Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00549

 

 

 

 

 

*******0************** оны 10 сарын 0******* өдөр

Дугаар 103/ШШ*******0**************/005*******9

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Бага тойруу 6,7 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамжны ******* тоотод оршин суух,******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,981,3*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0************** оны 9 дүгээр сарын **************-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,981,3*******1 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Иргэн Э.******* нь манай компанитай *******0************** оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ӨР-БЗГ/*******0**************-731************** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан *******,199,900 төгрөгийг сарын *******.98%-ийн хүүтэйгээр, ************** сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Э.******* нь манай байгууллагаас олгосон зээлээр Apple 1******* Pro Max загварын гар утас "Пи Си Молл" ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Э.******* нь ӨР-БЗГ/*******0**************-731************** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш *******0************** оны 9 дүгээр сарын 0*******ий өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,*********************,890.76 төгрөг төлөх байснаас 1,098,000 төгрөгийг төлж, 5,1*******6,890.76 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 593 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсoop биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.*******-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.*******.******* дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Э.******* нь зээлийн гэрээний 5.*******.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч Э.******* нь ӨР-БЗГ/*******0**************-731************** тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн *******,1*******6,83*******.31 төгрөг, зээлийн хүү 1,70*******,890.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1*******9,596.*******9 төгрөг, нийт 5,981,3*******1.*******5 төгрөгийн зээлийн өртэй болоод байна.

Иймд зээлдэгч Э.*******эс ӨР-БЗГ/*******0**************-731************** зээлийн гэрээний үүрэгт 5,981,3*******1 төгрөгийн төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-иас зээл хийж найз болох Apple 1******* Pro Max загварын гар утас "Пи Си Молл" ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн бөгөөд эхний удаа 1,098,000 төгрөг хийсэн болно. Одоо тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа учраас хугацаа хэтэрсэн болно. Үлдэгдэл зээл болох 5,981,3*******1 төгрөгийн өр төлбөртэй боловч Э.******* би өөрийн биеэр төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Э.******* нь нэхэмжилсэн 5,981,3*******1 төгрөгийг өөрийн биеэр төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.******* дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,981,3*******1 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,65******* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 55,3*******6 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 55,3*******6 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА