| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00716/И |
| Дугаар | 103/ШШ2024/00584 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2024/00584
| 2024 оны *******0 сарын *******0 өдөр | Дугаар *******03/ШШ2024/00*******84 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 ******* цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* задгай *******6 тоотод оршин суух, ******* ноён овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9*******8,6*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны *******0 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 9*******8,6*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Э. нь "******* ББСБ" ХХК-иас мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 0******* дүгээр сарын 24-ний өдөр *******4000007*******09*******9 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж мессеж зээл авч зээлээ төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Э. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр сарын 2,4%-ийн хүүтэй *******00,000 төгрөгийг зээлээр аваад хугацаанд нь төлж барагдуулаагүй. Э. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Иймд Э. үндсэн зээл *******00,000 төгрөг, зээлийн хүү 3*******0,728 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,92******* төгрөг нийт 9*******8,6*******0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 9*******8,6*******0 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйл байхгүй гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Хариуцагч уг төлбөрийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ноён овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9*******8,6*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,*******98 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******3,299 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******3,299 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА