Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2018/ДШМ/24

 

 

 

 

 

  

 

    *******од холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: *******олд,

Ялтны өмгөөлөгч: Г.Түвшинтөгс,

Эрх бүхий албан тушаалтан: Э.Сумъяажав,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ХМШЗ/13 дугаар захирамжтай *******ын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан шийдвэрийн талаарх ялтны өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Аргалант овогт Бүжлхамын Б, ...... оны .... дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн ............ сумын 2 дугаар багийн ............ тоотод оршин суух бүртгэлтэй /регистрийн дугаар ................/.

*******ыг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн ба Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай захирамжаар дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 8 /найм/ сар, 27 /хорин долоо/ хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн ялыг биелүүлэх үүргийг удаа дараа зөрчсөн үйлдэлд эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар солиулахаар прокурор дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ХМШЗ/13 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/72 дугаартай захирамжаар ялтан *******од оногдуулсан 1 (нэг) жил 8 (найм) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 5 (тав) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 (тав) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******од оногдуулсан 5 (тав) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: ...******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиход ямар нэгэн байдлаар маргаагүй. Прокурорын байгууллагаас 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ялтан *******ын ялын тооцоог тооцож, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр материалыг шүүхэд ирүүлсэн байна.

******* нь прокурорын байгууллагаас ялын тооцоог тооцсон өдрөөс хойш материалыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд буюу 29 хоногийн хугацаагаар цахим бугуйвчийг зүүж, зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байсан. Үүнтэй шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан болон прокурор маргаагүй.

Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлснээр Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих...” эрх нь хязгаарлагддаг.

Гэтэл прокурорын байгууллага нь зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай саналыг өгсөн өдрөөс хойш шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд буюу 29 хоногийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлснийг нь ялтны эдлэх ялаас хасаж тооцохгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар тус улсын иргэнд олгогдсон “...халдашгүй чөлөөтэй байх. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно...” гэх үндсэн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Мөн шүүгчийн захирамжид ялтан *******ыг 29 хоногийн хугацаанд эдэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг нь хорих ялаас ямар үндэслэл, шалтгаанаар хасаж тооцоогүй талаараа дурдаагүй нь ойлгомжгүй.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжийг өөрчилж, ялтан *******ын 29 хоногийн хугацаанд эдэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаас хасаж тооцож өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор ялтны зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай саналыг өгсөн өдрөөс хойш шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд буюу 29 хоногийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлснийг нь ялтны эдлэх ялаас хасаж тооцоогүй. Мөн шүүгчийн захирамжид ялтан *******ыг 29 хоногийн хугацаанд эдэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг нь хорих ялаас ямар үндэслэл, шалтгаанаар хасаж тооцоогүй талаараа дурдаагүй нь ойлгомжгүй байгаа тул шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, ялтан *******ын 29 хоногийн хугацаанд эдэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаас хасаж тооцож өгнө үү” гэв.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг нарийвчлан зохицуулсан журмаар ялыг хасаж тооцох үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлд заасан Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан ялтны өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн давж заалдах гомдлыг хянаж үзлээ.

******* нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/  жил /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/72 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 8 /найм/ сар 27 /хорин долоо/ хоногийн хорих ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сар 27 /хорин долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ.

Ялтан ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд техникийн тоног төхөөрөмж болох цахим бугуйвчийг удаа дараа унтраасан, зөвшөөрөгдсөн бүсээс өөр бүсэд нэвтэрч техникийн хяналтаас гарсан тул Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Прокурорын дүгнэлтээр *******ын шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сар 27 /хорин долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар солиулахаар прокурор дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлснийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ХМШЗ/13 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан *******од оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-т “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино”, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9-т “...зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол ял шийтгүүлсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар заасан эсэхээс үл хамааран эдлээгүй үлдсэн ялыг энэ хуулийн ...5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу сольж хорих ял оногдуулна” гэж тус тус заажээ.

Ялтан ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй болох нь 01/21230211 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялтанд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тооцно” гэж заасан ба ******* нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цахим бугуйвч зүүсэн болох нь 01/21230211 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Ж.Батмөнхийн 2022.01.04-ний өдрийн В/02, 2022.02.01-ний өдрийн В/04, 2022.03.01-ний өдрийн В/06, 2022.04.01-ний өдрийн В/08, 2022.05.02-ны өдрийн В/10 дугаар тушаалуудаар нийт 25 хоногоор шагнагдсан болох нь шагналын хоног олгосон тодорхойлолтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шүүх шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлд зохицуулсан ба давж заалдах шатны шүүхээс ялтан *******ыг дээрх асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлж байсан гэж үзлээ.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.3-т  “шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээгээр солих тухай шүүхийн шийдвэр гарсан”-аар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болохоор хуульчилсан ба шүүхээс ялтан *******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг солих хүртэл тэрээр цахим бугуйвчтай байсан болох нь тогтоогдож байна. Иймд *******ыг ял сольсон шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл уг ялаа эдэлж байсан гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “...түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь энэхүү хуулийн заалтад хамаарч байна.

Ялтан ******* нь Прокурорын дүгнэлт бичсэн өдөр хүртэл 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 5 /тав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, 6 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийн үлдэгдэлтэй, анхан шатны шүүх дээрх асуудлыг шийдвэрлэх өдөр хүртэл 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 2 /хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, 5 /тав/ сар 25 /хорин тав/ хоногийн үлдэгдэлтэй байжээ. Үүнээс шагналын 25 /хорин тав/ хоногийг хасаж тооцвол 5 /тав/ сар үлдэж байна.

Гэтэл шүүх 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байсан гэж үзэн тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэлээ.

Иймд ялтны өмгөөлөгчийн “...Прокурорын байгууллагаас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ялтан *******ын ялын тооцоог тооцож, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр материалыг шүүхэд ирүүлсэн байна. ******* нь ялын тооцоог тооцсон өдрөөс хойш шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл 29 хоногийн хугацаанд цахим бугуйвчийг зүүж, зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байсан. ...шүүгчийн захирамжид ялтан *******ыг 29 хоногийн хугацаанд эдэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг нь хорих ялаас ямар үндэслэл, шалтгаанаар хасаж тооцоогүй талаар дурдаагүй нь ойлгомжгүй. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжийг өөрчилж, ялтан *******ын 29 хоногийн хугацаанд эдэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаас хасаж тооцож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Прокуророос зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай дүгнэлтийг анхан шатны шүүхэд ирүүлэхдээ хэзээ ирүүлсэн нь тодорхойгүй, албан бичгээр ирүүлээгүй байна.

Мөн Прокурорын дүгнэлт бичсэн өдрөөс тооцож үзвэл анхан шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааг хэтрүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байх ба Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт шүүх хэзээ хүлээж авсан дардас дарж баталгаажуулаагүй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ялтны өмгөөлөгч Г.Түвшинтөгсийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ХМШЗ/13 дугаартай шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалтын “...5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн” гэснийг “5 /тав/ сарын” гэж тус тус өөрчлөн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

           ШҮҮГЧИД                                   Б.СОСОРБАРАМ

                                                                          Н.БАЯРХҮҮ