Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 142/шш2024/01274

 

 

 

 

 

 

 

 

2024 10 15 142/ШШ2024/01274

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* дугаар байранд байрлах ******* ******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух Боржигон овогтой ******* ******* /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 845 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сууц өмчлөгч Б.******* нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг *******Х-д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин *******Х-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 845,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******* *******Х-ны гүйцэтгэх захирал Ж. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* тоотод оршин суух овогтой *******эс 845600 / Найман зуун дөчин таван мянга зургаан зуун/ төгрөг нэхэмжилсэн боловч техникийн алдаа гаргаж өмнө нь хуулбарсан дүнг засаагүй нэхэмжилсэн байна. Иймд 845600 төгрөгний 91 872 төгрөгнөөс татгалзаж, 753728 төгрөг болгосныг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрч, 300 000 төгрөгийг төлж, үлдэгдлийг дараа сард төлөхөөр зөвшилцсөн болно. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие овогтой ******* нь ******* *******Х-ны нэхэмжилсэн 753 723 төгрөгөөс 300 000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. Үлдэгдэл 453 723 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* *******Х нь хариуцагч Б.*******д холбогдуулан 845 600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* *******Х нь Б.*******эс нэхэмжилсэн 845 600 төгрөгний 91 877 төгрөгөөс татгалзаж, 753 723 төгрөг болгосныг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрч, 300 000 төгрөгийг төлж, үлдэгдлийг дараа сард төлөхөөр зөвшилцсөн болно. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.******* нь ******* *******Х-ны нэхэмжилсэн 753 723 төгрөгөөс 300 000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. Үлдэгдэл 453 723 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэжээ.

Нэхэмжлэгч ******* *******Х нь хариуцагч Б.*******эс нэхэмжилсэн 845 600 төгрөгний 91 877 төгрөгөөс татгалзаж, 753 723 төгрөг болгосныг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* *******Х нь нэхэмжлэлийн шаардлага 845 600 төгрөгний 91 877 төгрөгөөс татгалзаж, 753 723 төгрөг болгосныг хариуцагч Б.******* 300 000 төгрөгийг төлж, үлдэгдлийг дараа сард төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс 12 422 төгрөг, төрийн сангаас 12 422 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******Х-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА