Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 272

 

Б.Б , Р.Х , О.И , Н.Б, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 278 дугаар тогтоолтой, Б.Б , Р.Х , О.И , Н.Б , Б.Э нарт холбогдох 201710000148 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэхийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ц овогт Л.Х нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Г овогт Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Б.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 1 жил 6 сар хорих ял,

1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 150,000 төгрөгөөр торгох ял,

1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1, 1231 дугаар зүйлийн 4-т зааснаар 9 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Я овогт О.И нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, Б овогт Н.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх прокуророос Р.Х ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн 7 удаагийн хулгайн үйлдлээс  хохирогч Ц.Ганбүргэдийн 9 тооны адуу хулгайлсан, Т.Алтанбатын 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсан үйлдлийг, шүүгдэгч Б.Б г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар зүйлчилж ирүүлсэн 6 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Т.Алтанбатын 23 тооны адуунаас 6 тооны адуу хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, прокуророос Р.Х-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Р.Х , Б.Э нарыг бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч Р.Х ийг хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан, шүүгдэгч Б.Б г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б , О.И , Н.Б  нарыг давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Р.Х ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Б.Б г 5 жил хорих ял, шүүгдэгч О.И , Н.Б  нарыг тус бүр 2 жил хорих ял, шүүгдэгч Б.Б г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 7 жил хорих ял тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х ийн хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн элдэх ялыг 8 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Б гийн хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг  7 жил хорих ялаар тус тус тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х , Б.Б  нарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Э-, О.И , Н.Б  нарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.И , Н.Б  нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “...шүүгдэгч Б.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял” гэснийг “шүүгдэгч Б.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар” гэж, 4 дүгээр заалтын “...шүүгдэгч Б.Б г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 7 жил хорих ял” гэснийг “шүүгдэгч Б.Б г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ял” гэж, 5 дугаар заалтын “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 7 жил хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт эдлэх ялыг 7 жил хорих ял” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил хорих ял” гэж тус тус өөрчилж, 5 дугаар заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар шүүгдэгч Б.Э-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил хорих ялаар” гэж, “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар шүүгдэгч Н.Б ийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 596 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 1 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 19 хоногийн хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 5 сар 19 хоног хорих ялаар тогтоосугай” гэж тус тус нэмж, 6 дугаар заалтын “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгч Р.Х-д оногдуулсан 8 жил хорих ял, шүүгдэгч Б.Б д оногдуулсан 7 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад...” гэснийг “ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-д оногдуулсан 8 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Б д оногдуулсан 7 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад” гэж, 6 дугаар заалтын “...шүүгдэгч О.И , Н.Б  нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг” гэснийг  “шүүгдэгч О.И-д оногдуулсан 2 жил хорих ялыг, шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2 жил 5 сар 19 хоногийн хорих ялыг” гэж, 11 дүгээр заалтын “...шүүгдэгч Б.Б-гаас 2,540,000 төгрөг” гэснийг “... шүүгдэгч Б.Б-гаас 2,790,000 төгрөг” гэж тус тус өөрчилж, 4 дүгээр заалтын “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч Б.Б г 5 жил хорих ял, шүүгдэгч О.И , Н.Б  нарыг тус бүр 2 жил хорих ял” гэснээс “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг хасч, 8 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч Р.Х, Б.Э, Б.Б  нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Х ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “…Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх байдлаар шийдвэрлэсэн байдлыг тэмдэглээд О.И  нарт холбогдох эрүүгийн 201710000148 дугаартай хэрэгтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “....шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ....” дараах нөхцөл байдал илэрсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж шийдвэрлэх эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

Иймд О.И  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг хүчингүй болгосон О.И-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулуулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурорын газраас Б.Б , Р.Х , О.И , Н.Б , Б.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоос О.И т холбогдох хорих ялыг тэнссэн заалтыг хүчингүй болгосон хэсгийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж хэргийг хяналтын шатны шүүхэд ирүүлжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан О.И т холбогдох хэсгийг хүчингүй болгохоос гадна Н.Б ид холбогдох хэсэгт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг анхан шатны шүүх гаргасан тул энэхүү алдааг засуулах зорилгоор шийтгэх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан дахин шийдвэрлүүлэх хууль зүйн дүгнэлтийг нэмж гаргасан болно.

Б.Б , Р.Х , О.И , Н.Б , Б.Э нарт холбогдох хэргийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт, шүүх хуралдаанд хэлсэн прокуророос гаргасан хууль зүйн дүгнэлт зэргийг үндэслэн хэргийг хэлэлцэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Нэг. Анхан шатны шүүх О.И т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, хянан харгалзах болсон хууль зүйн үндэслэл буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан” гэсэн үндэслэлийг хэрхэн хангасан нь тодорхойгүй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх дүгнэж, хорих ялыг тэнссэн хэсгийг хүчингүй болгож, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан байна.

Нэгэнт давж заалдах болон хяналтын шатны шүүх оногдуулсан ялыг хүндрүүлэх зохицуулалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг хуульд оруулж, дээд шатны шүүхүүдээс ялыг хүндрүүлсэн өөрчлөлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл шинээр тогтоогдсон хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлд заасан “тэнсэх”-ийг мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан “хууль ёсны зарчим”-д нийцүүлэн хэрэглэх эсэхийг дахин шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэв.

Хоёр. Р.Х  нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд энэ удаа шийтгүүлж буй хэргүүдийг үйлдсэн байхад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг яагаад хэрэглээгүй талаар шүүх хууль зүйн дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан байна.

Мөн Р.Х эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдах үндэслэлтэй гэж шилжүүлсэн хэргийн нэг зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйлчлэл болгон салган зүйлчилж, тухайлбал эд хөрөнгө болон мал хулгайлах 2 тусдаа гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэн ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчид оногдуулах ял болон эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх аль үндэслэлд хамаарч байгаад эрх зүйн дүгнэлт хийгдээгүйгээс шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасан эсэхэд дүгнэлт өгөх бололцоогүй нөхцөл үүсчээ.

Өөрөөр хэлбэл, Р.Х-д холбогдох хэргийн нэг зүйлчлэлийг хоёр зүйлчлэл болгон салгаж, улмаар хоёр тусдаа ял оногдуулж, түүнийг нэмж нэгтгэх болсон хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдаа гаргасан байна.

Гурав. Б.Э нь энэ удаад ял шийтгүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд үйлдсэн байх бөгөөд эдгээр ялуудыг нэмж нэгтгэх асуудлыг анхан шатны шүүх ямар нэг үндэслэл заалгүй орхигдуулжээ.

Мөн давж заалдах шатны шүүх сүүлд үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилснийг зөв гэж дүгнэн, оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж, уг ялыг урьд оногдуулсан ялтай нь нэмж нэгтгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийг хэрэглэж, ямар үндэслэлээр шинэ болон хуучин Эрүүгийн хуулиудыг хольж хэрэглэх болсныг огт дүгнээгүй, улмаар давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлийг заалгүйгээр шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг бодит байдалд хүндрүүлэн тогтоосон байна.  

Давж заалдах шатны шүүхийн ийнхүү ял нэмж нэгтгэсэн заалтыг хүчингүй болгосон тохиолдолд Б.Э ял завших нөхцөл байдал үүсч болзошгүй байх тул хяналтын шатны шүүхээс үүнийг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Дөрөв. Н.Б  нь 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаад 1 жил 7 сар 05 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан хугацаанд энэ удаад ял шийтгүүлсэн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин уг зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн Н.Б ид оногдуулсан ялыг тэнсэж, хууль зөрчсөн бол давж заалдах шатны шүүх Н.Б ийн эдлээгүй үлдсэн ял буюу тэнсэж хянан харгалзсан ял 1 жил 7 сар 5 хоног байхад түүнийг ямар үндэслэлээр 5 сар 19 хоног гэж үзэн, энэхүү ялыг нэмж нэгтгэж, улмаар давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг хүндрүүлэн тогтоосон шийдвэрүүдийн аль алинд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гарчээ.

Н.Б ийн ялуудыг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, нэмж нэгтгэн, засч шийдвэрлэсэн шийдвэрийн хэсгийг энэхүү шүүх хуралдаанаас хүчингүй болгосон тохиолдолд Н.Б  нь Б.Э-тэй адил ял завших нөхцөл байдал үүсч байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийн Н.Б ид холбогдох хэсгийг түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гаргасан алдаатай холбогдуулан хүлээн авах үндэслэлтэй байх бөгөөд Н.Б-той ижил нөхцөл байдал үүссэн Р.Х , Б.Э, О.И  нарын хувьд ч шүүхийн өмнө тэгш байх зарчим үйлчлэх ёстой.

Иймд шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, Н.Б  Б.Б, Р.Х , О.И , Б.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтыг удирдлага болгох ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 278 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Б.Б , Р.Х , О.И , Н.Б , Б.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР