| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00645/И |
| Дугаар | 103/ШШ2024/00506 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2024/00506
| 2024 оны 09 сарын 1******* өдөр | Дугаар 10*******/ШШ2024/0050******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, *******9 дүгээр байрны ******* тоотод оршин суух, Шарынхан овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.******* нь надаас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр авто машины 8, 9-тэй хөдөлгүүр зээлээр худалдан авч 2022 оны 12 дугаар сарын 05-ны дотор төлнө гэсэн баталгаа гаргаж өгсөн боловч төлөөгүй. Ингээд 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 002*******4 дугаартай эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзах тухай тэмдэглэл гаргасан. Учир нь Д.******* нь дүүргийн 1 дүгээр хороо, ******* таун *******4-р байрны 8******* тоотод оршин сууж байсан гэх боловч уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, мөн гар утасны дугаараар нь дуудахад утсаа аваагүй, холбогдох боломжгүй байсан учир өргөдлийг минь буцаасан. Иймд миний бие Д.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төлбөр төлөх баталгаа гаргах нь гэх бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлал буцаасан мэдэгдэх хуудас, эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзах тухай тэмдэглэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно. /хх-ийн *******-*******-р тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: П.******* нь Д.*******т худалдсан авто машины сэлбэгийн үнэ болох 12,000,000 төгрөгийг гаргуулахаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Д.******* дүүргийн 1 дүгээр хороо, *******4 дүгээр байрны 8******* тоот хаягт бүртгэлтэй хэрнээ оршин суудаггүй гэх үндэслэлээр 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 002*******4 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзсан байна.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Адууч овогт *******ийн оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод П.******* нь худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Адууч овогт ******* /РД:ОЮ/, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумд оршин суух албан ёсны хаягтай, дүүргийн 1-р хороо, *******4 дүгээр байрны 8******* тоотод оршин сууж байсан, 72 дугаарын гар утастай зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.*******-д зааснаар Адууч овогт ******* /РД:ОЮ/, эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
*******.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Д.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчид анхааруулсугай.
4. Адууч овогт ******* /РД:ОЮ/, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумд оршин суух албан ёсны хаягтай, дүүргийн 1-р хороо, *******4-р байрны 8******* тоотод амьдардаг байсан, 72 дугаарын гар утастай зэрэг хүсэлт гаргагчаас ирүүлсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА