| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00697/И |
| Дугаар | 103/ШШ2024/00586 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2024/00586
| 202******* оны 10 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ202*******/00*******86 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, Бага тойруу 6,7 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,62*******,886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 9 дүгээр сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,62*******,886 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Иргэн Д. нь манай компанитай 2023 оны ******* дугаар сарын 17-ны өдөр БН-СТГ/2023-116827 тоот санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулан 2,*******3*******,*******00 төгрөгийг сарын 2,98%-ийн хүүтэйгээр, 2******* сарын хугацаатайгаар гар утас, угаалгын машин худалдан авах зориулалтаар түрээслэж авсан. Түрээслэгч Д. нь манай байгууллагаас олгосон санхүүгийн түрээсийн /*******/ гэрээний дагуу Samsung Galaxy A73 загварын гар утас, Elko SMD загварын угаалгын машин "Пи Си Молл" ХХК-иас худалдан авсан бөгөөд *******ийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Түрээслэгч Д. нь БН-СТГ/2023-116827 тоот санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулж зээл авснаас хойш 202******* оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,**************6,699.33 төгрөг төлөх байснаас *******ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин *******38 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд санхүүгийн түрээсийн /*******/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. ...Иймд үндсэн зээл 2,*******3*******,*******00 төгрөг, хүү 1,138,133.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******1,3*******2.*******2 төгрөг нийт 3,62*******,886 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-иас угаалгын машин болон гар утас худалдан авсан. Зээлийг төлөөгүй нь үнэн бөгөөд одоо нэхэмжилсэн 3,62*******,8869 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Д. нь нэхэмжилсэн 3,62*******,886 төгрөгийг өөрийн биеэр төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,62*******,886 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,9*******9 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 36,*******7******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 36,*******7******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА