| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01799/И |
| Дугаар | 142/шш2024/01360 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 142/шш2024/01360
2024 11 07 142/ШШ2024/01360
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг ******* дугаар байранд байрлах ******* ******* ******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг тоотод оршин суух овогтой *******баяр /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 434 016 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сууц өмчлөгч Д.*******баяр нь ДӨЭХ-ийн хуулийн 5 дугаар зүйлийн 6-р заалт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг *******Х-д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин *******Х-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 434,016 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* *******Х-ны гүйцэтгэх захирал Ж.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: тоотод оршин суугч Д.*******баяраас нэхэмжилсэн 434 016 төгрөгийг 100 хувь барагдуулсан болно... гэжээ.
Хариуцагч Д.*******баяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: хариуцагч Д.*******баяр миний бие ******* ******* *******Х-ны төлбөрийг төлж барагдуулсан болно... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******Х нь хариуцагч Д.*******баярт холбогдуулан 434 016 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Д.*******баярыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* *******Х-ны нэхэмжлэлтэй Д.*******баярт холбогдох 434 016 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******баяраас 6 835 төгрөг, төрийн сангаас 6 835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******Х-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА