| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01846/И |
| Дугаар | 142/шш2024/01441 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 142/шш2024/01441
2024 11 15 142/ШШ2024/01441
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Ялалт плаза 2 дугаар давхарт ******* тоотод байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овогтой /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2 396 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч С. нь манай компанитай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 22/2200 тугаартай Цахим кредиг картын гэрээ байгуулж, 2 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй 1.300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн зээлийг авсан.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу С. нь цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Qрау / аппликейшний 1 110130712000602 дугаартай зээлийн дансанд гэрээ байгуулсан өдөр 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн зээл олголтыг хийсэн.
Цахим кредит картын зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч нь Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг бусад арилжааны банкнууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх ба гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний шимтгэлийг төлөх, мөн зүйлийн 3.2.7 дахь хэсэгт зааснаар Зээлийг эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг хүүгийн хамт ББСБ-д үл маргах журмаар төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Гэтэл зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн эргэн төлөлт үүссэн өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчиж байна. Үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл:1,300,000 төгрөг, 190,000 төгрөг, үндсэн хүү 900,000 төгрөг нийт 2,396,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...*******-Ундраа ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулга миний бие хариуцагч С.гийн хариу тайлбартай танилцаж хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Сэргэлэнбаяр овогтой нь // ******* Ундраа ББСБ-ын нэхэмжилсэн 2 396 500 төгрөгийг 12 сарын хугацаанд сард 200 000 төгрөг төлөхөөр, 11 сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч С.д холбогдуулан 2 396 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2 396 500 төгрөгийг хариуцагч С. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гаас 26 595 төгрөг, төрийн сангаас 26 595 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА