| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01805/И |
| Дугаар | 142/шш2024/01386 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 142/шш2024/01386
2024 11 12 142/ШШ2024/01386
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* дугаар байранд байрлах ******* ******* ******* ******* /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух ******* овогтой /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 592 266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* өмчлөгч Ч. нь Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6-д ******* өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, халуун, цэвэр бохир, ариутгал, хог, цахилгаан, ******* зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ийн ашиглалт, засвар үйлчилгээтэй *******той зардлыг -д тус тус төлнө гэсэн заалт мөн МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.2, 148.2.6 дахь заалтыг зөрчин -ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 592,266 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* -ны гүйцэтгэх захирал Ж.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* тоотод оршин суух өөс нэхэмжилсэн 592 266 төгрөгний 409 166 төгрөгөөс татгалзаж 183 100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* нь Ч. надаас нэхэмжилсэн 592 266 төгрөгний 409 166 төгрөгөөс татгалзаж 183 100 төгрөг болгосныг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2024 оны 12 дугаар сард хоёр хувааж төлнө. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.д холбогдуулан 592 266 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь Ч.өөс нэхэмжилсэн 592 266 төгрөгний 409 166 төгрөгөөс татгалзаж 183 100 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч Ч. нь ******* нь надаас нэхэмжилсэн 592 266 төгрөгний 409 166 төгрөгөөс татгалзаж 183 100 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2024 оны 12 дугаар сард хоёр хувааж төлж барагдуулах тул бидний эвлэрлийг баталж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.өөс нэхэмжилсэн 592 266 төгрөгний 409 166 төгрөгөөс татгалзаж 183 100 төгрөг болгосныг хариуцагч Ч. хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сард хоёр хувааж төлөхөөр эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 592 266 төгрөгний 409 166 төгрөгөөс татгалзаж 183 100 төгрөг болгосныг хариуцагч Ч. төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сард хоёр хувааж төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.өөс 3 071.5 төгрөг, төрийн сангаас 3 071.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА