| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01797/И |
| Дугаар | 142/шш2024/01397 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 142/шш2024/01397
2024 11 12 142/ШШ2024/01397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* тоотод байрлах, ******* ХЗХ /регистрийн дугаар: *******, утас: *******/-ны хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: А.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч ******* ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Нямаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* ХЗХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...А.******* 2022 оны 12 дугаар сарын 20 -ны өдөр тус хоршооноос 3.0 сая төгрөгийн зээлийг 7 сарын хугацаатай, сарын 3.%-ийн хүүтэй зээлдэж аваад төлбөр тооцоогоо хийхгүй байсаар 2023 оноос хойш хаа байгаа нь мэдэгдэхгүй ажлаасаа гараад явсан байна. Зээлдэгч А.******* Монгол улсын хэмжээнд эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Итгэмжлэл /хх-2/, зээлийн гэрээ /хх-3-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, зээлийн барьцааны гэрээ /хх-6-7/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-8-9/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ЭТ2023/01092 дугаартай тэмдэглэл /хх-10-11/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* ХЗХ-ны А.******* эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагч шаардлагын үндэслэлээ: ...Зээлдэгч А.******* 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус хоршооноос 3.0 сая төгрөгийн зээлийг 7 сарын хугацаатай, сарын 3%-ийн хүүтэй зээлдэж аваад төлбөр тооцоогоо хийхгүй байсаар 2023 оноос хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаягтаа байхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагч ******* ХЗХ нь А.*******д холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг гаргуулахаар Тус шүүхийн эвлэрүүрэн зуучлагчид өргөдөл гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ЭТ2023/01092 дугаартай тэмдэглэлээр уригдагчийн хаяг тодорхойгүй, холбоо барих утас байхгүй гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн, мөн А.******* нь тус хоршооноос 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг зээлсэн болох нь тус гэрээ, зээлийн дансны хуулгаар тус тус нотлогдож байна.
3. Иймд А.******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. А.******* нь дугаарын утастай байсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг тоот хаягт оршин сууж байсан болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ******* ******* /Регистрийн дугаар /-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* ХЗХ /*******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.
3. ******* ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбуст баг тоот хаягт оршин сууж байсан, дугаарын утастай байсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Капитрон банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА