Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0406

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгч Н.М***********, нэхэмжлэгч Г.********, Н.Э*********г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А**********, нэхэмжлэгч Н.Э**********гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б************, гуравдагч этгээд **************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П*********, гуравдагч этгээд ******************************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан, Н.М*********** Ч.О**************, Н.Э********* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.О************, Н.М******** нарын хувьд 3 талт гэрээг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл Н.М*********, Ч.О************** нарын байр барьцаанд бүртгэлтэй, байрны гэрчилгээ ****** компанид барьцаалагдсан учраас 2 талт гэрээг ************* ХХК-тай байгуулаад,************* ХХК-аас баталгаа гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ байрыг өөр бусад этгээдэд давхардуулж гэрээ хийхгүй гэдэг агуулгатай. Энэ баталгааг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хүргүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг хийж өгсөн. Ийм итгэлцэл бий болсон. ************* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний 2.1-д зааснаар метр квадратын зөрүүнд 8,000,000 төгрөг Н.М*********** төлөхөөр болж, түрээсийн зөрүүнд авах төлбөр сарын 600,000 төгрөгөөр тооцоод нийт авах түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 2 хувааж төлье гэж тохироод урьдчилгаа 4,000,000 төгрөгийг ************************** ХХК-ийн дансанд нь хийсэн. ************************ ХХК-ийн дансанд хийхийг ХХК зөвшөөрсөн. Мөн ****************** ********* ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 501-122/212 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. ************** ХХК,******************** ХХК-тай байгуулсан гэрээ болон баталгаануудыг үндэслэж нэхэмжлэгч Н.М************, Ч.О*********** нарын хувьд нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэл болж байна. Талууд бие биедээ итгээд гэрээ байгуулаад итгэлцэл бий болсон учраас үр дагаврыг ойлгож нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар ******************** ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр огноолсон 2/31 дугаар Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилсан тэмдэглэл хийхийг зөвшөөрсөн албан бичгийг мөн хийж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж бичгээр дараах баримтуудыг хавсаргаж шүүхэд өгч байна.

1. 2024 оны 05 дугаар 13-ны өдөр Нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлт-2 хуудас,

2. ****************** ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Дахин-Төлөвлөлт/24/03 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах, барилгын захиалгын гэрээ- 5 хуудас,

3.************** ХХК-ийн төсөл гүйцэтгэгчийн хувьд ********************** ХХК-тай гэрээ байгуулсан.********************* ХХК-ийн захирал Б.Б****** болон Н.М*************** нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 29-ний байгуулсан 501-122/212 дугаар Орон сууц захиалгын гэрээ- 4 хуудас,

4. ************* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2/29 дугаар албан бичгээр Н.М***********ы байрны метр квадратын зөрүү 4,000,000 төгрөгийг ********************** ХХК-ийн ******* тоот дансанд хийхийг зөвшөөрсөн албан бичиг- 1 хуудас,

5. Н.М*********ы  ********************* ХХК-ийн ************* тоот Худалдаа хөгжлийн банкны дансанд 4,000,000 төгрөг төлсөн баримт- 1 хуудас,

6. ************** ХХК-аас иргэн Н.М***********д баталгаа гаргах тухай 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2/11 дугаар албан бичиг- 1 хуудас,

7. *********** ХХК-аас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 012 дугаар тус байрыг давхардуулж зарахгүй гэсэн баталгаа тодорхойлолт- 1 хуудас, нийт 13 хуудас баримтыг шүүхэд өгч байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж, үр дагаврыг ойлгож байгаа учраас нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг баталгаажуулахад татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгч Н.Э********** гуайн тухайд шүүхээс талуудын хооронд эвлэрэх нөхцөл байдлыг харгалзан үзээд сарын хугацаа олгосон. Н.Э*********** гуайн хувьд 2 талт гэрээг ************ ХХК-тай байгуулах, мөн**************** ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулагдах 3 талт гэрээнүүдийг энэ 1 сарын хугацаа дотор байгуулан албажуулж амжуулаарай гээд шүүхээс үүрэг өгч хугацаа олгосон. Н.Э*********** гуай 2 талт болон 3 талт гэрээг байгуулчихсан одоо гуравдагч этгээд ************** ХХК-аас шалтгаалсан, өөрсдөө нөхцөл байдал болон 1 сарын хугацаанд яагаад энэ 2 талт болон 3 талт гэрээг албажуулаагүй талаар тодорхой тайлбар хэлэх байх. Тэр хооронд би Н.Э******** гуайн нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичээд өгье. ************* ХХК 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2/18 дугаар албан бичгээр урьдчилсан бүртгэл хийлгэх тухай *************** дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст энэхүү тэмдэглэлийг хийлгэх боломжтой, тамга тэмдэгтэй албан бичгийг Н.Э********* гуайд өгсөн байна. Энэ бол нэхэмжлэлээсээ татгалзах, харилцан тохиролцсон болохыг баталгаажуулж байна. Өмнөх шүүх хурал дээр 30 хоногийн хугацаа өгөх үед гэрээ дээр байгаа тодорхойгүй заалтуудыг тодруулж, гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг бидэнд өгсөн. Гэхдээ Н.Э********* гуай ирээгүй учаас охин Э.Б*********** аавыгаа төлөөлж гарын үсэг зурах эрхтэй болохоор гарын үсгийг нь зуруулчихъя. Шүүхээс асуудал шийдвэрлэхээс өмнө 3 талт гэрээ болон 2 талт гэрээнүүдээ албажуулаад 1, 1 хувийг Н.Э******** гуай авчихъя гэхээр төрийн байгууллагын чиг үүрэг нь өөрчлөгдсөн нөхцөл байдал үүсчихсэн байхад бид дахин хугацаа сунгаж, шүүхийг хүндрүүлж болохгүй. Н.Э******** гуай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Өмнөх шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н************ 2 талт гэрээгээ хийгээд ирвэл 3 талт гэрээг яаралтай хийж өгье гэж хэлсэн. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа гол үндэслэл нь *************** ХХК-д найдаж байна. Танай зүгээс 2 талт болон 3 талт гэрээг баталгаажуулаад Н.Э*********** гуайг дуудаад гэрээг нь өгчих байх гэж итгэж байна. Үүнийг гуравдагч этгээдүүд зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Гуравдагч этгээд ************* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****************** ХХК-ийн зүгээс өнгөрсөн шүүх хурал дээр шүүхийн зүгээс үүрэг болгосны дагуу иргэн Н.М*********** болон Н.Э********** гуай нарын гомдол, нэхэмжлэлийг бүрэн барагдуулж 2 болон 3 талт гэрээг бүрэн байгуулж, зохих нэмэлт өөрчлөлтүүд оруулах саналыг хүлээн авч өөрчлөлт оруулсан байна. Мөн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт урьдчилсан бүртгэл хийлгэх хүсэлт, албан тоотыг Н.М********** болон Н.Э*********** гуай нарт тус тусад нь гаргаж өгсөн. 2 талт болон 3 талт гэрээг Нийслэлийн Засаг дарга болон нотариатаар баталгаажуулах ажиллагаа дээр яагаад цаг алдсан бэ гэхээр хариуцагч буюу Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар дахин төлөвлөлтийн барилгын асуудлыг хариуцахаа болиод Нийслэлийн Орон сууцны бодлогын газар хариуцаж харьяалагддаг болж байгаа юм байна. Энэ 2 байгууллага хоорондоо ажлаа хүлээлцэх гээд энэ 1 сарын хугацаанд ихэнх цагийг нь авчихсан учраас бид хэд амжсангүй. Гэхдээ Н.Э****** гуайн гэрээ степ-5 байрны оршин суугч гэж явж байгаа. Бид хэдэд одоо Нийслэлийн Засаг дарга болон шинээр дахин төлөвлөлтийн барилгыг хариуцаж байгаа Нийслэлийн Орон сууцны бодлогын газар дээр батлуулах гэрээнүүд бас байна. Дараагийн барилга буюу степ-4 байрны оршин суугчид болох 10 гаруй айлын гэрээнүүд байгаа учраас нийлүүлээд нэгдсэн байдлаар шинээр хүлээж авч байгаа агентлагт нь өгөхөөр бэлдээд явж байна. Энэ талаар мэдэгдэх хуудсаа биччихлээ. Процессын хувьд хугацаа шаардагдсан учраас шууд манай зүгээс шалтгаалсан буруутай зүйл байхгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах ..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М********, Ч.О********, нэхэмжлэгч Н.Э**********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*********, Э.Б*********** нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.М*********, Ч.О***********, Н.Э********** нар нэхэмжлэлээсээ татгалзсан тул уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.М********* Ч.О******** Н.Э*********г нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ