Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2024/00593

 

 

 

 

 

04 оны *******0 сарын *******5 өдөр

Дугаар *******0*******/ШШ04/0059*******

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* банкны Багануур салбарын иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 04 оны *******0 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******,

Нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банкны Багануур салбар нь Б.******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Б.******* нь тус банкны Багануур салбараас 0 оны 0 дугаар сарын *******7-ны өдөр №ЗГ/04748*******9******* тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан *******7,467,*******85.68 төгрөгийн зээлийг жилийн **************, хувь, сарын *******.******* хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан ба гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүний төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 0 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш төлөлт төлөлгүй нийт 6******* хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.

Зээлдэгч Б.******* нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 04 оны *******0 дугаар сарын 0*******-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд *******4,755,769.80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт *******,5,7*******8.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр *******99,8*******7.98 төгрөг буюу нийт *******8,698,*******46.4 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

Б.******* нь ******* банкнаас зээл авах үед оршин сууж байсан Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.******* нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнд цахилгааны инженерээр ажиллаж байхдаа 0 оны 0 дугаар *******7-ны өдөр нэмэлтээр цалингийн зээл авсан. 0 ондоо Улаанбаатар хот руу дамжуулахын салбараараа шилжээд явсан. Энэ хугацаанд зээл эргэн төлөх хугацааг хэтрүүлэн төлж байсан. Б.******* Ажлын байр нь солигдсон учир зээл эргэн төлөх өдөр өөрчлөгдөөд байна гээд 0 оны 7, 9 дүгээр сард Улаанбаатар хотоос зээл төлөх өдрөө өөрчлөх өөрчлөлтийг гэрээнд оруулахаар өрөө ирж байсан.

Үүнээс хойш Б.*******ий гар утас холбогдохгүй, холбоо барьж чадахгүй болсон. Хамгийн сүүлд 04 оны 0******* дүгээр сард өөртэй нь холбогдоход дүүргийн дугаар хороо, *******5 дугаар байрны тоот гэсэн хаягийг өгсөн. Уг хаягаар зээл төлөх мэдэгдэл явуулахаар оршин суудаггүй гээд буцаад байдаг. 04 оны 0 дугаар сарын *******7-ны өдөр эхнэр н. 9**************6**************68 дугаарын утсаар холбогдоход Сонгинохайрхан дүүргийн ************** дүгээр хороо, дугаар байрны *******67 тоот хаягийг өгсөн. Дээрх хаягаар мэдэгдэл явуулахад мөн оршин суудаггүй гээд мэдэгдэл маань буцаад байдаг. Үүнээс хойш ямар нэгэн холбоо барьж чадаагүй, гар утсаа авдаггүй, холбогддоггүй учир шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, 0 оны 0 дугаар сарын *******7ы өдөр №ЗГ/0478*******9******* тоот зээлийн гэрээ, БГХ/0478*******9******* тоот барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн ******* дугаар хорооны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

*******.******* банкнаас эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банкны Багануур салбар Б.******* нарын хооронд байгуулагдсан 0 оны 0 дугаар сарын *******7ы өдөр №ЗГ/0478*******9******* тоот зээлийн гэрээ, БГХ/0478*******9******* тоот барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, ******* банкны Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* нь зээл авах үедээ амьдарч байсан хаяг болох Багануур дүүрэг, ******* дугаар хороо ******* дугаар байрны ******* тоот хаягтаа одоо оршин суудаггүй талаар Багануур дүүргийн ******* дугаар хорооны Засаг дарга тодорхойлолт ирүүлсэн байна.

*******.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Б.*******ий оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* банкны Багануур салбар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

4.Харваач овогт ******* ******* нь СУ90504*******5 гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт түр оршин сууж байсан, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрээг, **************-р хороо, Алтай гудамж *******67 тоот, дүүргийн дугаар хороо, *******5 дугаар байрны тоот хаягт амьдарч байж болзошгүй, эхнэр н.Цолмончимэг 9**************6**************68 дугаарын утастай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5..*******, **************6, **************8, ********************* дугаар зүйлийн *********************.*******.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.*******-д зааснаар Харваач овогт ******* ******* /РД:СУ90504*******5/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

*******.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******т анхааруулсугай.

4.Харваач овогт ******* ******* нь СУ90504*******5 гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт түр оршин сууж байсан, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрээг, **************-р хороо, Алтай гудамж *******67 тоот, дүүргийн дугаар хороо, *******5 дугаар байрны тоот хаягт амьдарч байж болзошгүй, эхнэр н.Цолмончимэг 9**************6**************68 дугаарын утастай гэх мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9., **************9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА