Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/шш2024/01456

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 15 142/ШШ2024/01456

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Жаргалант сум, Жаргалант баг ******* тоотод оршин суух Б.******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоот хаягт оршин суух Х.******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* миний бие нөхөр Н.Батсүхийн хамт бөөн бургас Жаргалант сумын нутагт 2.8 га газарт ногоо тарьж амьдардаг. 2023 оны 09 дүгээр сард Жаргалант сумын ногоочин Цогзолмаагаар зуучлуулж ногооны женч Х.*******тэй тохиролцон нэг шуудай байцааг 10,000 төгрөгөөр өгащөхөөр болсон. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр газар дээр ирж байцааг үзэж авахаар тохиролцсон. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ачуулсан. Үлдэгдэл 500 шуудай байцааны үнэ болох 5,000,000 төгрөгийг нэхэхэд байцаа чинь муудчихсан байсан мөнгө байхгүй гэх мэт шалтаг хэлж өдийг хүрэглээ. Яаралтай ачина хурдан хураа гэсэн тул өдөрт 10-15 хүнийг өдрийн 50,000 төгрөгөөр хөлслөж гурван өдөр хураалт хйисэн. Талбай дээрээс шууд хурааж өгсөн тул байцаа муудах ямар ч үндэслэл байхгүй. Үүнийг гэрчлэх ногоо хураасан хүмүүсийн зураг бичлэг байгаа. Иймд Х.*******ээс байцааны үнэ 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Бямбаа овогтой ******* нь Х.*******т холбогдуулж 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ мөнгөний 2 000 000 төгрөгөөс татгалзаж 3 000 000 төгрөгийг авахаар бид эвлэрлээ. Гурваас дөрвөн сарын дотор хувааж төлөх Х.*******ийн хариу тайлбарыг зөвшөөрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч ******* нь надаас нэхэмжилж буй 5 000 000 төгрөгний 2 000 000 төгрөгөөс татгалзаж 3 000 000 төгрөг болгосныг миний бие хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг гурваас дөрвөн сарын дотор төлж дуусгана. 2024 оны 11 дүгээр сараас эхлэн төлж барагдуулна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Х.*******т холбогдуулан 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Б.******* нь хариуцагч Х.*******ээс 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд талууд тохиролцон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 2 000 000 төгрөгөөс татгалзаж, 3 000 000 төгрөг болгосныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сараас эхлэн гурваас дөрвөн сарын хугацаанд төлж дуусгахаар эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү... гэжээ.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөгний 2 000 000 төгрөгөөс татгалзаж, 3 000 000 төгрөг болгосныг хариуцагч Х.******* хүлээн зөвшөөрч, төлбөрийг 11 дүгээр сараас эхлэн гурваас дөрвөн сарын хугацаанд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******ээс 31 475 төгрөг, төрийн сангаас 31 475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА