Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0522

 

 

     2024          06          17                                    128/ШШ2024/0522

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Н.А*******ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Н.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Н.А******* би захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж айна. Энэдээс гарах эрсдэлийг ойлгож байна. Надад ямар нэгэн гомдол саналгүй. Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан тус газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны Б******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  20  дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”-ээр зохицуулсан.

Нэхэмжлэгч Н.А******* нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.А******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А*******ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б******* дугаартай “Цагдаагийн ахлах а******* Н.А*******ыг албанаас халж, а******* цолыг хураах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч Н.А*******аас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ