Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ,

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,  

Шүүгдэгч: М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шаазган овогт М-ын Ө-д холбогдох 1735001520083 дугаартай  эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Холбооны хажуугийн байранд оршин суух Шаазган овогт М-ын Ө, РД:ОЮ96032114

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Ө нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт  хохирогч Д.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                1. Шүүгдэгч М.Ө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч М.Ө нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт  хохирогч Д.Аыг зодсон болох нь хохирогч Д.А-ын “2017 оны 10 дугаар сарын 23-ны орой 20.00 цагийн үед Б, У, Б бид нар Маргад бааранд орж 0.5 литрийн Чингис нэртэй 2 шил архи уугаад гарах гээд коридорт явж байтал намайг нэг залуу шүргэхээр нь маргалдаж байтал тэр залуу миний зүүн чих үрүү гараараа нэг удаа цохьсон. Цохиолсны дараа миний зүүн чих юм сонсохгүй байсан. Өөр зодоон болоогүй тэр залуутай хамт явсан найзууд нь салгаад аваад явчихсан. Миний зүүн чихний хэнгэрэг хангарсан. Хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгэхэд 400.000-500.000 төгрөгийн үнэтэй байна. Надад хохирол төлж барагдуулаагүй байгаа. Буруутай хүнээс 500.000 төгрөг нэхэмжлэнэ” гэх мдүүлэг /хх-ийн 8-9, 10-11, 12-р тал/, гэрч Ц.Баянборын “2017 оны 10 дугаар сарын 23-нд Н, Б, Б бид нар Маргад буюу житс баарны караокед сууж байгаад 2 давхарт нь байдаг бааранд орж нэг нэг шил Сэрүүн нэртэй пиво  ууж байгаад тамхи татахаар бид 4 шатаар бууж байтал араас нэг ах Насанбат уруу пизданууд гээд хэл амаар доромжлоод байхаар нь Б /Ө/ шатаар дээшээ гараад гараараа нэг удаа толгой руу эь цохьсон. Тэгээд бид нар найзаа салгаж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/, гэрч М.У-ын “2017 оны 10 дугаар сарын 23-ны 19.00 цагийн үед А, Б, Б бид нар Житс /Маргад/ бааранд ороод 0.75 литрийн 2 шил Чингис авч авч уусан юм. 20 цагийн үед Б харьсан. 22 цаг өнгөрч байхад А, У бид гурав тамхи татахаар гарч байтал А нэг залуутай маргалдаад тэр залуу А-ыг нэг удаа алгадаад авахаар нь бид нар салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/, гэрч Ц.Б-гийн “2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ө, Н, Б бид 4 Житс /Маргад/ баарны караокед сууж байгаад 22 цагийн үед 2 давхарын бааранд нь орж хүн тус бүр 2 ширхэг Сэрүүн нэртэй пиво уусан. Манай найзууд тамхи татахаар гарахад би ширээн дээрээ суугаад үлдсэн юм. Тэд нарыг удаад байхаар нь араас нь гарах гээд явж байтал Өлзийбат дээр нэг ах ирээд чи миний чихний хэнгэрэг хагалчихлаа гээд маргалдаад байсан. Би найз нараасаа юу болсныг тодруулахад “Энэ ах Өлзийбаттай маргалдаад байхаар нь Өлзийбат нэг удаа алгадсан” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/, гэрч П.Н-ын “2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өлзийбат, Б, Б бид 4 Житс /Маргад/ баарны караокед сууж байгаад 22 цагийн үед 2 давхарын бааранд нь орж хүн тус бүр 2 ширхэг Сэрүүн нэртэй пиво уучихаад гарах гээд явж байтал 3-4 залуу баарны үүдэнд байснаас нэг залуу нь намайг дуудаад “Нааш ир пизда минь” гэхээр нь би “Зүгээр байгаарай” гэж хэлчихээд шатаар бууж байтал ард явж байсан Өлзийбатыг дуудаад байсан. Өлзийбат түүн үрүү явж очиход урдаас нь босоод ирэхээр нь Өлзийбат зүүн хацар тус газар нь нэг удаа алгадаад авахаар нь би очоод салгаж авсан. Бидний дуудсан залууг хамт явсан найзууд нь аваад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/, гэрч Ж.Б-ын “2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр А, У, Б бид 4 Житс /Маргад/ бааранд 19 цагийн үед 2 орж 0.75 литрийн 2 шил Чингис нэртэй архи уусан. 20 цагийн үед Батмөнх харихаар явсан. 22 цаг өнгөрч байхад би тамхи татахаар гарсан. Миний араас А, У хоёр гарч ирж байгаад удаад байхаар нь буцаад ороход А шатан дээр зүүн чихээ дарчихсан “намайг нэг залуу зодчихлоо” гээд сууж байсан. Намайг орж ирж байхад миний хажуугаар зөрж өнгөрсөн махлаг залууг намайг зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/, шүүгдэгч М.Ө-ын “2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Н, Б, Б бид нар Житс /Маргад/ баарны караокед сууж байгаад 22 цагийн үед 2 давхарын бааранд нь орж хүн тус бүр 2 ширхэг Сэрүүн нэртэй пиво уучихаад гарах гээд шатаар доошоо бууж байтал шатан дээр зогсож байсан танихгүй эрэгтэй хүн “Хөөе пиздануудаа” гэж дуудахад нь Н “Чи зүгээр байгаарай” гэж хэлчихээд шатаар бууж байтал нөгөө хүн “Гараад ир гөлөгнүүдээ” гэж бид хоёрын араас орилсон. Тэр согтуу хүн бид хоёрыг элдвээр хэлээд хараагаад байсан учраас би буцаж очоод толгойны зүүн хэсэгт нь гараараа нэг удаа алгадсан. Энэ үед Н буцаж ирээд намайг салгаж авсан. Өөр ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж өгнө. Одоогоор ярилцаж тохиролцсон байгаа. Мөнгийг нь өгөөгүй байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэж амлаж байна” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Ө нь хохирогч Д.А-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид зүүн чихний хэнгэргэн хальс цоорч, урагдсан гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 688 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч М.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.А нь мөрдөн байцаалтын шатанд  шүүгдэгч М.Ө-аас 500.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байна. Мөн хохирогч Д.А нь өөрийн бие махбодид учирсан зүүн чихний хэнгэргэн хальс цоорч, урагдсан  гэмтлийг эмчлүүлээгүй болох нь түүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж цаашид эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

    

 2. Шүүгдэгч М.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч М.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч М.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Шаазган овогт М-ын Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Д.А-ын 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Шүүгдэгч М.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Ө-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ