Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 142/шш2024/01369

 

 

 

 

 

 

 

 

2024 11 07 142/ШШ2024/01369

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1 ******* банк цамхагт байрлах ******* банк ХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* тоотод оршин суух Боржигон овогтой ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4 923 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц.******* нь ******* төв банк тооцооны төвтэй 2019-04-18-ны өдөр №ЗГ/201944431779 тоот зээлийн гэрээ болон №БГХ/201944431779 тоот барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 496,513.81 төгрөг, зээлийн хүү 311,021 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,545.19 төгрөг, нийт 809,080 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно.

Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн

1/ Хариуцагчид холбогдуулан №317201944431779 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024-09-20-ны өдрийн байдлаар

А/ Үндсэн зээлийн төлбөр 2,503,486.19 төгрөг

Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 2,161,034.08 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 243,956.16 төгрөг, нийт 4,908,476.43 төгрөгийг гаргуулах,

2/ Хариуцагчаас шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 15,000 төгрөг, бүгд 4,923,476.43 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* банкнаас нэхэмжилж байгаа 4 923 476 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 423 476 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 4 923 476 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 423 476 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 4 923 476 төгрөгийг хариуцагч Ц.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 423 476 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гээс 46 862.5 төгрөг, төрийн сангаас 46.862.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА