| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01809/И |
| Дугаар | 142/шш2024/01358 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 142/шш2024/01358
2024 11 07 142/ШШ2024/01358
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* дугаар байранд байрлах ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг тоотод оршин суух овогтой /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 447 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сууц өмчлөгч С. нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг *******Х-д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин *******Х-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 447,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* *******Х-ны гүйцэтгэх захирал Ж.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: тоотод оршин суух ээс 447 600 төгрөг нэхэмжилсний 147 600 төгрөгөөс татгалзаж 300 000 төгрөгийг бэлэн бус тооцооны хэлбэрээр төлөхөөр зөвшилцөлд хүрсэн болно... гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь Хүрэнбулаг багийн нөхөр, хүү, хүүгийн эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Шүүхээс нэхэмжлэх ирсний дагуу миний бие *******Х-д хандаж энэхүү өргөдлийг бичиж байна. Манайх 2 өрөө, гал тогооны өрөөтэй нийлээд 3 өрөө, 3 өрөөний бүгдээс нь дээврийн борооны ус гойждог, том өрөө, жижиг өрөө ханан талаасаа хүртэл борооны ус нэвчиж обой норгодог, дээврээс гойжсон усыг хувин саванд тосож өнгөрсөн зуныг авсан. Өнгөрсөн өвөл паркетин шал шинээр хийлгэсэн ба зуны борооноор бүгд хөөж, завсар гарсан. Зарим газар дундуураа цуурсан. Би өөрөө тэтгэвэрт, бие муутай зуны гурван сар эмнэлэгт хэвтэж байгаад ирсэн. Бие тааруухан учир энэ байдлыг минь харгалзан үзэж 300 000 төгрөгийг төлөх хүсэлтэй байгаа тул шийдэж өгнө үү. Надад төлөх боломж байхгүй, үнэхээр хэцүү байна. Та бүхэн миний байдлыг ойлгож туслана уу... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******Х нь хариуцагч С.т холбогдуулан 447 600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* *******Х нь С.ээс нэхэмжилсэн 447 600 төгрөгний 147 600 төгрөгөөс татгалзаж, 300 000 төгрөг болгож байгаа тул бидний эвлэрлийг баталж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С. нь ******* ******* *******Х-ны нэхэмжилсэн 447 600 төгрөгний 300 000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Миний эрүүл мэндийн байдал болон ар гэрийн асуудлыг харгалзан үзэж төлбөрийг бууруулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* *******Х нь хариуцагч С.ээс нэхэмжилсэн 447 600 төгрөгний 147 600 төгрөгөөс татгалзаж, 300 000 төгрөг болгосныг хариуцагч С. төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* *******Х нь нэхэмжлэлийн шаардлага 447 600 төгрөгний 147 600 төгрөгөөс татгалзаж, 300 000 төгрөг болгосныг хариуцагч С. хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 078 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ээс 4 825 төгрөг, төрийн сангаас 4 825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******Х-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА