| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00635/И |
| Дугаар | 103/ШШ2024/00594 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2024/00594
| 2024 оны 10 сарын 1******* өдөр | Дугаар 10*******/ШШ2024/00*******94 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* Ц.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ц.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь өөрийн төрсөн дүү Ц.******* 1981 оноос 1987.12.1*******-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний дүү Ц.******* нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1987 оны сүүлээр төрөхийн хүндрэлээр нас барсан. Иймд Ц.******* 1981 оноос 1987 оны 12 сарын 1*******-ныг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц.******* нь 1962 онд төрсөн, н.******* ******* дахь охин, миний төрсөн дүү юм. н.******* гэдэг айлын 1******* хүүхдээс 6 хүүхэд нь эндсэн, 7 хүүхэдтэй айл. Манай аав ээж хоёр мал малладаг хүмүүс байсан. Ц.******* доороосоо ******* дахь хүүхэд, Төв аймгийн Архуст сумын сангийн аж ахуйд төрсөн, 1987 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр билүү, 16-ны өдөр нас барсан, нас барсан өдрийг нь сайн санахгүй байна. Ц.******* 1979 онд 8 дугаар анги төгсөөд Сэлэнгэ аймгийн Заамарын жимс ногооны сангийн аж ахуйд техникийн мэргэжлийн сургуульд 2 жил сураад 1981 онд төгсөж ирээд 01 дүгээр сарын 01-ний өдрөөс малчнаар ажиллаж эхэлсэн. Дүү маань 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нас барах хүртлээ буюу 1987 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлсэн. Хүүхэд төрүүлснээс бусад хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Дүү маань мал малладаг байсан болохоор амралт гэж байхгүй төрөхийн өмнөх, төрсний дараах хоног, мөнгийг нь хуваагаад өгчихдөг байсан. Би өөрөө ч 4 жил мал маллаж байсан болохоор сайн мэднэ.
Дөрвөн хүүхэд нь 1980 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* , 1982 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр - , 198******* оны 11 дүгээр сарын 12-ны - , 1987 оны 11 дүгээр сарын 22-ны ******* нарыг төрүүлсэн, 4 дэх хүүхдээ төрүүлээд төрөхийн хүндрэлээр удалгүй нас барсан. Одоо хүүхдүүд нь бүгдээрээ байдаг. ******* том хүүхэд нь төрөлхийн оюун ухааны хомсдолтой төрсөн. Багануур дүүргийн шүүхийн 2022.09.28-ны өдрийн 409 тоот шийдвэрээр ийн асран хамгаалагчаар намайг тогтоосон юм. Дүү маань төрөхөөсөө өмнө ухаан алдаж унаад байсан, тэгээд хэсэг гайгүй болчихдог байсан. 1986 онд Багануур дүүрэгт оросын байгууллагад ажиллаж байхдаа би өдөр нь ажлаа хийгээд шөнө нь дүү Ц.*******г асардаг байсан. Тэр үед төрснийхөө дараа цус алдаад ухаан мэдрэл нь солигдоод, юмыг буруу зөрүү яриад, үс гэзгээ зулгаагаад, бие нь сонин болоод хот руу Шар хадны эмнэлэг рүү яваад тэндээ очоод нас барсан. Одоо хүү Э. 44 настай, Шар хадны эмчийн байнгын хяналтад байдаг. Нийгмийн даатгалын хэлтсээс Ц.******* ажиллаж байсан жилийг тогтоолговол том хүү Э.т нь сар болгон олгогддог тэтгэмж дээр нь 40,000-*******0,000 төгрөг нэмэгдэх боломжтой гэсэн болохоор шүүхэд хүсэлт гаргасан юм гэв.
Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10*******/ШШ2022/00409 дугаартай шүүхийн шийдвэр, нас барсны бүртгэлийн лавлагаа, Төв аймгийн Архивын тасгийн цалингийн түүвэр, Төв аймгийн Төрийн Архивын тасгийн албан бичиг, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 49 дугаартай малчнаар ажиллуулах тухай тушаал, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1987.12.2*******-ны өдрийн 49 дугаартай малчдын ээлжийн амралтыг олгох тухай тушаал зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Шүүх Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.******* ХААТР-7 маягт, нас барсны бүртгэлийн анкет, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн анкет, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийг бүртгэх анкет, иргэний хаягийн хуудас зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Хүсэлт гаргагч ******* ******* нь талийгаач дүү ******* ******* ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.4-д заасантай нийцэж байна.
2.Талийгаач Ц.******* нь 1962 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрж 1987 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд түүний том хүү Э.ийг сэтгэцийн өвчний улмаас 2021.0*******.17-ны өдрийн 162 дугаартай шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож асран хамгаалагчаар Ц. тогтоожээ. /хх-ийн *******-4, 17 дугаар хуудас/
*******.Улмаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10*******/ШШ2022/00409 дугаартай шийдвэрээр ийн асран хамгаалагчаар Ц. тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож Ц.******* төрсөн эгч Ц.*******г асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр өөрчлөн тогтоосон байна.
/хх-ийн *******-4 дүгээр хуудас/
4.Хүсэлт гаргагч Ц.******* нь талийгаач дүү Ц.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох зорилгоо түүний сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй хүү Э.т төрөөс олгох тэтгэмж 40,000-*******0,000 төгрөгөөр буюу тодорхой хэмжээгээр нэмэгдэх бөгөөд энэ үндэслэлээр шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.
*******.Хүсэлт гаргагч Ц.******* нь талийгаач дүү Ц.*******г Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд 1981.01.01-ний өдрөөс 1987.12.1*******-ны өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд түүнийг малчнаар ажилд томилсон тушаал эх хувиараа байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гараагүй, хөдөлмөрийн дэвтэр холбогдох бичиг баримт олдохгүй байгаа болох нь Төв аймгийн Архивын тасгийн 2024.0*******.21-ний өдрийн *******2******* дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
6. Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд Ц.******* ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
7. ******* ******* нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд 1981.01.01-ний өдрөөс 1987.12.1*******-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Төв аймгийн Архивын тасгийн 2024.0*******.*******0-ны өдрийн *******40 тоот цалингийн лавлагаа,
-Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1981.09.2*******-ны өдрийн 49 дугаартай 1981.01.01-нээс эхлэн хавсралтанд байгаа нэр бүхий ажилчдыг малчнаар ажиллуулах тухай тушаал, уг тушаалын хавсралтын 121 дүгээрт Ц.*******-малчин гэж бичигдсэн байдал,
-Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1987.12.2*******-ны өдрийн 49 дугаартай малчдын ээлжийн амралтыг олгох тухай тушаал, уг тушаалын *******1 дүгээрт Ц.******* хоньчин гэж бичигдсэн байдал,
-БНМАУ-ын 198*******.12.12-ны өдрийн төрөгдсөдийг бүртгэх анкетанд төрсөн он сар өдөр 198*******.11.12, эхийн нэр ******* *******, ажиллаж байгаа газрын нэр-Хэрлэнбаян нэгдэл- малчин гэж бичигдсэн байдал,
- БНМАУ-ын 1988.1.14-ний өдрийн төрөгдсөдийг бүртгэх анкетанд төрсөн он сар өдөр 1987.11.22, эхийн нэр ******* *******, ажиллаж байгаа газрын нэр-Хэрлэнбаян нэгдэл- малчин гэж бичигдсэн байдал,
-Иргэний хаягийн хуудас №7-д ******* *******, хаана ямар ажилтай--Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд хоньчин, хаягийн хуудас бичсэн огноо 1981.06.16-ны өдөр гэж бичигдсэн байдал,
-Гэрлэлтийг бүртгэх 1982.04.09-ний өдрийн №2 анкетанд ******* *******, Базарсадын -Өлзий нар 1981.09.20-ны өдөр гэр бүл болсон, ажиллаж байгаа газрын нэр Хэрлэнбаян нэгдэл малчин гэж бүртгэгдсэн байдал
-Нас барсныг бүртгэх 1987.12.17-ны өдрийн *******22 дугаартай анкетанд ******* *******, 1987.12.1*******-ны өдөр нас барсан, нас барах үедээ Төв аймгийн Баяндэлгэр суманд малчнаар ажиллаж байсан гэж бүртгэгдсэн байдал,
Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн: Ц.******* нь 1962 онд төрсөн, н.******* ******* дахь охин, миний төрсөн дүү юм. Аав ******* гэдэг айлын 1******* хүүхдээс 6 хүүхэд нь эндсэн, 7 хүүхэдтэй айл. Манай аав ээж хоёр мал малладаг хүмүүс байсан. Ц.******* доороосоо ******* дахь хүүхэд, Төв аймгийн Архуст сумын сангийн аж ахуйд төрсөн, 1987 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр билүү, 16-ны өдөр нас барсан, нас барсан өдрийг нь сайн санахгүй байна. Ц.******* 1979 онд 8 дугаар анги төгсөөд Сэлэнгэ аймгийн Заамарын жимс ногооны сангийн аж ахуйд техникийн мэргэжлийн сургууьд 2 жил сураад 1981 онд төгсөж ирээд 01 дүгээр сарын 01-ний өдрөөс малчнаар ажиллаж эхэлсэн. Дүү маань 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нас барах хүртлээ буюу 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Энэ хугацаанд 4 хүүхэд төрүүлсэн. Хүүхэд төрүүлснээс бусад хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Дүү маань мал малладаг байсан болохоор амралт гэж байхгүй төрөхийн өмнөх, төрсний дараах хоног, мөнгийг нь хуваагаад өгчихдөг байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
7. Ц.******* нь 1981 оноос 1987 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллахдаа 1982 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр - , 198******* оны 11 дүгээр сарын 12-ны - , 1987 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул дээрх онуудад жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацааг улсад оруулан тооцсон болно.
8.Иймд тогтоолгох гэж буй онуудад У.******* малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд түүний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж дүгнэсэн болно.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.2.6 дахь хэсэгт зааснаар ******* *******г 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА