүргийн .... дугаар хороо, ................ дугаар байрны ....... тоотод оршин суух, /РД:........................./,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 309 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон;

            2. Т овгийн Жийн Э, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ............... аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ................. дүүргийн ...... дугаар хороо, ............... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ................. дүүргийн ...... дугаар хороо, ...................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................../;

            3. С овгийн Дны Б, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр ....................... төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ................. дүүргийн .... дүгээр хороо, ...... байрны .... тоотод оршин суух, /РД:......................../,

            - Улаанбаатар хотын шүүхийн 1984 онд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 60 жилийн ойн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан,

            - Төмөр замын шүүхийн 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 81 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн б-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж суллагдсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1060 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон;

            4. Э овгийн Сийн Т, ....... оны ... дугаар сарын ...-ний өдөр ................... төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй, “Г” ХХК-д гэрээний мэргэжилтэн, хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 5, хүү, бэр, ач нарын хамт .................... дүүргийн ..... дугаар хороо, ........... хороолол, .... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ..................... дүүргийн ... дүгээр хороо, ............... хотхон, .... байрны .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................/;

            Яллагдагч Ц.Б-Э нь ганцаараа:

            “Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” ТББ байгуулан “тухайн төрийн бус байгууллагад гишүүнээр элсвэл Сэлэнгэ аймаг, Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө” гэж хуурч, гишүүнчлэлийн төлбөр гэх зохиомол байдлыг зориуд бий болгон

            1. Б.Жийг хуурч, 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 40.000.000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мянганы барилга төвийн байранд түүнээс авч, түүнд 60.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. Ё.Эийг хуурч, 2015 оны 5 дугаар сард 60.000.000 төгрөг, мөн оны 7 дугаар сард 25.000.000 төгрөг, нийт 85.000.000 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мянганы барилга төвийн байранд авч түүнд 85.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. П.Бг хуурч, 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 40.000.000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мянганы барилга төвийн байранд түүнээс авч, түүнд 50.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            4. Г.Быг хуурч, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөгийг бусдаар дамжуулан түүнээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мянганы барилга төвийн байранд авч, түүнд 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. Б.Мыг хуурч 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сард 3.000.000 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мянганы барилга төвийн байранд авч, түүнд нийт 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. Н.Быг хуурч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 30.000.000 төгрөг, 2016 оны 10 сард 10.000.000 төгрөг, дансаар 14.770.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 20.000.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ мянганы барилга төвийн байранд авч, түүнд 74.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. Ө.Бг хуурч, 2017 оны 7 дугаар сард 12.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 литрийн мөнгөн хул 1 ширхэг, 9.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 литрийн мөнгөн домбо 1 ширхэг, нэг бүр нь 399.000 төгрөгийн үнэ бүхий хаш чулуун суурьтай мөнгөн бүрмэл 2 ширхэг, нэг бүр нь 1.550.000 төгрөгийн үнэ бүхий 1 литрийн 4 ширхэг мөнгөн хул тус бүрийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, түүнд 26.998.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. Б.Бг хуурч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 24 удаагийн үйлдлээр нийт 13.000.000 төгрөгийг Б.Б, Д.С, Д.Э нарын дансаар болон бэлнээр шилжүүлэн авч Б.Бд 13.440.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. Д.Б-Эийг хуурч, 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хооронд 45.380.000 төгрөгийг дансаар болон бэлнээр, Тоёота ланд круйзер 100 маркийн 35.777.381 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг шилжүүлэн авч, түүнд 76.157.381 төгрөгийн хохирол учруулсан,

            10. Б.Дтыг хуурч, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 40.000.000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 7-ны өдөр 36.500.000 төгрөг, 7 дугаар сарын 23-ны өдөр 40.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Худалдаа аж үйлдвэрийн танхимын гадаа шилжүүлэн авч, түүнд 126.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. Г.Тт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 6 дугаар сараас мөн оны 8 дугаар сарын хооронд 39.410.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Инэл Зайсан виллаж хотхоны гадаа өгч, түүнд 39.410.000 төгрөгийн хохирол учруулсан,

            12. Б.Бныг “аавын чинь компанийн замын ажлыг бүтээж өгнө” гэж хуурч, яаралтай мөнгөний хэрэг байна гэснээр Б.Болорсайхан 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 24-ний өдөр 2.800.000 төгрөг тус тус Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар байр дахь гэрээсээ Э.Эгийн Хаан банк дахь 5131134100 дугаарын данс руу шилжүүлж, Б.Бнд 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            13. Япон улсын виз гаргах эрхгүй этгээд атлаа виз гаргана гэж зохиомол байдлыг зориуд бий болгон Б.Дийг хуурч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Х.Данзаны 5007738137 дугаарын дансаар 8.000.000 төгрөг, Э.Эгийн Хаан банк дахь 5131134100 дугаарын дансаар 1.930.000 төгрөг тус тус шилжүүлэн авч Б.Дд 9.930.000 төгрөгийн хохирол учруулсан,

            14. Эрх бүхий албан тушаалтан биш атлаа Зам тээврийн хөгжлийн яамнаас улсын болон орон нутгийн зам ашиглах маршрут батлуулах зөвшөөрөл гаргаж өгнө гэж Н.Пийг хуурч, 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс мөн сарын 28-ны өдрийн хооронд Хаан банкны 5065326147, 5007094922, 5007094928 дугаарын дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч түүнд 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            15. Г.Бг “охин Оюунтунгалагийг нь ажилд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр биет 2.000.000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 5006363508 дугаарын дансаар 500.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 5131134100 дугаарын дансаар 250.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, Г.Бд нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

            16. Д.Чтын өмчлөлийн 05-66 УБА улсын дугаартай Ниссан патрол Ү61 загварын тээврийн хэрэгслийг худалдан авна гэж хуурч, 2015 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс авч яван төлбөрийг төлөөгүй атлаа 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авто машин худалдах, худалдан авах гэрээ гэх баримт хуурамчаар үйлдэн бусдад шилжүүлж, Д.Чд 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ж.Этай бүлэглэн “Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” ТББ-д гишүүнээр элсвэл Сэлэнгэ аймаг, Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө гэж хуурч, гишүүнчлэлийн төлбөр гэх зохиомол байдлыг зориуд бий болгон

            17. Б.Ттийг хуурч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22.000.000 төгрөг, зургийн мөнгө 6.750.000 төгрөг, бусад байдлаар 2016 оны 3 дугаар сараас 4 сарын хооронд 15.650.000 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн Өргөөний орчим авч, түүнд нийт 44.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            18. БНСУ-ын иргэн П М В-ыг хуурч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг, зургийн мөнгө 6.750.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч БНСУ-ын иргэн түүнд 26.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

            19. Д.Бг хуурч, гишүүнчлэлийн төлбөр нэрээр 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын хооронд дансаар болон бэлнээр 34.367.740 төгрөгийг шилжүүлэн авч, түүнд 34.367.740 төгрөгийн хохирол учруулсан,

            20. Ө.Бг хуурч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч, түүнд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            21. О.Аыг хуурч, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дансаар 151.480.000 төгрөг, 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий иж бүрэн 5 ханатай монгол гэрийг тус тус шилжүүлэн авч, түүнд 153.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

            22. Х.Мийг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын хооронд өөрийн болон бусдын дансаар 11.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч, түүнд 11.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            23. Н.Эыг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 14.000.000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 12.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 2-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Голден вилл хотхоны орчимд шилжүүлэн авч түүнд нийт 29.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            24. П.Бг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 35.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ХХААХҮЯ-ны орчим авч түүнд 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            25. Д.Бтай бүлэглэн Ч.Тд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнчин цагаан” гэх газарт “Оргил” хаягдал төмөр авах цэг дээр газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хаан банк дахь Д.Бын болон Э.Эгийн дансаар 41.150.000 төгрөгийг шилжүүлэн авч, Ч.Тд 41.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

            26. С.Ттэй бүлэглэн өөрийгөө Нийслэлийн прокурорын газарт ажилладаг тул Ц.Бын холбогдон шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон Ц.Быг хуурч 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийт 26.610.000 төгрөгийг шилжүүлэн авч, Ц.Бд 26.610.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн хооронд “...Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” ТББ-д гишүүнээр элсвэл Сэлэнгэ аймаг, Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө, япон улсын виз гаргаж өгнө, орон нутгийн замаар зорчих тусгай зөвшөөрөл гаргаж өгнө, газрын гэрчилгээ гаргаж өгнө гэх зэрэг аргаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон, бусдад 1.063.913.121 төгрөгийн хохирол учруулсан,

            яллагдагч Ж.Э нь ганцаараа:

            “Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” ТББ байгуулан тухайн төрийн бус байгууллагад гишүүнээр элсвэл Сэлэнгэ аймаг, Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө гэж хуурч, гишүүнчлэлийн төлбөр гэх зохиомол байдлыг зориуд бий болгон

            1. Ө.Бг хуурч, 2016 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 2.500.000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, бэлэн 5.000.000 төгрөгийг тус тус Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түүнээс авч түүнд 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургуульд хүүхэд оруулж өгнө гэж Ц.Эыг хуурч, 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэрт түүнээс 2.000.000 төгрөгийг авч түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. Сумо бөхийн холбооны шугамаар Япон улс руу гэрээгээр ажилд оруулж өгнө гэж С.Эыг хуурч, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр түүнээс 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч С.Эд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, Б.Аг хуурч, 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил худалдааны төвийн Хаан банкны салбараас 2.000.000 төгрөг, Голомт банкны интернэт банкаар 640.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, Б.Ад 2.790.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хооронд “...авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци Төрийн бус байгууллагад гишүүнээр элсвэл Сэлэнгэ аймаг, Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө, япон улсын виз гаргаж өгнө, хүүхэд сургуульд оруулж өгнө гэх зэрэг аргаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад 358.287.740 төгрөгийн хохирол учруулсан,

            Ж.Б-Этэй бүлэглэн “Авто замын бодлого төлөвлөлт, хөгжлийн ассоциаци” ТББ-д гишүүнээр элсвэл Сэлэнгэ аймаг, Шаамар-Түшиг чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлаас авч өгнө гэж хуурч, гишүүнчлэлийн төлбөр гэх зохиомол байдлыг зориуд бий болгон

            4. Б.Ттийг хуурч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 22.000.000 төгрөг, зургийн мөнгө 6.750.000 төгрөг, бусад байдлаар 2016 оны 3 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд 15.650.000 төгрөгийг тус тус Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Бөхийн Өргөөний орчим авч, түүнд нийт 44.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. БНСУ-ын иргэн П М В-ыг хуурч, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг, зургийн мөнгө 6.750.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч БНСУ-ын иргэн түүнд 26.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. Д.Бг хуурч, гишүүнчлэлийн төлбөр нэрээр 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын хооронд дансаар болон бэлнээр 34.367.740 төгрөгийг шилжүүлэн авч, түүнд 34.367.740 төгрөгийн хохирол учруулсан,

            7. Ө.Бг хуурч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 18-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч, түүнд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            8. О.Аыг хуурч, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл дансаар 151.480.000 төгрөг, 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий иж бүрэн 5 ханатай монгол гэрийг тус тус шилжүүлэн авч, түүнд 153.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

            9. Х.Мийг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын хооронд өөрийн болон бусдын дансаар 11.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авч, түүнд 11.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

            10. Н.Эыг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 14.000.000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 12.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 2-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Голден вилл хотхоны орчимд шилжүүлэн авч түүнд нийт 29.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. П.Бг хуурч, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Одон орон судлалын хүрээлэнгээс Чулуутын ам хүртэлх 2.3 км авто зам барих ажлыг авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 35.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо ХХААХҮЯ-ны орчим авч түүнд 35.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            яллагдагч Д.Б нь Ц.Б-Этэй бүлэглэн Ч.Тд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнчин цагаан гэх газарт хаягдал төмөр авах цэг дээр газрын гэрчилгээ гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Хаан банк дахь Д.Бын болон Э.Эгийн дансаар 41.150.000 төгрөгийг шилжүүлэн авч, Ч.Тд 41.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

            яллагдагч С.Т нь Ц.Б-Этэй бүлэглэн түүнийг Нийслэлийн прокурорын газарт ажилладаг тул Ц.Бын холбогдон шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон Ц.Быг хуурч 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийт 26.610.000 төгрөгийг шилжүүлэн авч, түүнд 26.610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Б-Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад,

            Ж.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад,

            Д.Б, С.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...УИХ-аас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг өөрчлөн найруулж “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй’ гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахгүй байхаар хуульчилсан тул дараах алдааг засуулахаар хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас прокурорт буцаав. Үүнд:

            - Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Гэтэл энэ хэрэгт “Ц.Баярцэнгэл” гэгч хүн яллагдагчаар татагдаагүй байх бөгөөд прокурор энэ байдлаа техникийн шинжтэй алдаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. /24 хх 236/

            - Яллагдагч С.Тг яллагдагч Ц.Б-Этэй бүлэглэн “...Ц.Быг хуурч, 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл ...26.610.000 төгрөг шилжүүлэн авч, хохирол учруулсан” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг зөрүүтэй, хохирогч нарын яллагдагч Ц.Б-Ээс гаргуулан авах хохирлын тооцоо зөрүүтэй, хохирогч П М К-наас иргэн Б.Ат олгосон Итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон зэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

            - Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцож гаргасан нэр бүхий өмгөөлөгчдийн тайлбар, гомдлын дагуу зохих ажиллагааг явуулах нь зүйтэй. Учир нь, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд дээр дурдсанчилан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Мөн яллагдагчийн “залилах” гэмт хэрэг үйлдэж, өөртөө болон бусдад бий болгосон мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар шалган тогтоож, өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгавал зохино.

            - Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хамгийн сүүлчийн гэмт хэрэг төгссөн газрын харьяаллыг анхаарах нь зүйтэй. Нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг прокурорт буцаасантай холбогдуулж, тэдгээрт урьд авагдсан тус бүрийн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал, шүүгчийн захирамжид “...хохирогч нарын яллагдагч Ц.Б-Ээс гаргуулан авах хохирлын тооцоо зөрүүтэй, нэр бүхий өмгөөлөгчдийн тайлбар, гомдлын дагуу зохих ажиллагааг явуулах нь зүйтэй...” гэж дүгнэжээ. Урьд хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар тогтоох талаар заасны дагуу холбогдох ажиллагааг явуулж хохирол, хор уршгийн талаар хөдөлбөргүй тогтоосон, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан дансны гүйлгээний хуулга, гэрч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаар хангалттай нотлогдсон, энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос нотлох баримт иш татан мэтгэлцэхэд урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч нарын өмгөөлөгч нараас хохирлын хэмжээ тогтоогдоогүй гэсэн хүсэлтийн дагуу тэдгээрийн хүсэлт ямар нотлох баримтаар нотлогдож эсхүл прокурорын тайлбарыг няцааж байгааг захирамжид тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заасан зарим дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байгаа тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/1537 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн “...хохирогч нарын яллагдагч Ц.Б-Ээс гаргуулан авах хохирлын тооцоо зөрүүтэй ...нэр бүхий өмгөөлөгчдийн тайлбар, гомдлын дагуу зохих ажиллагааг явуулах нь зүйтэй ...залилах гэмт хэрэг үйлдэж, өөртөө болон бусдад бий болгосон мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг мөрдөн шалгах ажиллагаагаар сайтар тогтоож, өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгавар зохино...” гэсэн заалтуудыг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

            Яллагдагч Ц.Б-Эийн өмгөөлөгч Ө.Батбаяр прокурор Б.Хурцын бичсэн эсэргүүцэлд холбогдуулан бичгээр болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...1. Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ зөрүүтэй яг хэн хэнд хэдэн төгрөгийн хохирол учирсан нь ойлгомжгүй, О.А, Д.Болор-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Б.Болорсайхан, Х.Мөнгөнсүх, Б.М нарт учирсан хохирлыг тодорхой болгох нь хэргийг үнэн бодитоор шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

            2. Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотлоогүй.

            Нэг: Миний үйлчлүүлэгч Ц.Б-Э нь Г.Б гэх хүнтэй нэг ч удаа уулзаж ажил төрөл ярьж байгаагүй тухай тогтвортой мэдүүлж ирсэн бөгөөд Г.Бы мэдүүлгээр /23 хх 89/ батлагддаг. Мөн хохирогч Б.М 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “...Ж.Э, Ц.Б-Э нарын тавьсан санал их боломжийн санагдсан тул гишүүнээр элсэх зорилгоор 40 сая төгрөг өгөхөөр болсон. Дээрх мөнгө байхгүй байсан тул Г.Бтай уулзаж учир байдлыг хэлж Г.Б ахын эзэмшлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших 413 м.кв талбайтай оффисыг 80.000.000 төгрөгийн барьцаанд тавьж 40.000.000 төгрөгийг өгсөн...” /21 хх 1-3/ гэж мэдүүлсэн ба 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “...би Ц.Б-Ээс 48 сая төгрөг нэхэмжилж байна. Яагаад гэвэл танил ах Г.Баас 40 сая төгрөг хүү алдангийг нь төлөөд зээлсэн...” /22 хх 188/ гэж тус тус мэдүүлснээс харахад Г.Б, Б.М нарын хороонд иргэний эрх зүйн зээлийн гэрээний шинжтэй харилцаа үүссэн байна. ...Ц.Б-Э нь Г.Бтай уулзаж хуурч, эсхүл бичиг баримт, эд зүйл, ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлж аваагүй хохирогч байх боломжгүй.

            Хоёр: Хохирогчоос мэдүүлэг авсан /22 хх 190/ байх ба Б.Д, Б.М нарын чухам хэнээс нь мэдүүлэг авсан нь тодорхойгүй, толгой хэсэгт нь Б.Д гэж эхэлсэн бол төгсгөлд нь Б.Мын нэр байдаг.

            Гурав: Яллах дүгнэлтэд Б.Дд 9.930.000 төгрөгийн хохирол учирсан юм уу эсвэл Б.Доржсүрэн гэдэг хунд 9.930.000 төгрөгийн хохирол учирсан уу гэдэг нь тодорхойгүй. Өөрөө хэлбэл, нэг хүн үү хоёр өөр хүн үү гэдэг нь ойлгомжгүй. /Яллах дүгнэлтийн 3, 84 хуудас/

            Дөрөв: Иргэний хариуцагчаар татагдсан Б.Дгийн хийсэн үйлдэл, сэдэл зорилгыг тогтоолгох шаардлагатай байна. Гэрч Б.М 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр /23 хх 78-79/ 35.000.000 төгрөг ширээн дээр гаргаад тавихад Д араас нудраад байхаар нь 15 сая төгрөгийг нь буцаагаад авсан. ...Тэгээд машинд суугаад Дд 15 сая төгрөг өгсөн Ууганбаярт мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй тэр хоёр мөнгө аваад хамтдаа явсан. ...15 сая төгрөг өгснөөс хойш Ууганбаяртай уулзаагүй. ...Эхлээд Б.Д голчилж байснаа Э болоод...” гэх мэдүүлэг. Б.Дгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэгт /23 хх 75-76/ би зуучлалын хөлс гэж Мэндсайханаас 15 сая төгрөг авсан нь үнэн гэх мэдүүлэг зэргээс харахад Б.Д нь энэ гэмт хэргийг үйлдэхэд итгэл үнэмшил төрүүлж, төөрөгдөлд оруулж, зуучлан зохион байгуулж улмаар 15 сая төгрөг хууль бусаар авсан байх магадлалтай тул Б.Дг энэ хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай.

            Ц.Б-Э нь ганцаараа хэн хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан, Ж.Э, Д.Б, С.Т нартай хамтран үйлдсэн хэргийн хохирол хэд төгрөг болсон, нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсан зэргийг нарийн тогтоогоогүй, ойлгомжгүй, харьцуулан харахад эргэлзээтэй зүйл их байгаа энэхүү байдлуудыг арилгаж /залруулж/ байж гэм буруугийн хурлаар шийдвэрлэх боломжтой болох ба дээрх ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Б-Эийг гурван удаа цагдан хорьж тус хуулийн 14.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллагдсан яллагдагчид урьд нь цагдан хоригдсон үндэслэлээр дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн байна.” гэв.

Яллагдагч Ц.Б-Эийн өмгөөлөгч У.Болдхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1537 дугаар шүүгчийн захирамжийг дэмжин оролцож байна. Шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байна гэдэг агуулгаар буцаасан. Үүнд прокурор эсэргүүцэл бичсэн. Хохирол, төлбөрийн асуудалд хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, шүүгдэгчийн төлсөн мөнгөн дүн зөрүүтэй байгаа тохиолдолд шүүх шийдвэрлэх боломжгүй тул буцаасан нь үндэслэлтэй. Хэрэг төгссөн газарт шүүгч тодорхой дүгнэлт хийсэн. Хэргийн материалаас харахад хэрэг төгссөн газар нь Чингэлтэй дүүрэг байхаар харьяаллын асуудал харагддаг. Энэ асуудлыг шүүхээс нарийн тодруулж, мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч Ж.Эын өмгөөлөгч Б.Буянт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн үндэслэлтэй шийдвэр болсон. Хохирлын тухайд бидний тооцоолж байгаагаас зөрүүтэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 22 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр хуудас, 23 хавтаст хэргийн 23-41 дүгээр хуудаст 38 хуудас нотлох баримтыг мөрдөн байцаагчид өгч шалгаж, холбогдох гэрчийг асууж өгнө үү, хохирлын тооцоо эргэлзээтэй байна гэдэг хүсэлт олон удаа тавьсан. Энэ ажиллагаа хийгдээгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болоход өөрийн хүсэлт болон хавтаст хэрэгт тайлбараа бичгээр өгсөн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтэд яллагдагчийн нэрийг буруу бичиж оруулсан. Жишээ нь, Баярцэнгэл, Бат-Эрдэнэ гэх мэтээр бичсэн нь яллах дүгнэлтийг 7 дугаар хуудаст байгаа. Тус алдааг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан алдаа гэж үзсэн. Прокурор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Гэтэл Баярцэнгэл, Бат-Эрдэнэ гэдэг хүн яллагдагчаар татагдаагүй бөгөөд прокурор энэ байдлаа техникийн шинжтэй алдаа, нэрийг буруу бичсэн нь шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэх болон хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй. Прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд гарсан үг, үсгийн алдааг шүүхийн шийдвэрт залруулах бүрэн боломжтой гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарласан нь үндэслэлгүй. Энэ нь 24 дүгээр хавтаст хэргийн 234 талд байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын тогтоох хэсэгт сэжигтний эцэг, эх, өөрийн нэрийг тусгана гэж заасан. Гэтэл гэмт хэрэгт яллагдагчийн нэрийг буруу бичиж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлтийг шүүх хүлээн авч залруулах үндэслэлгүй.  Энэ нь техникийн шинжтэй алдаа биш, хуулийг зөрчсөн. Хохирогч Солонгос улсын иргэний Монгол улсын иргэн Алтанчимэгт олгосон итгэмжлэлийн хугацаа 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр дууссан байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалтаар нотолбол зохих гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн хохирлоос хэн хэдэн төгрөгийг хариуцахыг эргэлзээгүй, тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж тодруулах, шалгагдаагүй ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч С.Тгийн өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан. Прокуророос захирамжийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар  эсэргүүцэл бичсэн. Зарим заалт дотроос өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх хүсэлт гаргасан. Зохих ажиллагаа хийх заалтыг хүчингүй болгуулахаар гаргасан байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогч Баянжаргалаас 1.000.000 төгрөгийг хувийн дансаар аваад 3 минутын дотор яллагдагч Ц.Б-Э рүү шилжүүлсэн байдаг. Өөр ямар нэгэн үйлдэл байдаггүй. 36.110.000 төгрөгийн хохирол учруулсан мэтээр яллах дүгнэлт үйлдэгдсэн байдаг. Яллах дүгнэлт зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагаа ойлгомжгүй хийгдсэн гэж урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан. Хүсэлтэд тодорхой заасан. Зарим нэг дансны мэдээллийг хэрэгт авч өгнө үү. Энэ талаар баримтыг яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс авах боломжгүй байна. С.Тгийн данс руу 1.000.000 төгрөг ороод гарсан мэдээлэл байдаггүй. Улсын яллагчийн эсэргүүцлийн зарим хэсэгт хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Яллагдагч Д.Бын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын яллах дүгнэлтэд Д.Б Баярцэнгэлтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Энэ хэрэгт Баярцэнгэл гэдэг хүн яллагдагчаар татагдаагүй. Прокурор техникийн алдаа гэж тайлбарлаж байгааг хуулийн үндэслэлгүй тухай захирамжид дурдсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулахаар шүүх буцаах эрхтэй. Гэтэл хүний нэрийг буруу бичээд яллагдагчаар татсан байна. Энхзаяа, Д.Б нарын дансаар 41.150.000 төгрөг авсан. Д.Бын дансаар 11 сая орчим төгрөг орсон. Бусад нь Энхзаяа гэдэг хүний дансаар орсон байхад шалгалт хийгдээгүй. Энхзаяа гэдэг хүний талаар тодорхой мэдээлэл байдаггүй. Хувийн журмаар асуухаар Ц.Б-Эийн эхнэр гэдэг. Энхзаяагийн дансаар ороод Ц.Б-Эийн данс руу ордог юм уу, Энхзаяагийн данс руу орсон байхад 30 орчим сая төгрөгийг Д.Б хариуцах нь хуулийн үндэслэлтэй юм уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нарийн тооцно гэж заасан. Прокурор энэ асуудалд юу ч хийгээгүй байна.” гэв.

Яллагдагч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг ажил хийдэггүй гэж бичсэн байсан. 3-4 жилийн өмнө оршин сууж байсан хаяг бичигдсэн байна. Өөрт тохирсон хохирол төлбөрийг төлөхөд бэлэн. Миний зүгээс өөрийнхөө дансны хуулгыг шүүж, нэрээр нь гаргаж өгсөн боловч одоо болтол тодорхой болохгүй байгаа. Хохирлыг тодорхой болгож өгнө үү. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.

Яллагдагч Д.Б “Шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

Хохирогч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын хэмжээ зөрүүтэй гэдэг нь худлаа. Өөрийн болон хамаатны хүний дансны бүх хуулгыг мөрдөн байцаагчид гаргаж өгсөн. Нэхэмжлээгүй хохирлууд надад байгаа, гаргаж ирэх үгүйг мэдэхгүй байна. 200 сая төгрөгийг авсан гэдгийг нотариатаар баталгаажуулсан. Үүнээс төлсөн мөнгийг хасаад 154.500.000 төгрөгийн бодит хохирол байгаа. Яаралтай шийдвэрлэж өгнө үү. Хохирлоо хурдан авмаар байна. 4 жил болж байна.” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...34.367.740 төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн. Бэлэн мөнгө аваагүй гэчихээд бэлэн мөнгөний тооцоог нэмж байна гэж ярьдаг. Шаардлагатай гэвэл бэлэн мөнгө өгөхөд байсан хоёроос гурван гэрч байгаа. Миний хувьд өрх толгойлсон эмэгтэй. Мөнгөө яаралтай гаргуулж авмаар байна.” гэв.

Хохирогч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мд мөнгө өгснөөр хохирсон. Ц.Б-Э, Ж.Э, С.Т гурав гол зохион байгуулалт хийж байсныг дагаж очоод мэдсэн. Том, том автомашин унасан, сайхан байранд амьдардаг хүмүүс байх шиг байсан. Ж.Э хүн олж өгсөн гээд Төмөрбаатар гэдэг залуу Приус загварын автомашин очиж авч байсан. Тухайн үедээ ийм зохион байгуулалттай хэрэг байсан юм байх гээд гайхаж байсан.” гэв.

Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 3 үндэслэлд прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Тодорхой ямар ажиллагаа хийлгэх талаар шүүгчийн захирамжид тусгаагүй байна. Энэ хэрэг нь 2015 оноос 2021 он хүртэл буюу 6 жилийн хугацаанд үйлдэгдсэн. Энэ хэмжээгээр хохирогч нарын эрх ашиг одоог хүртэл хөндөгдсөөр байгаа. Хохирлын тооцоог буруу гэдэг боловч анхан шатны шүүх хуралдаанд болон урьдчилсан хэлэлцүүлэг, өнөөдрийн шүүх хуралдаанд ч тодорхой, ойлгомжтой тайлбарыг өмгөөлөгч нарын зүгээс болон яллагдагч нарын зүгээс өгч чадахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад маргаж мэтгэлцэж чадахгүй байгаа. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаанд талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хохирлын хэмжээг шүүх тогтоож, хор уршгийн асуудлыг шүүхийн шатанд тогтоох бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоох ёстой асуудал биш. Шүүх хуралдааны явцад нотолно гэж заасан. Энэ хэрэг удаашралттай шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг шүүгчийн захирамжид тодорхой заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн бодит байдалд нийцээгүй. Хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулганууд байдаг. Шүүх хуралдаанд хохирогч нарыг оролцуулах бүрэн боломжтой. Хохирлын асуудалд нэмж хэлэхэд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулахдаа нэр бүхий хохирогч нарын хохирлоос хэдэн төгрөгийг хасаж тооцсон талаар тодорхой дүгнэлт хийсэн. Прокуророос бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Б.Хурцын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс Ц.Б-Э, Ж.Э, С.Т, Д.Б нарт холбогдох хэрэгт:

  • Яллагдагч Ц.Б-Эийн нэрийг яллах дүгнэлтэд “Ц.Баярцэнгэл” гэж бичсэн,
  • Хохирогч БНСУ-ын иргэн П М В-аас олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан,
  • Өөр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгах,
  • Сүүлийн гэмт хэрэг гарсан газрын харьяаллыг анхаарах гэсэн үндэслэлүүдийг зааж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор, өмгөөлөгч нар хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд оролцох шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ талаар бичсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 39 дугаартай прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ...хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ.   

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/1537 дугаар “хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ...зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурорын шатанд хийх шаардлагагүй байх тул яллагдагч Ц.Б-Э, Ж.Э, С.Т, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлтийг дахин үйлдэхдээ шүүгчийн захирамжид заасан яллагдагчийн нэрийг буруу бичсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа болон хохирлын тооцоо зөрүүтэй зэрэг алдааг засварлаж, хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг дахин шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/1537 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

                                   

 

                        ШҮҮГЧ                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ