| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00649/И |
| Дугаар | 103/ШШ2024/00505 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2024/00505
| 2024 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 10*******/ШШ2024/00505 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 5******* тоотод оршин суух, Бэсүүд овогт ******* ******* Т.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Т.*******,
Нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* нь 2022.04.0*******-нд манай компанийн Ахиц-2 мини маркет дэлгүүрт худалдагчаар ажилд орсон бөгөөд 2022.04.0*******-ны өдрөөс 2022.04.26-ны өдөр хүртэл ажиллахдаа 6,518,720 төгрөг, 2022.05.16-ны өдрөөс 2022.06.07-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллахдаа дахин 2,809,017 төгрөгийн дутагдал гаргаж нийт 9,*******27,7*******7 төгрөгийн хохирол учруулсан болно. Үүнээс ажилласан хугацааны цалин болон зээлийг нь хасч тооцоод 8,295,1*******0 төгрөгийн өр дутагдал үлдсэн. Т.*******т өр төлбөрөө барагдуулах хангалттай хоног хугацаа олгож, өөртэй нь хамтран удаа дараа тооллого тооцоог бодож гаргасан ба Т.******* нь өөрөө дутагдлаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар хугацаа зааж хохирлоо төлж барагдуулахаар бичгээр хүсэлт гарган нотариатаар баталгаажуулсан.
Гэвч Т.******* нь өдийг хүртэл надад учруулсан хохирлоо төлж барагдуулахгүй худал хэлж зайлсхийсээр байгаа билээ. Энэ хугацаанд Т.******* нь олон газар дамжин ажиллаж орж гарч явсан ба би өөрийн биеэр очиж уулзаж хохирлоо барагдуулахыг шаардахад удахгүй төлж дуусгана хэмээн хэлдэг боловч сүүлдээ утсаа авахгүй, мессеж бичээд хариу өгөхгүй зугтан зайлсхийсээр байна.
Надад Т.*******ийн учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч хугацаа заан хохирлоо барагдуулах бичгээр гаргасан хүсэлт болон видео бичлэг нь байгаа болно. Т.******* нь одоогоор оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Т.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Т.******* нь манай Ахиц-2 дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 9,*******27,7*******7 төгрөгийн хохирол учруулсан, удаа дараа тооцоо нийлүүлж байгаад Т.******* өөрөө төлөхөөр болсон. Хамгийн сүүлд 202******* оны 10 дугаар сарын 6-нд мессежээр холбогдсон. Т.******* манайд ажилд анх орох гэж ирэхдээ Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт шилжин ирсэн, Багануурт сууршин хувиараа юм хийх гэж байгаа гэж ярьж байсан. Манайх байгууллагаас гарснаас хойш Багануур дүүргийн Талын толгойд байдаг , гээд 2-******* газарт ажилд орж ажиллаж байсан, нөхөр нь Эко ус гээд усны үйлдвэрт ажилладаг гэж байсан, би нөхрийнх нь нэрийг мэдэхгүй, Т.******* нөхөр, охин хоёртойгоо амьдардаг, охин нь Анагаахын оюутан болж байгаа, охиныхоо сургалтын төлбөр төлөх ёстой гэж ярьж байсан. Би энэ мөнгийг Т.******* охиныхоо сургалтын төлбөрт төлчихсөн болов уу гэж боддог. Хамгийн сүүлд 14-р байранд нөхрийнхөө хамаатны нэг өрөөнд амьдардаг гэж хэлсэн, 9122*******, 90 гэсэн 2 утасны дугаар байгаа гэв.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Т.*******ийн өр барагдуулах хүсэлт хүсэлт, хөлсөөр ажиллах гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно. /хх-ийн *******-5-р тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Т.******* нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Ахиц-2 маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 8,295,1*******0 төгрөгийн төлбөр гаргасан талаар хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарлажээ.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох *******ын *******ийн оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод хүсэлт гаргагч нь дутагдуулсан өр төлбөрийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх хуульд заасан харьяаллын дагуу *******ын ******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
*******ын ******* /РД:СЕ /, Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт шилжин ирсэн, 14 дүгээр байранд хамтаатныхаа нэг өрөөнд амьдардаг байсан, Багануур дүүрэг Талын толгой хэсэгт байрлах дэлгүүр болон цайны газарт ажиллаж байсан, гар утасны дугаар нь 9122*******, 90 гэсэн хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-д зааснаар Оорцог овогт *******ын ******* /РД:СЕ / эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
*******.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Т.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчид анхааруулсугай.
4.*******ын ******* /РД: СЕ /, Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт шилжин ирсэн, 14 дүгээр байранд хамтаатныхаа нэг өрөөнд амьдардаг байсан, Багануур дүүрэг талын толгой хэсэгт байрлах дэлгүүр болон цайны газарт ажиллаж байсан, гар утасны дугаар нь 9122*******, 90 гэсэн хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА