Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2024/00576

 

 

 

 

 

2024 оны *******0 сарын *******0 өдөр

Дугаар *******03/ШШ2024/00*******76

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн ******* *******,

Гуравдагч этгээд: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, 22 дугаар байрны *******4******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* *******3 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, Хөег овогт Эрдэнэбилэгийн архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* хэлтсийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэд ахлагч М.,

Гуравдагч этгээд: Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь Хөег овогт Эрдэнэбилэгийн архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Багануур дүүргийн 22 дугаар байрны *******4******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* *******3 дугаар гудамжны 7 тоотод оршин суудаг Э. нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж орчиндоо айдас төрүүлэн бусдын эрүүл мэнд, бага насны хүүхдийн эрх зөрчиж, эрсдэл үүсгэж байдаг бөгөөд Э. нь өөрийн хүсэлтээр архины албадан эмчилгээнд хамрагдах хүсэлт гаргасны дагуу материалыг хүргүүлж байна. Архины эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

Багануур дүүргийн ******* хэлтсийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэд ахлагч М. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Э. нь байнгын архидан согтуурч өдөр бүр архи уудаг. Цаашид архины албадан эмчилгээнд хамруулах зайлшгүй шаардлагатай байгаа тул манай байгууллагаас хүсэлт гаргасан гэв.

Гуравдагч этгээд Э. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 20*******3 онд Багануур дүүрэгт ирсэн. Арваад жил архи ууж байгаа бөгөөд сүүлийн үед өдөр бүр ууж байна. Ганцаардаад архи уудаг, ганцаараа хүн өөр юу ч хийхэв дээ. Миний бие өөрийн хүсэлтээр архины албадан эмчилгээнд хамрагдах хүсэлттэй байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагч Багануур дүүргийн ******* хэлтэс нь итгэмжлэл, Багануур дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эрүүл мэндийн дүгнэлт, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Э.ын биеийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнүүд, CD, рентген зураг, иргэн Э.ын тайлбар, гэрч С. мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх дээрх баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Багануур дүүрэг дэх ******* ******* гуравдагч этгээд Э. архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.******* дэх хэсэгт зааснаар ******* байгууллага нь Э. архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

3.Э. нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, өвчнөө сайн дураар эмчлүүлээгүй бөгөөд архины хамааралтай, цаашид зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болсон болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн Би одоо өдөр бүр архи ууж байна, архинаас гарахыг хүсэж байна, намайг эмчилгээнд хамруулж өгнө үү гэх тайлбар, Багануур дүүргийн *******-р хорооны хэсгийн ахлагч гэрч С. Э. нь манай хороонд түр оршин суугаад ******* жил гаран болж байгаа, Ц. гэх хүний хашаанд амьдарч байгаа, манай хорооны ******* гүн, Бага гүн, Нарийн хэсгийн гол зам дагуу архины хамааралтай иргэдийг олноор цуглуулж бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг гэх мэдүүлэг, архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4.Архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг 2 эмчийн бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, Э. нь байнга архидан согтуурч мансуурдаг нь өөртөө болон бусдад ямар нэгэн байдлаар аюул учруулж болзошгүй болон түүний шүүхэд гаргасан хүсэлт зэргийг харгалзан Э. архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

*******.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.******* дэх хэсэгт заасныг журамлан Хөег овогт Эрдэнэбилэгийн архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр тогтоосугай.

2.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.*******-д зааснаар Э. албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Э. албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4.Э.ын албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.

*******.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Э. албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын ******* өдрийн дотор мэдэгдэхийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэд ахлагч М.ид үүрэг болгосугай.

6.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.******* дэх хэсэгт зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

8.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.******* дахь хэсэгт зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА