| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00710/И |
| Дугаар | 103/ШШ2024/00581 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2024/00581
| 2024 оны *******0 сарын *******0 өдөр | Дугаар *******03/ШШ2024/00*******8******* | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороо, Хишиг-Уул ХК-ийн байранд байрлах, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* *******4 дүгээр гудамжны 0******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,*******72,293 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны *******0 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь хариуцагч Л. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,*******72,293 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ******* ******* салбараас нь 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр MN08003433000*******880923 тоот зээлийн гэрээ байгуулан нийт 3,300,000 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн *******8 хувийн хүүтэй авсан.
Зээлдэгч нийт *******,474,608.29 төгрөг төлсөнөөс үндсэн зээлэнд *******,02*******,903.*******4 төгрөг, зээлийн хүүд 447,340.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд *******,364.4******* төгрөг төлөгдсөн. Зээлдэгч Л. нь ******* тохижилт ААТҮГ-т талбайн үйлчлэгчээр ажиллаж байгаад 2023.06-р сард ажлаасаа гарсан. 2024 оны *******0 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлдэгч Л.гийн үндсэн зээл 2,274,096.86 төгрөг, хуримтлагдсан хүү 284,*******63.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******0,*******33.03 төгрөг бүгд 2,*******68,793 төгрөг байна. Иймд Л.гээс зэлийн төлбөрт 2,*******68,793 төгрөг, нотариатын зардал 3,*******00 төгрөг нийт 2,*******72,293 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* банкнаас зээл авсан нь үнэн, маргах шалтгаан байхгүй, үлдэгдэл төлбөр 2,*******72,293 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь:Хариуцагч уг зээлийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,*******72,293 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6,*******07 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 28,0*******3 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28,0*******3 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА